Тэтгэлэг горилогсдод тусламж

Сонголт

Сонголтоо хийчихлээ. Ямар ч тохиолдолд манай улс төрийн далбааны өнгөөрөө л намирах юм байна. Ногоон өнгө түй ч сураг алга.

Нэр дэвшсэн хүмүүсээс хамгийн сайн мэнэжмэнттэй нь яахын аргагүй Лу. Гантөмөр. Чимээгүй байж байснаа сонгууль дөхөхөөр нэг САЙН санаа олоод тэрийгээ ярьсаар гараад ирнэ. Өмнөх сонгуулиар жип машин, гар утасны хэрэглээ ярьсан. Гараад ирсэн. Сайн байна.

Хамгийн азгүй нь Да. Ганболд. Энэ хүн бол манай улс төрийн хувьд үзэгдэл. Сайн эдийн засагч, сайн улс төрч. Гэвч яаж чиг түлхээд гардаггүй нөхөр дөө. Бүүр 7 удаа Ерөнхий сайдад дэвшээд унаж байсан. Халзан болохоор нь хүмүүс дургүй байдаг юм болов уу? АНУ-ын сүүлийн 60 жилд сонгогдсон Ерөнхийлөгчид бүгд 180см-ээр өндөр хүмүүс байдаг гэдэг шиг Монголын улс төрчид бүгд үстэй байдаг гэдэг аксиом ч гарч магадгүй юм. Судалж үзмээр юм байна.

Иргэний зориг нам яагаад суудал авсангүй вэ? Сонгуулийн сурталчилгаа замбараагүй, “Дайснаа ирэхээр дариа нухдаг”-ийн жишгээр явсан. Нэгэнт боловсролтой, дундаж ангиас хамгийн их санал авахаа мэдэж байж, юу бодож хөдөө орон нутагт хүмүүс дэвшүүлж, хүчээ тарамдсан юм бол? Хэрэв би уг намын сурталчилгаанд ажилласан бол хот, суурин газруудад бүх хүчээ хаях байсан. Тэгсэн бол нэг их асуудалгүйгээр 2 хүн гаргаад ирэх байлаа. АН-ын Г. Баярсайхан экологи гэж ярьсаар байгаад Чингэлтэйгээс сонгогдож чадаж байхад энэ дүүргээс санал аваад ирэх боломж байсан. Гэвч боловсролтой хүн тоож сонгоход хэцүү сэтгүүлч Алтаншагай, Улс төр менежментийн академийн захирал “Иргэний шударга шүүх” ТББ-ын Уламбаяр нарыг сэтгүүлч Уянга, Орифлэймийн Оюунгэрэл, сайд Зоригт, УИХ гишүүн Очирбат нарын эсрэг сөргүүлэн тавьсан нь оновчгүй сонголт байлаа.

Гурван бие даагч нар хамгийн их үнэд орох цаг ирж байна. Хэн, юугаар өөрийгөө үнэлэхээс ЗГ хэрхэн байгуулагдах шийдэгдэнэ. “Шударга ёс” эвслээс Улаан, Тэрбишдагва хоёртой намууд тохиролцчихвол асуудал алга. Бусад нь бол шинэковууд. Эсхүл “Хаан сонголт”-ын жил шиг хоёр хоёр жилээр гэсэн хачин балай хувилбар гаргаж ирж магадгүй л нөхөд дөө энэ МАНАН.

МАН дотроо дажинтай байгаагийн жишээ сайхан харагдлаа. Цогзолмаа, Ганхуяг хоёр ЕнБДаргаасаа түрүүлээд хэвлэлийн хурал хийчих юм. Сахилга бат алга. Яг энүүн дээр нь АН ялалтандаа бялууралгүй сайхан ажиллачихвал сонголт тийм ч баргар биш л байна даа. МАН хотын мандаат дээрээ тохиролцох байх. Тийм ч болоод сонгуулийн дүнгээ гаргахгүй байгаа биз. Ямар ч тохиолдолд нар манддагаараа мандаад наадам болдгоороо болно.

 

 

Comments on: "Сонголт" (6)

  1. exactly. yag tegj bodoj bailaa. Irgenii zorig namaas hedheen gol ner devshigchidee zovhon hotod ner devshuuleed, sain tordood, surtalchilaad ogohiin orond haa hamaagui hodoo ruu, tegeed buh toirogt baahan hun devshuuleed oorsdiigoo alj hayh yamar hereg bnaa gej bodoj bailaa.

  2. Saaral said:

    naadam boldgooroo bolno, buduun darga nar ch iddegeeree idej uuj, ulgeree yarisaar, utaataaigaa, ger horoololtoigoo, ard tumnii amidrald hurteelgui ediin zasgiin osoltteigee daraagiin songuuliig ugtah bolno.

  3. Shijirbold Sandagdorj said:

    Тийм шүү. Энэ хүн ард чинь АН гарчлаа гээд баярлаад л байхым. Үнэндээ АН МАН 2 адилхан болсон гэж боддгийш д. Энэ удаад АН гарах нь гарцаагүй байсан, аль хэдийн төлөвлөсөн байх. Яагаад гэвэл өнгөрсөн сонгуульд хүмүүс АН-г гаргахаар саналаа өгсөн байсан авч МАН-ийнхан чинь бааварлаад гарч ирсэн. Одоо бол АН гарах ээлж нь шүү дээ. Тэгээд дэндүү их үнэмшилтэй байлгах үүднээс авах ёстой арга хэмжээнүүдээ явуулж байгаа юм даа. АН гараад улс төр засарна гэж бодож байгаа юм байхдаа
    Би уг нь ИЗНН-д их итгэл найдвар тавиад байсан юм. Уулзсан танил хүмүүсээс асуухад нэлээн хүмүүс ИЗНН-д өнгө гэж байсанд би энэ удаа гараад ирэх юм байна даа гэж баярлаад байж байлаа. Гэтэл сураггүй шүү.

  4. Юу ч өөрчлөгдөхгүй юм шив дээ гэж… ИЗНН, МАХН бол нэг хүний нам юм уу даа. Нэрлэсэн тойрогт хүн гарахгүй (МАХН 3-ыг эс тооцвол) харин намаараа их хуралд суух эрхээ олж авч байна гэхээр. Уг нь ИЗНН гайгүй давхиасай гэж бодсон л доо, ялахгүй ч бүлэг болчих болов уу гэж горьдсон байдаггүй ээ. МАН МАХН 2 эвсэл болохоор хэлэлцэж байна гэсэн сураг байна тэр цагт юм муудна уу гэхээс сайжрахгүй байхаа. Одоо тэгээд яахав дээ, сонголт тиймээс хойш.

  5. ИЗНН жаахан боловсон хүчин муутай нам байх өө?
    Нэр дэвшчих олигтой хүмүүс харагдахгүйнмдаа

  6. ИЗНН гээд байдаг.Эднийд яг намын ЗБ байдаг билүү.
    Бусад том санал авсан намууд нь намын даргаасаа гадна өч төчнөөн лидерүүд, дагаж намирагчид хүртэл зөндөөнөөрөө байхад ИЗНН-д олны мэдэх 3 хүн, дээр нь дагаж намирах, өмнөөс нь юмруу дайрч орох хүн алгаа.Гишүүнчлэл, гишүүдийн намдаа оролцох оролцоо энэ тэрдээрээ ажиллахгүй бол болохгүй байх.

    АН-МАН тай нэгдэлгүй МАХН эвслээс хүмүүсийг суга татаж урвуулах замаар ЗГаа байгуулвал л хамгийн дээр хувилбар гэж сонссон. надад ч бас энэ таалагдаж байгаа.

    манай тойрогт хэн нэр дэвшиж, хэн сайн сурталчилгаа хийхээс хамаарахгүй нэг л нам сонгодог хүн ер нь ямархуу төрлийн хүн болж таарах вэ?хэхэ

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: