Тэтгэлэг горилогсдод тусламж

Сүүлийн үед бодох тусам манайд яагаад уул уурхай нийгэмд талцал үүсгээд байгаа нь ерөөсөө гол асуудлаас салгах гэсэн санаа байна гэж үзэв. Ургуулж бодоод анхны Ерөнхийлөгчийн санаачилсан АЛТ хөтөлбөрийн балаг болох шороон алтны уурхай, тэрний үлдэгдэл дээрхи нинжануудын нүүдэл нь уул уурхай нийгэмд талцал үүсгэхэд маш их нөлөөлжээ гэж дүгнэв.

Алт олборлоход ашиглаж байсан тэр үеийн технологи нь өөрөө байгаль орчинд маш их балаг тарьсан. Түүний үр дагавар Хонгорын асуудлаар илэрч, төр засаг нь уучлал гуйж асуудлыг намжаасан юм. Алтны хайгуулын болон олборлолтын компаниуд нинжануудад ЭНД АЛТ БАЙГАА ШҮҮ гэдгийг маш сайхан заагаад өгчихдөг. Энэ нь ажилгүй иргэдэд сайхан боломж учраас нинжа гэдэг нийгмийн бүхэл бүтэн анги давхарга үүсэхэд хүргэсэн. Хараа хяналтгүй нинжа нарт ухуулснаас нэг компанид хариуцуулж өгөх нь төрийн хувьд мэргэн шийдвэр болж хувирч үүнийгээ байгаль орчноо хамгаалах бодлого гэдгээр халхавчилсан. Сүүлийн үед нинжа нарын нүүдлийг ажиглахад мэдээлэл маш сайн дамжиж байгаагаас гадна маш хурдан хугацаанд шилжиж байгаа нь ерөөсөө энэ нь цаанаасаа бодлоготой хийгдэж буй алхам юм биш биз гэж хардахад хүргэж байна.

Үүний үндэслэл нь лицензийг нь аваад дарчихсан нэг нөхөр эсхүл дархан цаазтай газар лиценз эзэмшмээр байвч байгаа хуулийнхаа хүрээнд боломжгүй учраас албаар нинжа нарын бүхэл бүтэн хэсгийг тухайн газарт оруулж, газар нутгаа там болгоод тухайн газар нутгийг эзэмших, өмчлөх лицензийг хуульд өөрчлөлт оруулах замаар гартаа оруулах бодлого явуулаагүй гэдгийг хэн батлах юм бэ? Энэхүү нинжа нарын өнгөн дээр хариуцлагатай уул уурхай гэж сурталтдаг, гадаадын том компаниудын технологийг байгаль орчинд ээлтэйг нь гайхдаг хүмүүс тодорч ирнэ.

Нөгөө талдаа Австрали уур уурхайн баялгаараа манайтай зүйрлэхгүй баян. Гэтэл яагаад өөрсдийнхөө баялгийг ухахгүй манайхыг очиж ухаад байна вэ? Алслагдмал зай гэдэг үндэслэлийг энд тооцохгүйгээр бодвол геополитикийн буюу тухайн нөхөгдөшгүй баялгийн хяналтын төлөө энэ бүхнийг хийж байгаа. Мөн дотоодын үйлдвэрлэл зах зээлээ урт хугацаандаа хамгаалах бодлого юм. Алслагдмал зай яагаад асуудал биш гэхээр эндхийн зах зээл дээр хүнснээс бусад бараа бүтээгдэхүүн бүгд Мэйд ин Чайна. Биднээс илүү хэрэглээтэй, худалдан авах чадвартай учраас ямарч бараа бүтээгдэхүүн авчирсан борлогдоно. Тийм болохоор өөрсдийгөө, үйлдвэрлэгчдээ ингэж хамгаалахгүй бол хэдхэн жилийн дараа Кока Кола манай ундааны хэдэн цехийг 2000 оны эхээр бүгдийг нь дампууруулдаг шиг юм болно. Дундаж давхарга нь маш хурдтай өсч буй Хятад, Энэтхэг зэрэг үйлдвэрлэгч улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийн өртөг, үнэ нэмэгдэхийн хэрээр үйлдвэрлэгчээс хэрэглэгч болж хувирсан хөгжингүй орнуудын байдал хэцүүдэж эхлэх учраас тэд одооноос энэхүү дахиж бий болдоггүй байгалийн нөөцөө үхтэл нь дарж байгаа юм. Үүнийг чинь л нөгөө төрийн тас хар хайрцагны бодлого гээд байгаа юм л даа. Тийм болохоор Монгол Улс энэхүү алсын зайн уралдаанд хамаг хүчээ гараанаасаа гарахдаа барчихгүй шиг нэгдмэл бодлоготой үзэхгүй бол эдний идэш болоол конец фильма. Гүүд бай май лав болно.

Та нар сарлагийн өрөмний зөөхийг төсөөлдөө. За энд өтгөрүүлсэн зөөхий Thickened cream гээд нэг сайхан зүйл зардаг. Хаяа талхан дээр тавиад элсэн чихэртэй идэхээр хөгшин аав ээжтэйгээ өнгөрүүлсэн бага насны амт мэдэгддэг. Саяхнаас дээрээ хятад бичигтэй болсон байхыг анзаарав. Хятад руу экспортолж буй гэнээ. Австрали хүнсний зүйл нь чанарын баталгаагаараа дэлхийд дээгүүрт ордог тул тэндхийн дундаж давхаргатай тулж ажиллаж байна. Хэдхэн жилийн дараа бэлчээргүй болсон өвөр монголчууд над шиг Австралид үйлдвэрлэсэн өтгөрүүлсэн зөөхийгөө идээд бага насаа дурсах байх даа. Харин бид одооноос хичээж бодлоготой нэгдэлтэй өрсөлдвөл австрали фермэр Жоны биш Өвөрхангай аймгийн Бүрд сумын мянгат малчин Дорж гуайн үнээний сүүгээр хийсэн зөөхий идэх боломжтой. Үгүй бол Хятад бичигтэй австрали зөөхий л идэх байх даа.

Та нар хаа байсан юм гэж хэлэх байх. Гэвч сүүлийн хорин жил, үүний дотор сүүлийн 8 жилд болж өнгөрсөн үйл явдыг харвал нэг их удахгүй. Бид биш гэхэд бидний дараагийн үед энэ бүхэн биеллээ олж бидний үр хүүхдүүд сурах бичиг дээрээс л манай улс ардчилал зах зээлийн замд ороод бүх өвчтэй малаа нядалж хаяад аюулгүй хүнс хэрэглэдэг болсон гээд унших биз. Арай томчууд нь манай улсыг тэр үед удирдаж байсан хүмүүсийн алсын хараагүй бодлогын хар гайгаар бид гадаадаас хүнсний бүтээгдэхүүнээ импортоор авдаг болсон гэж шүүмжилнэ. Мэдээж байгаа хүнсний зүйл нь мутацид орсон хямд төсөр. Манай өвөө эмээ нар тас органик хүнс хэрэглэдэг үнэн тансаг хүмүүс байсан гэнэлээ гэж хоорондоо яриад хүнсний нэмэлт тэжээлээс бүрэн хамааралтай хүмүүс болно. Мөнгө байхгүй ээ, яагаад гэвэл ухаж болох бүхнээ ухаж зөөгөөд, зарж болох бүхнээ зараад, түрээсэлж болох бүхнээ түрээсээр өгчихсөн юм чинь. Гэрээ бол гэрээ вандан тас гамбанз пад.

Монгол газар шороо, соёл, үндэстнээ энэхүү харгис өрсөлдөөнд авч үлдэе гэвэл өнөөдрийн уушиг биш маргаашийн өөхийг олж харцгаая. Эх орон, Чингисийн удам гэж цээжээ балбахаасаа өмнө өөрсдийн хийж буй сонголтынхоо үлдээх мөрийг тунгаацгаая манайхаан.

 

Advertisements

Comments on: "Өрсөлдвөл ч өрсөлдъе, үс гэзгээ зулгаалцъя." (1)

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон цуваа

%d bloggers like this: