Тэтгэлэг горилогсдод тусламж

Шөнө сууж ажиллахаар олон юманд сатаарахгүй, чимээ аниргүй, харшил хөдлөхгүй байгаа болохоор ойрд шөнө “овоо” сууж байгаа л даа.

Өнгөрсөн шөнө.

Лаптопоо балбаал сууж байсан нүдний үзүүрт юм хөдлөх шиг. Сайтар харвал юу ч алга. Дахиал байж байсан бас нэг юм жирс гээл явчлаа.  Сүнс, сүүдэр, чөтгөр шулмас гээл тэр хооронд толгойд их юм бодогдоод хүйтэн хөлс чийхраал, зүрхний цохилт түргэсээл, хөгшин ээжийнхээ зааж өгсөн ганц мэддэг мааниа уншчихлаа. Тэгсэн чинь…Нэг муу хулгана гал тогооны өрөө рүү чавхдаж байдаг байгаа. Цохиод алчихъяа гээд хөөсөн чинь хурдан түргэн Жерри надад яаж гүйцэгдэхэв дээ.

Өглөө босоод хамгийн түрүүнд хавх худалдаж авав. Хор авах гэснээ болилоо. Учир нь.

Хэдэн жилийн өмнө манай ажил дээр хулганатай болоод. Хор тавиал бөөн тэмцэл. Тэгсэн манай өрөөнөөс нэг муухай үнэр үнэртээд салдаггүй ээ. Хэдэн цэвэрлэгчээрээ өрөөгөө зад цэвэрлүүлээд ч арилдаггүй шүү. Тэгээд яахав дээ угий нохой шиг үнэрч болохоороо мөшгисөөр байгаад хогийн саван дотроос үнэртэж байгааг олж тогтоогоод хогийн заваа зад угаалгасан ч арилдаггүй дээ. Тэгсэн харин нэг муу хордсон хулгана хогийн савны гадна сав, сугардаг сав хоёрын завсар орж үхээд өмхийрчихсөн байсан юм. Тэгээд хор аваад хордуулаад энэ муу хулгана эд хогшилний араар ороод үхчихвэл шкафаа нураалтай биш.

Хулганы шээс үнэртээд байгаа юм шиг санагдаад гэрээ хлораминтай усаар зад цэвэрлэв. Би айхтар үнэрч. Ямар сайндаа манай ах намайг онигоонд оруулж байсан юм. Ах өглөө босоод оймсоо олохгүй байсан юм байх. Тэгсэн  би ганц үнэрлээл диван дороос гаргаад ирсэн гэнэ. Тийм болохоор ажилгүй байна гэж айлтгүй, үнэрч нохойны оронд цагдаад ажилд ороол улсаас үнэгүй хоол идэх боломжтой гээд шоолдог байж билээ. Би үнэхээр үнэрч. Зарим тохиолдолд энэ нь сайн ч бас муу үр дүнтэй. Маш их мэдрэмтгий учраас элдэв муухай үнэрт толгой өвдөнө, харшил хөдлөнө. Сүүлийн үед УБ-ын тоосонд үйлээ үзэж байна. Бүүр Харшлын хатан хаан өргөмөлөл хүртлээ. Өвөлдөө утаа, зундаа тоос, хавартаа хог, намартаа шорооны асуудалтай хот болох нь дээ.

Тэр муу хулганатай биологийн зэвсгээр тэмцэхээс. Муур яагаад хулгана барьдгийг биологийн үүднээс тайлбарлаж өгье. Аливаа шөнийн ангуучдын харааг шөнө харахад гол нөлөө үзүүлдэг амьтан нь оготно, хулгана байдаг. Тэдний биеэнд байдаг химийн элемент нь муурны нүдний шөнийн харааг нэг түвшинд барьдаг байна. Зэрлэг байгаль дээр байдаг муурны төрлийн амьтдаа бодвол гэрийн тэжээвэр муурны хараа муу ч өндөр давтамж, дулаан ялгаруулж байгаа байдлаар нь барьж авдаг байна.

ТЭЖЭЭВЭР МУУРТАЙ ХҮМҮҮС ХОЛБОО БАРИНА УУ. Хэд хоног зээлдэе.

Comments on: "“Аймшгийн кино”" (1)

  1. lotus_goo said:

    bi bas unert aimar emzeg shteee..goe unertei bval setgel sana oodrog ntr geel esvel heden jilin umnu han ch yumbede unerlesen unereei tanail bdiin sht taalagddag bsiin hunii perfume geh met muuhia uner neg l unertchuul hamar zagtnaad neg l evgui kkk

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: