Тэтгэлэг горилогсдод тусламж

Сонгуулийн дүнгээс харахад Баянзүрх, Сонгинохайрханд санал дахин хураах бололтой. Сонгинохайрханы хувьд бөх Сумъяабазар, өндөг үйлдвэрлэгч Л. Эрхэмбаяр хоёр “халзагнах” нь. Намын нэрээрээ Сумъяабазар нь гараад ирэх биз.

Харин Баянзүрхийн хувьд стратегийн маш их чухал тойрог болж хувирлаа. Учир нь хэрэвзээ энэ тойргоос дахин санал хураалтаар Д.Арвин эсхүл И. Нарантуяа гарч ирвэл УИХ-д эмэгтэйчүүд арвуулаа болно. Хэдийгээр 8-аас дээш төлөөлөлтэй нам, эвсэл бүлэг байгуулж болох хуулийн заалттай ч юмыг яаж мэдэх вэ, баттай нь дээр гээд арвуулаа болбол асуудал их л өөр болох гээд байна. Хэрэв Баянзүрх дүүргийнхэн өндөр саналтай яваа эмэгтэй нэр дэвшигчээ нэг зүрхээр дэмжвээс ээмэгтэйчүүд бидний хувьд маш том амжилт болох юм.

Дашрамд хэлэхэд МАН-ын жагсаалтаар УИХ-д сонгогдох эрх авсан хүмүүсийн дунд ганц ч бүсгүй хүн алга. ЕНбДарга Сарангэрэлийнхээ хамран дундуур нь тас цохиол улиг болсон “арзайсан хар юмнууд” гараад ирж байгаа юм даа  Ичдэггүй гэдэг нь. Нөгөө хүүхнүүдээ дэмжинэ, тэтгэнэ, чухам хайртай, дуртай гээд уянгалуулан донгодоод байсан нь бодит байдал дээр нэг иймэрхүү.

АН хоёр, МАХН-МҮАН эвсэл 1, ИЗНН 1 эмэгтэйг жагсаалтаар гаргаж ирлээ. Сүүлийн хоёрын хувьд бодлогоор гэхээсээ илүүтэй эмийн чадлаараа гарч ирж буй бүсгүйчүүд. АН сонгуульд амжилтад хүрэхэд эмэгтэйчүүдийн квотын бодлого хэрхэн нөлөөлсөн гэдгийг НИТХ-ын сонгуулийн дүн гарахаар хэлэх боломжтой болно.  Хүүхнүүд бид чинь энэ сонгуульд чамлахааргүй сайн оролцлоо. Энэ эрчээрээ үзээд байвал миний тэтгэвэртээ гарахдаа эмэгтэй Ерөнхий сайдтай болох мөрөөдөл биелнэ шүү.

http://news.gogo.mn/r/107641

Comments on: "Баянзүрх-Нэг зүрх" (1)

  1. Сумьяабазар арай гарахгүй байлгүй дээ…

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: