Тэтгэлэг горилогсдод тусламж

Ажилд орох санаатай ганц хоёр компанид анкет бөглөж үзлээ. Өмнө Төрийн албан хаагчийн маягт 1 гэдгийг бөглөж байснаас хувийн хэвшлийнхэн ийм анкеттай байсныг мэдээгүй явжээ.

1, ТАХ Маягт 1 . Нийгмийн гарал үүсэл гэсэн хэсэг байсныг нь хэдэн онд билээ өөрчилсөн санагдаж байан. Түүнээс яс, үндэс, ургийн нэр, амраг хань, ах дүү хамаатан саднаа хаана ажилладгийг тоочуулдаг асуулга нь бол хэвээрээ. Дээр нь Регистрийн дугаар, НД, ЭМД дэвтрийн дугаар г.м хувийн мэдээлэл шаарддаг хэвээрээ.

2, Хувийн хэвшил бүүр төгөлдөржүүлчихэж. ТАХ Маягт 1 дээр нэмээд ӨНДӨР, ЖИН, регистрийн дугаар асуусан мөртлөө нас, хүйс ч асууж байх шиг. 

Хамгийн “хөгжилтэй” нь таны өгсөн мэдээллийн дагуу бид ямар нэг хариуцлага хүлээхгүй гээд цагаан дээр тас хараар биччихсэн байх юм. Хувь хүний мэдээллийг тоочуулж авчихаад хариуцлага хүлээхгүй гэдэг одоо ямар ёс суртахуунтай, үнэт зүйлтэй компани вэ? Монголдоо алдартай гадаадын хөрөнгө оруулалттай компани байсан нь бүүр хөгийн байлаа.

Ажилтанд тавих шаардлага нь ийм. Та манай нөхцлийг зөвшөөрч байвал анкет бөглөнө үү. Бид таны хувийн мэдээллийн нууцыг зөвхөн ХН-ийн мэдээлэлд ашиглана гээд биччихэд л энэ асуудал шийдэгдчихмээр юм. 

Би ч угийн хэрүүлч хүн болохоороо тэр анкетыг нь бөглөсөнгүй ээ. Гай л байна. Хувь хүний имэйл авчихаад дараа нь маркетингдээ ашиглахгүй гэсэн баталгаа байхгүй байхад хамаг мэдээллээ өгнө гэж ёстой горьдсоны гарз.

Танилцах ярилцлагын 2 дахь асуулт гэр бүлтэй эсэх гэнээ. Би ч хуулийн хүрээнд таньд ийм асуулт тавих эрх байхгүй гээл аваад хаясан. Тэгсэн гэр бүлтэй хүн амжилт гаргадаг гэнэ дээ. Би ч юу гэж мөчөөгөө өгөхөв: Миний ажлын гүйцэтгэлд миний хүүхдийн нас, нөхөртэй, эхнэртэй эсэх түй ч хамаагүй л гэлээ.

Ер нь бол би архи, тамхи, уул уурхай, авилгаас ангид, дээр нь эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй ажил олж хийнэ гэж мөрөөдөж байгаа. Хүмүүс шоолоол байна. Тийм ажил Монголд байхгүй гэнэ. Болохгүй бол өөртөө ажил бодоод олчих юм чинь…

Advertisements

Comments on: "Ажил хайсан нь буюу Монгол маягийн анкет" (8)

  1. харин тийм, элдэв хувийн мэдээллүүд асуусан асуулт их байдаг.Жин, өндөр, гэрлэсэн энэ тэр ч шал хэрэггүй л баймаар юм. Би энэ хэсгийг нь бөглөмөөргүй байна аа гээд биччихэж болох байх гэж бодож байна.
    Бизнесээ эхлүүлэхгүй юу доо. Би лав, хурдхан шиг зээлээ дарчихаад ажлаасаа гарах юмсаан гэж мөрөөддөг болсон доо.

    • ХН анкет бүрэн гүйцэд бөглөөгүй бол миний асуудлыг авч хэлэлцэх боломжгүй гэнэлээ. Д захиралдаа миний энэ СиВиг өгчихөөрэй. Би утсаар хэлчихнэ гээд хуга “томроод” хаясан Хихихи

  2. yostoi bolson bna, hen ch helehgui duugai ongorood baihaar buur ugaasaa l iim geed oilgochihno naaduul chine.

  3. kkk. Manaihnii HR-uud ih sonin hachin asuult end tendees olood tavichihdag yum bilee harin. Haanaas asuult huulj avch biagaagaa anhaarch hardag yum boluu buu med. Bi GOOGLE ahaas yum huulahdaa arai ch ingedegguisen… Bolj, garuudiig bairand ni taviad…

  4. uu xuurxii yagaad namaig ajild avaxgui bsniig saya l medlee. ajild oroxiin tuld avgai avax xeregtei bolood bdag getel ajilgui boloxoor xuuxnuud tooxgui balarch bnaa xe xe

  5. tegeed baaxan xuulbaruud, xoroonii todorxoilolt bas ajild oroogui bxad shuud urund oruulax geed bgaa yum uu xurungiin batalgaa nexne. xarin tsagdaagiin todorxoilolt bxgui bolson doo. tegeed ter baaxan utgagui asuultuud… uuriiguu baaxan magtaad bx ni xaashaa ch yum, muulaad bx ni ch xaashaa yum. bi lav anket bugluj ajild oroxgui yum bilee

  6. Reblogged this on Ганболд and commented:
    Хариуцлага хүлээхгүй мөртлөө хүний анкет ашиглагч хэцүүхэн газрууд цөөнгүй байгаан аймшиг.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон цуваа

%d bloggers like this: