Тэтгэлэг горилогсдод тусламж

Аспайр Майнинг гэж Австралийн уул уурхайн компани бий. Овоотын төсөл нь Хөвсгөл аймаг руу оросуудтай нийлж төмөр зам бариад, коксжих нүүрс Оросоор дамжуулж гаргах гэнэ дээ. http://www.aspiremininglimited.com/?page=53

Энэ компанийн танилцуулыг уншаад гурван зүйлд ихэд эргэлзэхэд хүргэлээ.

1. Төмөр замын төсөл хэрэгжих сумууд буюу Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Мөрөн сумын 4 оюутанд тэтгэлэг олгоно гэнэ. Энэ дөрвөн хүүхэд тухайн бүс нутгийн малчин иргэдийн эрх ашгийн төлбөр болж хамгийн өндөр хариуцлага хүлээх нь байна. Түүнийгээ ойлгож байгаа эсэх нь ч тодорхойгүй ийм зүйл хийж байхаар яг тухайн нутгаас малын эмч, эмч, багш, хуульч, байгаль орчин экологоор сурч буй ядаж 10 хүүхэд сургаж байж, тэдний хийж байгаа уул уурхайн ажлын нөгөө талыг олж харна. Яг тэр тэтгэлгийг хэн авсан бэ гэдэг надад маш сонирхолтой байна. Аягүй бол сумын эрхтэн тушаалтнуудын хүүхдүүд байгаа даа….

2. Цэцэрлэг сумын эмнэлгийн шинэ барилгын ажлыг дуусгахад дэмжлэг үзүүлж, Могойн голын уурхайн эмнэлгийг санхүүжүүлдэг гэнэ. Болиод өгөөрэй зүгээр. Төсөлд ажилладаг нэг хүн нь мухар олгой нь дотроо хагарвал аймгийн эмнэлэгт авчирч хагалгаа хийнэ дээ. Лав л бид нар авахгүй, та нар тэр уурхайдаа л учраа олцгоо гэж хэлэхгүй. Яг үүнтэй ижил тэр хавийн хүмүүст гэнэтийн туслаж хэрэг болбол сумын эмнэлэгтээ оч гэж хэлэх нь л дээ. Хүн ёсны үүднээс ийм юм байдаггүй л байхгүй юу

Могойн голын уурхай аль дээр үеэсээ төсвөөс цалинждаг эмчтэй байсан. Манай хамаатны нэг эгч лав тэнд ажилладаг байсныг би маш сайн санаж байна. Тэгэж ярих юм бол Могойн голын уурхайн лицензийг энэ Аспайр Майнинг авчихсан юм биш үү? Нүүдэлчин иргэд, малчид гэдэг нь гадаадынхнаас өөр, тэр бүсчлэл, харъяалал гэдэг зүйлийн хил хязгаараас гадуур амьдардаг хүмүүс. …

3. Сумын удирдлагатай нийлээд малчдыг нүүлгэн шилжүүлэх стратеги боловсруулж байгаа гэнээ. Уурхайгаас тодорхой радиуст байгаа малчин өрхийг аймгийн хэмжээнд илүү, эсхүл ижил төстэй бэлчээртэй, ус, худагтай, өвөлжөөтэй болгоход гарах зардлыг нь санхүүжүүлж, нөхөн олговор өгнө гэнэ.  Хэдэн зуун жил тэр нутагт амьдарсан, өвөлжөө, хаваржаа, зуншлага, намаржаа нь байдаг хэдэн өрхийг өөр тийш нь нүүлгэж, бэлчээрийн төлөөх дайнд иргэдийг оруулах нь л дээ. Цагаан-Уул сум Ү. Аварзад баатрын үед манай улсын хамгийн олон малтай сум болж байсансан. Тэгэхээр тэр олон малтай малчид өөр сумын нутагт очиж суурьшихаар хүлээн авагч сумын иргэд лав дуртай байхгүй дээ. Бэлчээрийн даац нь хэтрээд тэртэй тэрэнгүй яая даа гэж байхад хаанаас ирсэн лай вэ л гэх байлгүй.

Хэдхэн жилийн дараа http://www.mongolnews.mn/w/36209 энэ дүр зураг нийтлэг болно. Улаанбаатар руу нүүх иргэдийн цуваа ч тасрахгүй. Яах юм бэ, бэлчээрийг нь цөлмөөд хаячихаар амьжиргаанаасаа салсан тэд төв суурин бараадахаас өөр яах юм? Эсхүл эдгээр малчдын хэлж буй шиг туслах ажил хийж өнөөдрөө аргацааж байтал уурхай хаагдлаа, ажилгүй, амьдралгүй хүмүүс олширно. Дахиад л хот руу нүүх давалгаа эхэлнэ.

Иймэрхүү барууны том корпорациудын түрэмгийлэл, даяаршлын сөрөг үр дагавраас өөрсдийгөө яаж хамгаалах вэ? Үндэсний дархлаагаа сайжруулж, мэдээллийг олон талаас нь хардаг иргэд олонтой болчихвол ямар ч байсан “алтыг нь аваад авдрыг нь хаяад” явахад нь цаашаа амьдарч чадвартай болж үлдэх л бидний зорилго болж байна.

Монголньюс-ын Төгсжаргал гээд сэтгүүлч залуу соёл иргэншлийн мөргөлдөөнийг  “Салхи биднийг хөтөлнө” цуврал нийтлэлээр маш сайн гаргажээ. Үнэхээр хэдхэн жилийн дараа монгол гэдэг ойлголт, бүлэг сэтгэхүй байхгүй болох нь.

Өчигдөрхөн “Шувуу харагч” гээд Бразилийн индиан омгийнхний тухай кино үзлээ. Мэдээж ан хийх газаргүй болсон индиан омгийн отог нэг айлын эзэмшил газар дээр нь суурьшина. Хуучин ан гөрөө хийгээд асуудалгүй амьдраад байтал тэр хавиар хурдны зам тавьснаас болоод ан гөрөөс нь дүрвэчихээр идэх хоолгүй болж байна. Индианчууд өлсөхгүйн тулд түр зуурын ажил хийж, олсон жаахан орлогоороо өрх гэрээ тэжээнэ. Хуучин бол өөрт таарсан ангаа агнаад л омог отгоороо энгийн сайхан амьдраад л байсан байгаа юм.

Тухайн газраас индианчуудыг хөөж явуулахаар сум дундын шүүгч, цагдаа ирээд тэр газар дээр нь шүүх хурал болно.

-Газрын эзэн атга шороо газраас аваад “Миний өвөг аав энэ газарт ирж, бордож, тариа тарьж амьдарсан. Газрын зөвшөөрлөө хуулийн дагуу авсан. Би энд төрсөн. Миний хүүхдүүд энд төрсөн. Ийм болохоор би аж ахуйгаа хуулийн дагуу эрхлэхийн тулд эдгээр индиан хүмүүсийг энэ талбайгаас гаргах хэрэгтэй байна”.

-Индиан омгийн ахлагч өмнөөс нь дуугай ширтэж байснаа мөн атга шороо аваад ам руугаа хийгээд идчихэв. Өөр юу ч хэлсэнгүй.

Жич: Уул уурхай ба хүний эрх сэдэвт хурал болжээ. Илтгэлүүд нь энд байна. http://www.mn-nhrc.org/main3/103/430-iltgeld.html Хуурай үгтэй, яг яах гээд байгаа нь маш тодорхойгүй.

Лав ойрын хэдэн жилдээ “Ухаад бай, зөөгөөд бай. Баяжих нь баараггүй, томрох нь тодорхой. Тэр үед бүгдээрээ яг америк шиг амьдарна” уриатай явах нь дээ…

Comments on: "Даяаршил vs Малчид" (1)

  1. hi
    энэ aspire mining гээд компанийг лаг тоогоод байсан юмаа, булганаас хөвсгөл хүртэл төмөр замтай болох нь гээд, гэвч Болд Төмөр Ерөө голын хийсэн төмөр замыг хараад жоохон өөрчлөгдсөн.Энэ нь иргэний биш зөвхөн 1 компанийн тээврийн зориулалттай төмөр зам юм байна лээ.Ард түмэнд наалдах юм байхгүй.
    Харин ч мал нь голруу очиж ус уухад төмөр зам нь хаагаад, их л хэцүү болгосон харагдсан.
    Тэгэхээр AM-н төмөр зам ч гэсэн дээ, нэг их балиашиглаад байхааргүй л эд байгаа.
    Эгчид, ичээнээсээ гарч ирсэнд нь их баяртай байна шүү.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: