Монгол хувилбар
Дэлхийн хүчирхэг гүрэн АНУ-д хэдхэн гэр бүл улс төр, эдийн засаг, нийгмийн бодлогыг тодорхойлдог байсан нь сүүлийн хорин жилд маш хурдацтай өөрчлөгдөж байна. Тэдний түүхийг давтах мэт манайд мөн л хэдхэн гэр бүл Монгол Улсын улсын цаашдын хувь заяаг тодорхойлдог болох замдаа оржээ.
Нотолгоо: Архангай аймгаас сонгогдсон Б. Болор сайд удамтай. Түүний өвөө, аав нар нь социалист нийгэмд чиг, завсрын үед чиг САЙД хийж явсан бол АН-аас нэр дэвшсэн энэ залуу мөн л дэд сайд хийж явсан түүхтэй. Ардчилсан намд ганц үүгээр зогсохгүй экс гишүүн Бадамдамдин, Батбаяр нарын хүүхдүүд их сунгаанд уралдсан. http://www.demparty.mn/news.php?songuuli=1
Нэг айлын базууд хоёр өөр намаас нэг тойрогт дэвшиж ялалт байгуулав (Ховд аймгаас С. Бямбацогт, Батцогт), дүү нь УИХ-д, эгч нь НИТХ бас л ялалт байгуулав (Б. Наранхүү, Б. Саранчимэг). Бүүр элгийн нь аав, ээж, хүү гурвуулаа УИХ-ын гишүүн болов. (Ш.Отгонбилэг, Д.Туяа, Ш. Содбилэг).
Төрийн албан хаагчийн 1-р маягт дээр хамаатан садан чинь хэн бэ, хаана, ямар ажил хийдэг вэ гээд нэг нэгэнгүй бичүүлж авдаг. Яг тэрүүн шигээ энэ хамаатан садны цус ойртсон сүлжээг арилгахын тулд ерөөсөө нэр дэвшигчийн анкет, танилцуулгыг хамаатан садан, худ урагтай нь бичүүлж авахгүй бол болохоо ч болилоо л доо.
Яагаад гэвэл элитар засаглалтай төрийн институц тогтолцоо бий болсноор бидний жишээлж, мөрөөдөөд байгаа нийгмийг байгуулах нь дахиад 100 жилээр уртасна. Юун баялгийн тэгш хуваарилалт, юун шударга ёс вэ? Хөрөнгөтэй мөнгөтэй хэдхэн гэр бүлд бүхий л эрх мэдэл төвлөрснөөр үндэстний өмнөөс шийдвэр гаргах эрхийг үе залгамжлуулан эдлэх боломж, бололцоо бий болж, феодалийн нийгмийн институц тогтолцоо руу орно гэсэн үг. Нийгмийн шинжлэх ухаанд Тоффлэрийн онолоор дарангуйлагч эрх мэдэл, баялаг, мэдлэг гурав дээр хүчний харьцаа суурилдаг, энэ нь нийгмийн идеаль, үнэт зүйл, үзэл баримтлал тогтоход хамгийн их нөлөөтэй. Хэрэв дарангуйлагч эрх мэдэл буюу хууль тогтоох эрх мэдэл, нь түүнийг санхүүжүүлэх баялгийн эрх мэдэл, дээр нь нийгэмд хүргэх мэдээлэл, мэдлэгийг хянах эрх мэдэлтэйгээ нийлчихвэл бид ямар нийгэмд амьдрах вэ?
Монгол Рокфеллэр, Кеннэдийн гэр бүл удам дамжсаар дор хаяж хоёр үе өнгөрч байж, нөгөө нийтийн сайн сайханд чиглэсэн шийдвэр гаргадаг болох биз. Тэр болтол хэдхэн гэр бүлийн нөлөөллийн хүрээгээ тогтоох зодоон дээр нь нийт масс хуваагдан талцаж, биднээс түрүүлээд хөгжил дэвшилд хүрчихсэн их гүрнүүд сүйхээнээр нь өрмийг нь хуссаар л байх нь дээ, таминь!!!
Comments on: "v. MN" (4)
Энэ нээрээ үнэн завхарсан асуудал шүү дээ. Гээд хүмүүс сонгоод байхаар юу ч хэлэх вэ дээ? Хуулийн зохицуулалт ч юм уу ямар нэг дүрэн журам баймаараа. Энэ тухай бодохоор уур хүрдэг шүү.
Сонголт өгөхгүйгээр удам дамжуулан сонгуулж байна шүү дээ…
Тийм л юм бол удам дамжиж гишүүн болно гээд хуулиндаа зачихмаар юм kkk. Гэхдээ бас ийм хүмүүсийг сонгоод байдаг сонгогч бидэнд учир байна ш дээ. Хүмүүс сонгохгүй бол иймэрхүү асуудал гарахгүй биз дээ айн?
Ene humuus yagaad oorsdiin nereer, chadlaaraa deeshee garaad irie gej boddoggui um boloo? Jishee n Sodbileg gadaadad ochnoon sursan, hachin mundag tsol hergemtei l geed bdag, yahaaraa dandaa aaviinhaa neriig barij yavna ve? Etseg ehiin nereer yavah bish ooriin neriig Brand bolgoh iluu ner hundtei bmaar um.