Тэтгэлэг горилогсдод тусламж

Jessy the cat

Хулгана ангуучлах их аянд мордохын далимд мигуй гээч энэ амьтныг бүрэн судлах шахлаа.

Судлагдахуун: Гэрийн тэжээвэр муурны байгалийн зөн

Байршил УБ хот. Чингэлтэй дүүрэг

Хугацаа: 5 хоног

Судалгааны арга зүй: Ажиглалт, туршилт. Гүүгэл

Эхний өдөр:

Нөгөө муу хулгана тавьсан хавхны өгөөш идчихээд явчихсан байв. Бас зүгээргүй, ойр орчимд нь тэмдэг тавиад баагаад, шээчихсэн байсныг хлораминтай усаар угааж, ариутгав. Зэвүүтэй муу хулганыг заавал ч үгүй чад хийлгэнэ дээ.

Лагераас муур ирэхээр болов. Өөр нэг айлд муур байгаа гэнэ.

Хавханд яагаад ороогүй талаар судалгаа хийлээ. Хүмүүс хулгана бяслаг иддэг гэж боддог ч хамгийн дуртай нь peanut butter гэнэ. Америк дэлгүүрээс очиж авлаа.  Гүүгэл ахаас асуусан эмэгтэй шилэн триконд пийнат баттар түрхээд хавханд тавихаар шүд нь триконд орооцолдож тонгочдог тул хавх ажиллах магадлал их гэнэ. Ном ёсоор нь тавив.

Хоёр дахь өдөр.

Лагериаас ирсэн муур залахаар айлд очлоо. Танихгүй газар, хүнээс бишүүрхээд орилж өглөө.  Хаалга онгойлгоод бие засах гэж байгаа юм болов уу гэсэн үгүй, танихгүй газарт тэгж их эвгүйцдэг муур байна.А ваад ирвэл шөнөжин орилохоор шинжтэй тул янз бүрээр үзээд орхилоо. Нөгөө айл руу залгав. Маргааш нь авчирч өгөхөөр болов.

Гурав дахь өдөр

Шинжлэх ухааны үндэслэлтэй тавьсан хавханд хулгана орсонгүй. Энэ хулгана Гүүгэл уншина гэж байхгүй, тэгэхээр намайг муур авчрах гэж байгааг мэдсэн байж таарлаа. Айлын охиныг мууртай нь хамт авчрав. Орж ирэнгүүтээ муухай орилоод гутлын шкаф руу ороод таг чиг. Эзэнтэй нь хамт орхичихоод явж байгаад ирэв. Гэр дотор явж, эзэмшил газартайгаа танилцсан гэнэ. Ганцааранг нь үлдээгээд эзэнтэй нь цуг гарлаа. Буцаж ирэхэд нуугдчихсан байв. Эзэнтэй нь нилээд хайсны эцэст хулгана дамжиж орж ирсэн байх магадлал хамгийн ихтэй босоо шугамны хажууд хөшигний араар нуугдсан байв. Ямарч байсан үнэрээр нь хулгана явсан маршрутыг тогтогоод анаад суучихсан бололтой. Нурууг нь илээд, гараа үнэрлүүл гэсэн зааврын дагуу ажиллав. Гар долоож байнаа. Сэжигч хүн чинь үсэрч очоод гараа антибактери уусмалаар угаав. ККК. Эзэн явав.

Орой нь нилээд найзалж, хулганан тоглоомоор нь жаал тоглуулав. Огцом хөдөлгөвөл илүү их хариу үйлдэл үзүүлдэг юм байна. Гүүгэл ахаас дахин асуув. Дээш нь үсэргэхээс илүүтэй хоёр тийш нь займчуулж тоглуулах, юман доогуур нуух гэх мэт илүү их анч инстинктийг нь хөдөлгөх үйлдэл хийх ёстой гэнэ. Балкон дээр гарахаас айж байв. Зөвхөн намайг гарсны дараа гарч байгаа нь надад итгэхгүй байгаагийн шинж гэнэ. Унтлагын өрөөний хаалгаа хаагаад унтав.

Дөрөв дэхь өдөр

Өглөө үүдэн дээр аяархан дуугарч намайг сэрээв. Сүү уусангүй, хоолыг нь нэмж өгөв. Диван дээр гараад унтахыг бодоход шөнө нойргүй хоносон бололтой. Хулганын сураг алга. Сүүлээ өргөөд хөлд орооцолдвол анхаарал шаардаж байгаагийн шинж гэж Гүүгэл ахаас мэдсэн тул нурууг нь илэв. Мөн Жесси хөөрхөн гэхээр дуртай нь аргагүй нүдээ аниад эрүүгээ маажуулах юм. Нурууг нь маажихаар хүржигнэж дуугарна. Чихний ар талаа маажуулах үнэн дуртай байсан тул тэр хэсгийг нь маажиж өгөв. Өдөр цоожлоод гарав. Өдөржин уйдсан бололтой. Балкон дээр ганцаараа гарч сурчээ. Балконы хаалтны дээд талын онгорхой салхивчийг ихэд анхааралтай харах нь болж өгвөл гарч явахаа бодож буй бололтой. Шувуу нисэхээр идэвхитэй гэгч нь дагуулж хараад, доогуур яваа хүмүүсийг анхааралтай харах юм. Бодвол эздээ л хүлээж байгаа юм байлгүй. Ганцаараа уйдсан биз гэж сайтар эрхлүүлтэл бөгсөө ондойлгоод цээжээрээ хэвтээд хэржигнээд шал өөр үйлдэл үзүүлж байнаа. Украйн  руу утасдаж олон жилийн муур тэжээсэн туршлагатай найзаасаа зөвлөгөө авав. Ороо нь орж байгаагийн шинж гэнэ. Муурны чихний хойд талыг оролдох нь сайн үр дүнд хүргэдэггүй гэв. Эр муур нь эндээс нь зууж тоглодог тэгээд ороо нь ордог юм байх. Дуртай байхаар нь хамаг “осолтой” цэгүүд дээр нь мэдэлгүй дараад байсан байна. ТВ-ээр Нэйшнэл Жиографик суваг үзүүлсэн нь бас буруудсан гэнэ. Тэнд арслан, хайина гараад байсан, тэдний гаргаж байсан дуу авиа нөлөөлсөн байх талтай болж таарав.

Муурны ороо 3-9 сарын хооронд хэзээ л бол хэзээ ордог, 21 хоногийн давтамжтай байдаг гэнэ. Дур хүслийг нь дарах эм эхний өдөр нь уулгадаг юм байна. Хүмүүс рүү утасдаж лавлавал онгорхой мал эмнэлэг алга. Байгаа нь туулга байна гэсэн мэдээ ирэв. За ингээд ангуучин муур маань ороо нь орсон муур болж хувирав.

Тоглоомоо тоглох ч нэг их сонирхолгүй байв. Дээшээ харж унаал, нуруун дээрээ хөрвөөгөөд, бөгсөө өргөөд богино, олон дахин мяу гээд байв.

Тав дахь өдөр.

Хар өглөөнөөс эхлэн орилов. Сүүлдээ ч өрөвдлөө. Ямар олиг байхав дээ, сайхан юу яачмаар байдаг, нэг муухай ааштай танихгүй хүүхэн огт ойлгохгүй. Эзэд рүү нь утасдав. Хөдөө явж байгаа тэд маргааш өдрөөс нааш УБт ирэхгүй гэнэ. Би ч учраа хэллээ. Үдээс хойш охиноо явуулахаар болов. Украйн руу дахиж утас цохин яах талаар лавлав.

Нонна: “Фашист ты бессердечный. Мучаешь животное. Дрочи её, пока не успокоится”

Sleeping beauty

Би: -КАК?

Нонна: “Берешь термометр и вперёд”.

Ха Ха. Эр муур хайсан нь хурдан. Хүмүүс рүү утасдаж эр муурны эрэлд гарав. Нэг айлд хар эрээн муур байгаа гэнэ. Гэхдээ эм нь эр болгонтой “юу яадаггүй” гэнээ. Таалагдаагүй бол МЯУ гээл тас самардаад өөртөө ойртуулдаггүй гэж байна. Маягтай хогнууд, тиймээ?

За ингээд дахин эзэд рүү нь утасдаад цоожлоод гарав. Гуйсан өнгөөр муухан дуугарах Жессиг хараад өрөвдөнө. Илэхээр давраад бөгсөө оцойлгоол хойд хөл дээрээ “бүжиглэчих” юм.

Орой эзэн охин залгаж байна. Бүрэн бүтэн хүлээлгэн өгөв. Таксинд суулгаж өгөөд санаа амарлаа. Тэгэхгүй бол эр муур хайгаад тэнээд алга болдог гэсэн.

Мууртай өнгөрүүлсэн хэд хоногт муурны зан үйлийг судалсны үндсэн дээр дараахи дүгнэлтийг гаргав.

1. Муур маш их анхаарал шаарддаг. Хэрэв анхаарал тавьж чадахгүй бол амьтан зовоох хэрэггүй. Сүүлээ босгоод хөлөнд чинь ороолдож, зөөлөн дуугаар мяу ганц хоёр удаа гээд байвал анхаарал шаардаж байгаа нь тэр.

2. Муурны хүзүүг чимхэх, илэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Ялангуяа ид насны нийлүүлгэнд ороогүй эм муурны энэ хэсэгт хүрэх нь осолтой.

3. Тоглуулахдаа дээш нь үсэргэх биш аль болохоор хулганыг нь огцом хөдөлгөөнөөр хоёр тийш нь хөдөлгөх нь амьтны үндсэн инстинктийг нь хөдөлгөдөг. Ялангуяа орой, үдшийн цагаар их идэвхитэй болдог.

4. Нуруугаараа хоёр тийшээ хөрвөөгөөд, цээжээрээ хэвтэж, нуруугаа хотойлгоод сүүлээ өргөж, хажуу тийш нь болгоод хойд хоёр хөл дээрээ ойрхон ойрхон товшвол ороо нь орсон гэсэн үг. Ороо нь орсон муурны дуу нь нялуун, мяу нь олон давтамжтай болно.

5. Эзэндээ итгэтлээ хугацаа хэрэгтэй. Муурны чих, сэрвээний үсийг сайн анзаарах хэрэгтэй. Хэрэв чих нь хойшоо налсан, сахал нь доошоо, нүдээ анивчвал дуртай байгаа, чамайг эзнээ гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагийн шинж. Хэрэв нуруугаараа хотойгоод сэрвээний үс нь боссон байвал ууртай, дайрахад бэлэн. Хоёр чих нь босвол ямар нэг юм анхаарлыг нь татсан гэсэн үг. Тайван хэвтэж байхад нь нэрийг нь дуудахад сүүлээ хөдөлгөж хариу өгдөг. Хэрэв чамайг харахгүй байгаа бол мяяяяяу гэнэ. Эрүүнийхээ доодохыг маажуулах их дуртай.

6. Гоё үгээр магтахад их дуртай. Лав Жесси хөөрхөн гэхээр дуртай нь аргагүй нүдээ анидаг юм.

7. Үс нь гууждаг тул өдөрт дор хаяж нэг удаа тоос соруулж, чийгтэй цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Дээр нь үнэрч болохоор муур үнэртэж байна гээд өнөөдөржингөө л гэрээ цэвэрлэв.

Эцэст нь хэлэхэд: Хулгана муурны үнэр авсан уу яасан, сураг тасарсан.

Hunting

Comments on: "Ариун дайн буюу амьтны авир" (4)

  1. Muugii said:

    yagad ch yum medqee muurnaas aigad bdiin hurshin muur neg udaa gert orj irched garahgui namaig baahan sandargaj bile bi chn togoo shig tom gedestei yu yugui turuh shahsan hun muurnaas aigad hugud gargaj chadq nuhrigu irtel kordiortoo zogsoj bsiimdaa

  2. ххэ. Болкохгүй газрыг нь очиж маажчихсан байна шд ххэ. Муур хөөрхөн харагддаг ч гэсэн цаанаа л зэвүүн гэж яригддаг. Өвөө эмээ бол муур шөнө унтаж байхад хараад суучихдаг гээд үзэдггүй шд.

  3. kkk. Sonirholtoi yum.

  4. Margad said:

    bid 2 hed honog muur tejeej uzsen. Muuriin zulzaga l daa. End tend buland sheegeed baih yum bilee. Yadaj bhad manaih olon bulan tohoitoig helehuu. Tegeed bi durguitseed butsaagaad ogchihson. Manai nz ohin ih l durgui ogson doo. Hunii biend naaldaj untah ih durtai yum bilee.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: