Тусгаар тогтнол чамайг
Тунхаглаж энд бичъюү.
Зүйрлэвэл:
Хүүхэд анх төрсний дараа томчуудаас бүрэн хамааралтай, зөвхөн амьдрал тэтгэх хэдхэн үйл ажиллагаа нь явагддаг. Эхлээд нүдээ аниастай мөөмөө хөхнө. Томрохоороо гэдэс цатгалан, өвдөөгүй бол инээнэ, дургүй нь хүрвэл уйлна. Толгойгоо даадаг болно, гэдсэн дээрээ хөрвөөнө. Арагшаа, тэгээд урагшаа мөлхөнө, зогсоно, унана, алхана, унана г.м-ээр алхам алхмаар урагшилсаар л нэг л өдөр бие даасан хүүхэд, өсвөр нас, залуу нас, идэр нас, өтөл насыг дамжаад энэ хорвоогоос явж одно.
Нийгмийн хөгжил үүнтэй яг ижи. Анх хүй нэгдлээс гараад өмч хөрөнгөтэй болж, баян ядуу, феодал хамжлага гэж явснаа бүх хүн эрх чөлөөтэй гэдэг философид суурилсан хөдөлмөрийн харилцаа үүсч, нэг нь хөдөлмөрөө зарж, нөгөөх нь тэрийг нь худалдан авч үйлдвэрлэл явуулна. Үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний борлуулалт эхлээд цөөн тоотой тул өндөр өртөгтэй. Зөвхөн хөрөнгөлөг давхарга худалдан авах чадвартай байснаа үйлдвэрлэлийн технологийн өөрчлөлтөөр нийт иргэд хүртэх боломжтой масс үйлдвэрлэл дундаж давхарга үүсэхэд чухал түлхэц болсон юм.
Монголчуудын хувьд боолын нийгэм байсангүй, Капитализмыг алгасангаа алдаад буцаад феодалийн нийгэмдээ очлоо. Гэтэл даяаршлын нөлөө, мэдээлэл, хэрэглээний зах зээлийн түрэмгийллийн сөрөг үр дагавар болох эдийн засгийн харилцаа нь капитализм болчихсон байдаг. Хүмүүс хоорондын харилцаа нь феодализмдаа байдаг. Яг эндээс бидний гадаад ертөнцтэй харилцах харилцаанд гол сул тал үүсч байна.Тоймлон хэлбэл үндэстэн дамнасан корпорациудтай бидний хийж буй эдийн засгийн харилцаа нь алсын зайн олимпын тамирчинтай мөлхөө жаал уралдаж байгаатай агаар нэг.
Уул уурхайн хөгжлийн хувьд ерөөсөө хамгийн том хоёр асуудал байгаа юм. Энд мөнгө санхүүдээ биш, хэн юуг захирах вэ, хэн ямар мэдээлэлтэй, боломж, чадавхитайгаар энэхүү нийгэм эдийн засгийн харилцаанд орж байна вэ гэдэг дээр асуудлын гол зангилаа байна.
Манайхан үүнийг ойлгож байна. Даанч ойлгож буй хүмүүс нь эрх мэдэлгүй байна. Өнгөрсөн 2 дахь өдөр эндхийн ТВ-ээр Монголд болж буй уул уурхайн тэсрэлтийн талаар нэвтрүүлэг гарлаа. ТББ-ын хоёрч хүн “Бид энэхүү хөгжилд бэлэн биш байлаа. Бид маш хурдан сурахгүй бол өөрсдийгөө үндэстний хувьд устгах зүйлд татагдан орж байна”. Та Монголынхоо юунд нь хайртай вэ гэсэн асуултад “Тэнгэр, нүдний үзүүрт торох зүйлгүй тэнгэр”.
Энэ нэвтрүүлгээс миний санааг зовоосон хоёр асуудал:
- Амьдрах газаргүй болчихоод мөнгөтэй байгаад яах юм.
Гүний ус ашигласны нөхөөсөнд ОТ хэдэн худаг гаргаж өгч. Худгаа тойрч нүүсээр таван жилийн дараа малчид яах вэ? Гүний усны нөөц ашиглачихаар эмзэг эко систем нь дагаал унана. Говийн малчид хаачих вэ?
Жүүдүүд нутаггүй тэнүүчилж байсныг хоёрдугаар дайны дараа палестинчуудыг зад дээрэлхээд суурьшил бий болгосон нь одоо хэдэн жил байлдаж байна. Байж байгаал буудалцаал, алалцаал. Хамгийн хошин нь нөгөө муу палестинчууд чулуу мод шиддэг бол жүүдүүд пуужин харвадаг. Яг үүнтэй ижил УБ багталцахгүй хөдөө, хотоороо талцаж хэрэлдэж байж, хөдөөг нь сүйтгээд байхаар тэр хүмүүс хот суурин газар руу нүүхгүй сар луу нисэх юм уу? Гадаадад очиж амьдрах юм уу?
- Эдийн засгийн өсөлт бидэнд түй хүртээлгүй.
Монголын ЗГ тогтвортой байдлын гэрээгээ мөрдөхгүй бол гадаадынхан гараад явчихна. Эдийн засагт эргэлдэж буй таван төгрөг тутмын нэг нь ОТ гэрээнээс гарч байгаа мөнгө гэнэ. Их мөнгө эргэснээс болж махны үнэ, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн шүү дээ. Худалдан авах чадвар дээшлэх тутам бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд, дүндээ амьдралын өртөг нэмэгдсэн. Үйлдвэрлэл бараг байхгүй улсад гадаад руу л тэр мөнгө урсахаас Монголд үлдэх мөнгө нь түй ч байхгүй шүү дээ. Мөнгөний урсгал ихсэх тутам яг нөгөө капитализмын эхэн үеийн харилцаа бүрэлдэж байна. УБ-т баячуудад зориулсан ресторан, зугаа цэнгээний газар, дэлгүүр ямар их байгуулагдаж байгааг бид бэлхнээ харж байна. Рестораны бизнесийн орлого өнгөрсөн онд 700 хувь нэмэгдсэн гэнэлээ. Тэгсэн мөртлөө ганц эмнэлэг, сургууль, нийтийн номын сан байна уу?
Баярцогт Ганбаатар хоёрын мэтгэлцээнийг үзээд уур хүрээд уушиг зүрх сагсайгаад энэхүү бичлэгийг хийв. Xuviin laptop deeree bichij baigaad xuulj tavix meteer boon ajil bolgoj baij bichiv. Udiin tsai xamt uusan xun chi yagaavee gej asuulaa. Bodoxod minii buur OVCHIN xodolson bololtoi.
2012.11.26.
See also: www.damdaa.blogspot.com
Comments on: "Independence" (3)
Sanal neg baina.
Таныг энэ асуудал дээр байр сууриа илэрхийлэх болов уу гэж битүүхэндээ харж суулаа. Үнэн худал нь мэдэгдэхээ больчихсон энэ цагт зөв гаргалаа хийдэг хүмүүс их хэрэгтэй байна. Массыг оюунжуулахгүй бол Монгол гэх улс байх эсэх нь ч эргэлзээтэй болчиж.
Alimaa bolon MG-tei sanal neg bna aa. Mass-iig umiig zuvuur dugnej tsegnedeg bolgoh shaardlaga uneheer ih bna. Tegehgui bol MGL-r duuren hunii amaar yarij, busdiin shiidvereer amidardag humuus duuren bna sh dee.