Тэтгэлэг горилогсдод тусламж

Жиргээчин болсон хүн өглөөнөөс үдэш шөнө хүртэл жив жив. Залуус асуултын хариуг хайж байна. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байна. Их ч уншдаг болж. Сайн сайн хүүхдүүд байнаа байна.Үзэл бодолдоо хэт итгээд ультра националист үзэлтэнгүүд байхад бас хэт их барууны либертари үзэлтэй нь ч байна.

Нийт массдаа ультра туяа ихтэй залуус их болж. Яамаар ч юм бэ дээ. Мэддэг зүйлийг нь учир шалтгааныг нь тайлбарлаж, өөр өнцгөөр харуулах гээд хэлэхээр ардын дайснаар тодруулаад амьдрал мэддэггүй юу юу гэнэв дээ үхтэл загнуулчих юм. Залуу хүн максималист байдаг гээд уучлан бодохоор бас ч гэж гадаад, дотоод явж галуу шувууны мах идсэн хүмүүс байх.

Цорын ганц туйлын үнэн, миний бодол зөв, бусад нь буруу гэж тунхаглаж байгаад л явж өгөх юм. Аргаа бараад Баабар гуайгаас асуулаа. Непко Адмон хоёулаа философийн хялбаршуулсан тайлбар монгол хэл дээр гаргажээ. Өнгөөр зүйрлэвэл улаан өнгө гэхэд гэрлийн хугарлын өнцгөөс хамаараад шунхан улаан, хүрэн улаан гээд дотроо зөндөө олон өнгөний уусалттай гэж мэддэг баймаар.

Би мундаг филосифичдын хажууд өөрийгөө мэддэг гэж хэлэхгүй. Мэдэхгүй зүйлээ мэддэг учраас мэддэг хүнээс нь сонсох нь зүйтэй гэж боддог. Хэт академик зүйл бичилгүй, аль болохоор хялбаршуулан ойлгуулахыг маш их хичээдэг ч тэр бүр амжилттай болдоггүй байх. Зарим бичлэгээ 3-4 түвшинд “тайлагдах”-аар бичдэг учраас тухайн хүн өөрийнхөө сурсан дуулсныхаа хэмжээнд ойлгодог гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ голд нь бусдад хүргэх гэсэн нэг гол санаа дандаа байдаг. Тэр нь ямар нэг ультра үзэлтэй хамаагүй, цэвэр бодит факт, ажиглалт, судалгаанд тулгуурласан байдаг юм.

Цаашид та бүхэн философийн мэдлэгээ сайжруулахгүй бол сэтгэлгээний бичлэг, ялангуяа үгэн дунд чулуу хавчуулсан зүйлс уншиж ойлгоход маш хэцүү. Цаашид чадах ядахын хэрээрээ энэ талаар оруулахыг хичээх болно. Гэхдээ юуны өмнө үүнийг уншаад
эндээс эхлээд үзээрэй. Стэнфордын Их сургуулийн Таннэр 10 цуврал лекцийг ЮТюбээр бүгдийг нь үзээрэй. Хамгийн эхний лекцийн линкийг тавьлаа. Хажуу талд нь бусад лекцний линк нь гарна.

Comments on: "Хоёр туйлт үзэл хийгээд философи" (1)

  1. […] Улаан өнгө нь дотроо маш олон янз байдаг. Гэрлийн тусгалаас гадна тухайн хүний тархинд явж буй маш нарийн код тайлах процессийн дүнд надад цусан улаан харагдах өнгө таньд шунхан улаанаас хилэн улаан хүртэл өөр өөр харагдах боломжтой. Чухам яаж тайлах нь таны үзсэн, дуулсан, амьдралын туршлагаас хамаарна гэж өмнө бичсэн. Миний амьдрал аз жаргалтай гэж бодох, би зовж байна гэж бодох нь мөн танаас өөрөөс чинь л хамаарна. Манай ард түмэн дундуур дүүрэн амьдрал гэсэн сайхан философитойсон доо, таминь […]

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон цуваа

%d bloggers like this: