Тэтгэлэг горилогсдод тусламж

Эрчим хүчний сайд нь аргаа ядаад уриалга гаргажээ.

17-21 цагийн хооронд цахилгааны хэрэглээгээ хязгаарлахгүй бол ид өвлийн хүйтэнд хотоороо харанхуйлах гээд байгаа бололтой. Аргаа ядсан хүний ажил байхаа даа. Яагаад ийм болов гэж шүүмжлэхээс урьтаж, тогоо хэмнэж болох арга хэлье даа.

1. Улайсдаг чийдэнгээ сүүн шилээр солих. Таны хэмнэлт сард 2 кВт. Анх авахад үнэтэй ч нэг удаа хөрөнгө оруулаад авчихвал лав хоёр жилдээ солих шаардлагагүй.

2. Гэрт байгаа цахилгаан барааг хэрэглээгүй үедээ залгуураас нь салгах. Салгаж орхисон гар утасны цэнэглэгч гэхэд жилд 1.5 кВт тог хэмнэнэ. Монголд гар утастай 1 сая хүн гэж үзвэл нийт дүнгээрээ том тоо гарна. Видео, ТВ, ПС, печь, гэх мэт гэр ахуйн барааг розетканаас нь салгаж байвал сарын цахилгааны төлбөрөө 10% багасгаж чадна.

3. Хаалга, цонхоо маш сайн дулаал. Вакум цонхтой ч байсан дулаал. Хамгийн гол нь шөнө оройн цагаар, гадаа салхитай үед гараа, цонх, хаалгын амалгаа дагуу явуулж үзэхэд хаана сийгэж байгаа нь мэдэгдэнэ. Өдрийн цагаар яагаад мэдэгдэхгүй гэхээр цонхон дээр туссан нарны элчинд бүлээссэн байдаг тул таны гар мэдрэхдээ муу. Хаалганы хувьд замаскаар цоож суулгасан хэсэг, хаалганы янзыг битүүлэх. Ер нь бол 2-3 жилд нэг удаа өвлийн бэлтгэл болгож бүх замасгаа авч хаяж цэвэрлээд дахин замаскаддаг бол дулаан алталтыг 8 хувь бууруулдаг гэнэ. Ер нь цонхноос илүү хаалга маш их дулаан алддаг.

4. Өрөөний дулаан нэмэгдүүлэх арга. Хөшгөө дээш нь сөхөж, цонхны тавцан дээр тавьбал радиатор халхлахгүй. Мөн радиаторны өмнө нь эд зүйл тавихгүй байх нь чухал. Тугалган цаас паарны араар нь нилэнхүйд нь хийвэл дулаан ойлгож, гадна хана руу алдагдах дулаан багасна.

5. Хоолны сав суулганы ёроол нь гажаагүй, бохирдоогүй цэвэрхэн, нэгэн жигд талбайтай, мөн плитканы ширэмний радиустай тохирч байвал илүүдэл эрчим хүч зарцуулахгүй. Хоол хийж, цай чанахдаа аль болохоор эхний буцлалтын дараа галыг нь багасгах, хамгийн сүүлчийн технологи ажиллагааны дараа галыг нь бүр мөсөн унтраах. Ус буцалгагч ашиглахдаа савыг нь дүүртэл биш өөрийн уух хэмжээгээр буцалгах г.мв

6. Хөргөгч хөлдөөгч. Хэрэв танайх хөлдөөгчтэй бол хөргөгчнийхөө температурыг -5С орчимд тохируулах. Эсхүл хөлдөөгчөө унтраагаад балконоо ашиглах.Гэхдээ утаатай үед энэ бас их асуудалтай юм. Хөлдөөгч нь тохируулагчтай бол -15С орчимд байхад хангалттай хөлдөөнө.Ер нь хөргөгч, плитка зэрэг цахилгаан барааг тэгш гадаргуу дээр байрлуулбал цахилгаан бага “иднэ”. Хуучин хөргөгч бол ер нь солисон нь дээр. 10 жилийн настай хөргөгч шинэ хөргөгчнөөс 12% хувиар илүү тог зарцуулдаг гэнэ. 10-аа биш гэхэд 15 жил болоод цахилгаан бараагаа солиход гэмгүй л юм байна. Гэхдээ манайд бол ажиллаж л байвал ашиглаал байдаг болохоор хэрэгжих магадлал муу.

Энэ бүх зүйл тухайн хүн дээрээ маш жижиг, өчүүхэн мэт санагдавч нийт хүн амын дунд гэж бодвол маш их хэмнэлт гарах учраас бага гэж гололгүй хийгээд хэвшчихвэл “тог тас” болдог нь багасна.

Comments on: "Эрчим хүчээ хэмнэх тоо бодлого" (1)

  1. Нээрээн боломжтой. Би ч мөн гэртээ хэрэглээгүй залгуураа салгах, шар чийдэнг сүүн гэрлээр сольсон. Чадлынхаа хэрээр цахилгаанаа хэмнэвэл өөрсөд болоод улсад ч аштай юмдаа.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: