Тэтгэлэг горилогсдод тусламж

Тооноос чанарт шилжиж, “гайгүй” бичлэг хийнэ дээ гээл бодоод байсан ноороглож хаясаар юу ч бичихгүй сууж байтал 12 сар гараад дундаа орчихож. Нооргоо харж байгаад товчлоод хүргэчихье.

1. Нараа дагавал даарахгүй
Намаа дагавал алзахгүй.
Ямар үнэн үг вэ зузузузу. Аль ч намд боловсон хүчин алга болжээ. Томилгоог нь харахад хэн бэ? юу вэ? хэдэн он бэ? гэмээр л юм болж байна дөө. Залуучууд нам дагаж гүйх нь арга ч үгүй юм байна. Үнэхээр амьдралд хөл тавьж буй нийгмийн идэвхитэй залуучууд нам дагаж гүйгээл ямар ч байсан шууд дарга биш гэхэд гоонж шахаж, чухал царайлах ажлын байранд бол шууд. Хэзээ энэхүү хийрхлээс бид салах юм бол доо. Уг нь намчирхаж талцалгүй шиг чаддаг чаддагаа хийгээд явбал хувь хүндээ ч тэр, улс орондоо ч тэр хэрэгтэй байх юм. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр явагдаж байгаа дарангуйлагч бүлгийн тархи угаалтаас болоод хүмүүс нь талцаастай. Тэдэнд ингэж талцуулж байх нь ашигтай байгаа учраас л үүнийг хийгээд байна гэдгийг масс ойлготол дахиад лав 10 жил болох байх даа хөөрхий.

2. Дэлхий сөнөнө. Лаа чүдэнзээ бэлдээрэй.
Ийм мэдээлэл тарааж байгаа иргэд гэхээсээ илүүтэй энэ мэдээллийг төлбөртэйгээр ТВ дэлгэцээрээ нэвтрүүлж байгаа Хувийн ТВ холбоо, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл өөр юу юу ч билээ зохицуулах байгууллага нь авч хэлэлцээд шүүхэд өгөх хэрэгтэй. ХЗХ дампуурахад уг нь энэ асуудал яригдаад хуулинд өөрчлөлт орж байсан санагдах юм. Хувь хүн бөөгөө шүтнэ үү, Ийсусээ шүтнэ үү хамаа алга. Харин тэр шүтлэгээ бусдад тулгаж байгаа нь өөрөө хүний үндсэн эрх, эрх чөлөө рүү дайрч байгаа хэрэг. Нөгөө олон сайхан хуульчид хаачиваа?. Хууль яагаад байдаг үндсэн постулатаа ойлгосон хүмүүс хуульч болдог гэж найдъяа.

Нөгөө талдаа дунд сургуульдаа бүгд л Түмэн бодис, байгалийн шинжлэх ухааны хичээл үзсэн баймаар. Нар харанхуйлчихвал дэлхий дээр огцом мөстөлт явагдана. Өдөр шөнийн агаарын температур яагаад зөрүүтэй байдгийн гол учир нь энэ. Тэгээд чиг дэлхий сөнөлөө гэхэд хэдхэн лаа шүдэнзтэй хэр удаан тэсэцгээх юм бол доо, зайлуул.

3. Ганц хүний эрх ашиг
“Манай даргыг суллахгүй бол ЗГ-аас чинь гарчихна, мэдэв үү” гэж шантаажилсны “буян”-д манай бондын үнэ бүхэл бүтэн 8 доллараар унав. Ардчилсан намынхан аминдаа л эрсдэлээ тооцоод Улаан сайдаа фортунатай хөтлөлцүүлээд бондоо зараад ир гээд явуулж. Намбар Ваны хэргийг 2.5 жил болгож ялын хугацааг багасгаж. Энэ 8 долларын уналт иргэн бүрт 200 орчим долларын өр болж очиж байгаа гэдгийг ойлгодоггүй шадар сайдтай ЗГ арчаагүй юм. Намбар Ван улс орон удирдаж явсан хүн гэсэндээ ойлгоод мэдэгдэл хийж байна.Яаж зүгээр байх вэ, дэмжигч фэнүүдээсээ коко цуглуулж байна. Аягүй бол эрх баригчид бие төлөөлөгчөө явуулж, тэрнээс гуйсан биз.Эргэлт идэвхижсэн талаар хаана билээ нэг мэдээ гарсан байсан. Ингэж хөгөө тарьж байхаар наад ТБД, өөр хэн хэн байдаг юм популист шантаажчин гаруудыг гадагш, эсхүл сүлжээ барьдаггүй хөдөө явуулахгүй яасан юм бэ? Яа яа яа, тактикийн ямар муухай алдаа гаргаж байнаа, Алтанхуяг даргаа?.
Би үхэж байсан ч ТБД-гийн бизнэсийг хойшид дэмжихгүй. Зөвхөн өөрийнхөө төлөө, эсхүл даргынхаа төлөө юуг ч зольж чадах таг харанхуй хүмүүс улс орон удирдаж байхад бид энд тэндээс эх орон, тусгаар тогтнол гэж мянгантаа хашгираад яах юм бэ?

4. Чингис бонд. Мөнгөтэй болов гэж баярлахаасаа өмнө өртэй болов гэж бодоосой. УИХ гишүүн Р.Амаржаргалынхаар бол санхүүжүүлэх бэлэн төсөл байхгүй, тоолуур гүйгээд эхэлчихсэн юм байна. Өмнөхөөс гарсан дэвшил нь нийгмийн халамжинд энэ мөнгийг зарцуулахгүй гэдэг дээр эрх баригчид тохиролцсон бололтойм. Бондын мөнгө орж ирэхтэй зэрэгцээд шатахууны хөнгөлөлттэй зээл 2 сарын хугацаатай олгосон мэдээ харагдсан. 2 сарын дараа гэхэд төслүүд нь бэлэн болох юм байх даа. Овоо хэдэн яамны мэргэжилтнүүд цаг наргүй сууж байгаа байх. Гэвч намын шугамаар ирсэн залуучууд ФБ, яахууг нь хаасан ч байсан хоёрхон сарын дотор бүхэл бүтэн судалгааны институтын дор хаяж зургаан сар хийх ажлыг хийгээд гаргаад ирнэ гэдэг эргэлзээтэй. Гаргаж ирсэн ч ОТ гэрээний араас орохоор “ТӨГС ГАЙХАМШИГТ” төсөл байх биз. Хэдэн жилийн дараа бас л хэрэлдээстэй.

5. Байгууллага болгон сэтгэл зүйчтэй болно.
Хохохо. Батзандан минь больж үзээрэй. Санхүүжилтийг нь хэн өгөх вэ? Яаж ийгээд мөнгийг нь оллоо гэхэд мэргэжлийн түвшинд зөвлөгөө өгөх сэтгэл зүйч нар Монголд хангалттай тоогоор бэлтгэгдээгүй. Зигмунд Фройдыг шүтсэн, бүх зүйлийг үнэлнэ, ангилна гэсэн хүмүүс дүүрэн байна билээ. Зарим нь бараг өөрсдөө мэргэжлийн туслалцаа авахаар эмгэгтэй хүмүүс ч байна.

Тэгж мээкээдэж байхаар хороо, дүүргийн нийгмийн ажилтнуудыг уулзалтын өрөөтэй болгооч. Монголоос ирсэн найз ярьж байна. Хорооны нийгмийн ажилтнууд үйлчлүүлэгчтэйгээ хашааны буланд уулзаж байна цаана чинь. Тэгчихээд юун сэтгэл зүйч вэ? Тэр сэтгэл зүйч рүү явуулдаг хүн нь уг нь наад нийгмийн ажилтан чинь. Түүнээс засаг даргын зараалын морь биш.

6. Түгжрэл
Төрийн үйлчилгээг нэг цонх болгосон ч гэсэн ачааллаа дийлэхгүй. Хороо бүрийг сүлжээнд холбоод баримт бичгийг нь хороон дээр нь бүрдлийг нь шалгаж аваад нэгтгээд байвал төрийн үйлчилгээ иргэндээ хүртээмжтэй, нээлттэй болох гээд байна. Алийн болгон хөгшин хөвөө, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ энд тэнд оочерлуулах гэсэн юм бэ? Зардал чирэгдэл ихтэй энэ системээ болъео гэвэл төрийн нэгдсэн үйлчилгээг хороон дээрээс хийж болохоор системийг зохицуулах хэрэгтэй. Ихэнхи төрийн байгууллагууд нь хотын төвдөө шамбааралдсан, ажил хөөцөлдөж байгаа нь ч тэр, хөөцөлдүүлж байгаа ажил нь ч тэр хотынхоо төвд байхаар түгжрэхгүй яахав.

АЛБАН ТАСАЛГААНЫ ЦОНХООР
АМЬДРАЛ САЙХАН ХАРАГДАНАА ЛЯ ЛЯ ЛЯ

Comments on: "Чанар-Манай зорилт" (2)

  1. Sanal neg baina.

  2. Эмгэнэл. Нээрээ л чаддаг юмаа дор бүрнээ хийгээд байхад л аяндаа бүх юм эмх цэгцэндээ орно гэдэг үнэн. Энгийн хэрнээ үнэн зөв шийдэл.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: