Тэтгэлэг горилогсдод тусламж

Би бизнес хийвэл:

1. Эхний бизнес. ТҮЦ-д халуун, кофе цай заруулдаг болгоно. Тэгээд дараа нь хүчилтөрөгчийн коктэйльний машин тэдэнд түрээсээр нийлүүлнэ. Рекламыг нь ТВ, радио, сонингоор сайн хийгээд. Өвөлдөө хүмүүс цай, кофе гэхээсээ илүү коктэйль худалдаж авна. Зүгээр л энэ машиныг нийлүүлээд байхад манайд хангалттай зах зээл байгаа. Хамгийн гол нь сайн чанартай, уг коктэйлийг брэнд болгох хэрэгтэй. Зунд нь бол бас сайхан мөстэй коктэйл болгоод зарчихна.

2. Цонх угаадаг бизнэс хийнэ. Өндрөөс айдаггүй хүмүүсээр дүүжинтэй гаргаал. Тоноглолоо зөөх нэг бонго, дөрвөн ажилчин байхад л хангалттай. Эхлээд оршин суугчдидтай нь тулж ажиллана. Нэг угаагаад, нэг үнэгүй ч юм уу. Тэгээд энэ нь хэвшил дадал болчихоор удаан хугацаандаа маш сайн бизнэс

3. Хүүхэд сургуульд хүргэх, авах үйлчилгээ. Заавал аав ээж нь очиж авахгүйгээр шууд тухайн сургуулиас нь тэр чиглэлийн хэдэн бацкануудыг аваад, гэрт нь тараагаад өгчихнө. Өглөө аваад сургуульд нь хүргээд өгчихнө. Оюутнууд мөнгө байхгүй гэж гоншигонохоор ийм үйлчилгээг эхлээд хамаатан садандаа санал болгож хийж эхлээд тэгээд тэр бизнэс нь цаашаа түгнэ. Тэдний явдаг цаг, бензинийг нь тооцоод гэрийн эзэнтэй ярихад энэ төсөл мааааааааш амархан биелнэ дээ. Нэг удаад гурваас илүү хүүхэд авах, хүргэх нь аюулгүй талаасаа осолтой. Хамгийн гол нь цагаа сайтар зохицуулах. Өглөө эрт босох хэрэгтэй, ажлаа төлөвлөж сурна. Энэ нь чиний СиВинд хийж байсан ажил гэдэг дээр бичихэд чамайг ямар хариуцлагатай оюутан болохыг харуулна.

Нийгэмдээ маш их тустай ийм үйлчилгээний салбар манайд хөгжихгүй байна.

Comments on: "Бизнес санаа" (4)

  1. Dear sis said:

    2 дахь бизнесийн талаар дэлгэрүүлж бичнэ үү.кк.
    манайх гэдэг айл, анх байрандаа нүүж ороход л барилгын будаг хийснээс болж тагтны хаалт цонхон дээр нил будаг болцон, яаж арилгах аргаа олдоггүй шд.асууж сураглаж үзсэн, ямар ч байсан ийм сервис байдгүйн байна лээ.

  2. chuups said:

    nadaa bol 3 dahi ih zgr sanagdaj baina daa. ajliin humuusiin ergen toirond l huuhed avah hurgeh boon asuudal yarisan humuus l bn

    • souvi1225 said:

      3 dahi sanaa ni ih dajgui yum bn..bi ooroo duu naraa ingeel hurgeed yvdag bolohoor, ovoldo zam haltirgaatai tom hun ch yvahad hetsuu zaa tgd zam garah etr bol bur yriltgui…

  3. 1, 3-р бизнесүүдийг би өөрөө хиймээр санагддаг байсийн. 1 дээр ялангуяа хийцтэй цай зарах бизнес байвал. 3 уул нь их зөв бизнес гэхдээ хариуцлага нь маш өндөр хэцүү санагдаал байгаан. 2-ын хувьд энэ бол байдаг бизнес. Ганаа мэргэжлээ сольсон нь нэвтрүүлгээр гарч байсан бас энд тэнд харж байсан.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: