Тэтгэлэг горилогсдод тусламж

Эх орондоо ирээд гурван долоо хоног өнгөрөв. Тоймлоод явчихъяа,”гэрээ мартсан Гэсэр”үүд уншаад нэгийг бодно гэж найдлаа.

1, “Автобусны цонх шагайвчтай, Монголд үйлдвэрлэсэн троллейбус доороосоо халдаг. Хөөрхөн гэдэг нь. Манай улс хөгжинө, сайхан болноо”.

Нийтийн тээврийн унаа сайжирчээ. Нэгдүгээр эгнээгээр түгжрэхгүй сүнгэнэж байна даа. Талбайн урд талын, Багшийн дээдийн хажуугийн буудлыг байхгүй болгочихож. Мэдээгүй хүн өчигдөр гэхэд буудал хайж баахан алхав. Үнэхээр дотроос нь гадагш харуулах зорилготой жижиг шагайвч цонхон дээр нь давхар хийж өгсөн нь өвлийн хүйтэнд цантсан цонхоо “Өөөф” гэж үлээдэг байсныг болиулжээ. Кондукторуудын харьцаа сайжирч, зарим нь хаалганы дэргэд жижиг хогийн савтай байна.Троллэйбус нь доороосоо халдаг тул нөгөө айхтар мөсөн авдар алга болжээ. Автобус 400төг, троллэйбус 200 төг. Хол гэртэй хүмүүс оройдоо буудал дээрээс такси “гуялах” боломжтой. Харин тэр таксичид нь автобусын буудал дээр зогсох тул хөдөлгөөнд саад учруулах болтой.

Зарим жолооч нар тамхи татаж миний “өвчин” хөдөлгөөд, угийн матаач болохоороо утасдаад матчихсан, зарим компанийн захиралд хэлсэн. Больж муусайн хогнуудыг. 3 сарын 1-с торгоод торгоод явчихаар болино бий вий. Нийтийн тээврийн унааны жолоочид тавих шаардлагаа ТАМХИ ТАТДАГГҮЙ гэчихэд л болчихно ш дээ уг нь. Мөнгөө бодоол байхаар иймэрхүү юм сэтгээсэй, энэ бизнэсийнхэн.

Гарчигт тавьсан өгүүлбэрийг би 2,8 нд жиргэсэн бөгөөд одоогоор хамгийн олон дахин жиргэлт буюу ДЖ аваад байгаа болно. Хүмүүст ийм эерэг мэссэж дутаж байгаа юм байна шүү, сэтгүүлчдээ, ард түмээн!

2. Хотын төвийн хогийн сав

Хогийн сав үнэхээр олширчээ. Хуучин шиг хогоо бариад 2 км алхах хэрэггүй болж. Даанч нөгөө хогийн сав нь явган хүний улаан зам дээр байх тул хүний хувцас, тэргэнцэртэй хүмүүст саад учруулахаар юм. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зам, гарц асуудал. Төв номын сангийн автобусны буудлын дэргэд байх Моннис Тауэр орсон. Яагаав нөгөө алдарт Оюу Толгой Ко-гийн офис байрладаг өндөр шилэн байшин Төв номын сангийн яг урд, баригдсан юм. За энэ барилгын шатны хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан рампны өргөн тэрэг орох боломжгүй, орсон ч шилэн хаалгын ирмэгт тулахаар байв. Уг нь зургийг нь аваад баримтжуулчихмаар байвч, угийн өнгөрсөн зууны хүн болохоороо хэт ухаантай утасныхаа учрыг олохгүй юм дөө. ККК. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зам шинээр тавьсан явган хүний замд хийж байнаа, яахав. Замын хашлага, эсхүл нөгөө тал руу нь хэт шахсанаас тэрэгтэй хүн явах боломжгүй юм. Манай ХБИргэдийн холбооныхоон. Хавар болохоор тэргээ унаад ийм замаар явах, байшинд орох масс акци хийцгээе. Ядаж шинээр тавих замд нь стандарт бариулах дарамт үзүүлье.Ашиглалтад авч буй нөхдүүд нь ямар нүд нь сохорчихсон амьтад байдаг юм бол Ццццц.Энэ чиглэлийн сайжрал ОГТ алга

3, Хоол хош

Идэмхий хүн чинь хаана шинэ юу нээгдэж вэ гээд гүйгээд очлоо. Ашу Гранвилл гээд үнэ боломжийн хоол сайтай ресторан нээгдэж. Модэрн Номадс СУИСын хажуугийн Чингис байсныг засч тохижуулаад шинэ ресторан нээсэн байна. Граб энд Гоу гээд түргэн хоолны будканууд хотоор дүүүрэн байв. Кофи шоп элбэгшиж. Гоё коктэйль их дэлгэрч. Бармэнууд нь спирт найрлагыг нь багадуулаад амттай ус болгоод байх юм. Калифорния рестораны бармэн залуу гэхэд яг орц нормоор нь хийсэн гэж хэлэх боловч нэмж нэг шот авч байж Санрайз Текила хийж уув. Угийн архичин хүн ууснаа л ярьжээнэ яадын. 

4, Цастай өвөл, мөстэй өвөл

Энд маш хүйтэн байна. Ийм болохоор гадуур ганц хоёр гарахдаа дотроосоо халаалт авахгүй бол гарангуут нус тас хөлдөөд, би шууд бээрэлтэд ороод байна. Цагаан сар гараад, 2,20 болчоод байхад л шөнөдөө -30 хонож байна даа. Халуун орны аяны шувуу би чинь +30 шууд -30д буухаар хөөрхий миний бие үйлээ үзэж байна ш дээ, энэ чэнь одоо.Эх орноо хөгжүүлэх гээд ирсэн хүн даараад гарч чадахгүй байна.

  • Шигтгээ: ТВ хошин шог гарав. Бооёо: “Намайг эх орон дуудаж байна. Очлоо эх ороон” 🙂

Хүйтэн өвлийн сайн тал нь хүмүүс сайхан дулаан хувцасладаг болж. Охид бүсгүйчүүд намхан ултай, хөлд эвтэй дулаан гутал өмсөх нь ихсэж. Залуус хүнд цүнх биш, хөнгөн сайхан үүргэвч үүрдэг болсныг хараад хосгүй баярын нулимс хоёр нүдийг байн байн бүрхэж байв. 

5, Нийгмийн эрүүл мэнд тулгамдсан асуудал болжээ

Хүмүүс эрүүл байхыг эрхэмлэж байна. Гэвч гараад гүйх зам талбай алга даа. Нэг өдөр Зайсан руу гүйдэг баатар болоод гарсан, машинд дайруулаад нөгөө ертөнцөд оччихоосоо өмнө болив. Яршиг, зуурдаар явчихвал эх орон л хохирий ш дээ ер нь вол тиймаа? Фитнэс төвүүдийг судалж үзлээ. Манай нийгмийн энэ дэд бүтэц машинтай иргэдэд зориулагдаж босч байгаа нь ажиглагдаж эхэллээ. Барын бамбарыг бага дээр нь дарахгүй бол Өмнөд Африкийн Претори хот болоход дахиад үсрээл 20 жил хэрэгтэй болох нь байна шүү, Үүл даргаа, хот төлөвлөгчидөө, манай яамныхаан! Блог дээрээ л бичих юм дөө, тэд унших ч юм биш. Уншсан ч ойлгох юм болов уу даа хөөрхий…

Өмнө хот байгуулалтаас аваад Монголд ирээд ажигласан зүйлсээ нилээдгүй бичиж байж. Өөрсдөө олоод уншихыг хичээгээрэй

Хөгжиж байнаа бид 2010,03,01

Утаан дундаа сүүмэлзэх Улаанбаатар минь сайхөөн 2009,11,26

Never judge a resort by its postcard 

Үндсэн зорилго балет гм 2011,7 сар

Чамд амжилт хүсье Намираа 2010,10,27

Хот байгуулалт 2012,04,09 гэх мэт зөндөө бичиж. Залхууралгүй олоод уншчихвал САЙН БАЙНА гэж чамайг магтаю.

 

Comments on: "Хөх Монголын УлаГанбаатар" (2)

  1. Сайн байна уу? Таны бичсэн бичлэгүүдийг уншаад үнэхээр их таалагдлаа. Гадаадад амьдардаг хүн Монголдоо ирээд бага ч гэсэн эерэг зүйл олж харсныг уншаад өөрсдөөрөө жоохон ч гэсэн бахархах сэтгэл төрөв. Бидний үеийн залуус хичээгээд л байдаг, мэрийгээд л байдаг, гэвч дандаа хар бараан юманд дарагдаад байдаг нь харамсалтай. Тан шиг ийм жижиг зүйлийг ч гэсэн олж харж, нийгэмдээ эерэг сэтгэл, урам хайрлаж байдаг хүмүүс олон болоосой.

  2. Tanii blog archive uhahad joohon tovogtei gedeg unen yum bnaa. Yu ch gej on saruudiig ni temdegleed avchihlaa. Ajliin zavaar neg negeer ni unshij baital uchir ni oldoh baih kk.

    PS: Deerh Mulankatai sanal neg baina ;))

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон цуваа

%d bloggers like this: