Тэтгэлэг горилогсдод тусламж

Dedication

Сэтгэл зүрхний дуудлагаараа аливаа асуудалд хандах сэтгэлгээ. Зан үйл судлалын онолоор аливаа хүнийг амжилт гаргахад энэхүү сэтгэлгээний хэлбэр давамгайлж байвал хэдийгээр хэцүү бэрх асуудал тулгарсан ч зорилгодоо хүрч, амжилтад хүрэхэд дотоод хөдөлгүүр болдог энэ чанар хувь хүний суурь хүмүүжил, итгэл үнэмшил дээр тулгуурласан байдаг байна. Харин суурь хүмүүжлийг өөрчлөх маш хэцүү боловч итгэл үнэмшлийг бол өөрчилж болдог гэнэ. Итгэл үнэмшил өөрчлөгдөх гол хүчин зүйл нь амьдралын туршлага болдог юм.

Хувь хүний хүмүүжлийг илэрхийлэх нэг хэмжүүр нь diligence буюу сэтгэл зүрхнээсээ асуудалд хариуцлагатай, шудрага хандах чадвар. Хэрэвзээ өнгөрсөн Бямба гаригийн уулзалтад оролцох хүсэлтгүй, боломжгүй байсан бол анхнаасаа бүртгүүлэх хэрэг ирээгүй 50 хүнд байхгүй л байсан. Тэднээс дөнгөж 4 нь ирэх боломжгүйгээ 5 дахь өдөр мэйлээр мэдэгдсэн юм. Бид тэдгээр хүмүүсийг ойлгохыг ихэд хичээвч бусдын боломжийг булааж буй тэд хэр зэрэг хариуцлагатай шударга хүмүүс вэ гэж их бодлоо. Уг арга хэмжээг зохион байгуулах ажил амар байгаагүй. Хэдийгээр цаг хугацааны хувьд хангалттай төлөвлөх боломжтой байсан ч эцсийн дүн болох оролцохоор бүртгүүлсэн хүмүүсийн тал нь алга болно гэж би огт тооцоолоогүй юм. Гарч болох бүхий л эрсдэлийг тооцож үзсэн ч надаас огтхон хамааралгүй энэ зүйлийг хянах боломж надад байхгүй байсан гэдгийг сайтар ойлгож, дараагийн удаа яавал хүмүүс ирэх бол гэж бодож эхэллээ.

Хүний зан үйлийг зөв зүгт чиглүүлэхэд мөнгөн торгууль маш их хэрэглэдэг. Гэвч нэгэнт сайн дурын үндсэн дээр хийж буй ажил болохоор хүмүүсээс мөнгө цуглуулах нь тэнэг хэрэг, өөрийгөө хямд үнэлж байгаа явдал гэж үздэг. Гэхдээ үнэгүй юманд нугасгүй сэтгэлгээтэй хүмүүсийн өмнөөс цаг заваа зарцуулан байж ирсэн илтгэгч нарын өмнө би маш их ичсэн. Ялангуяа, Австрали Улсын консул Дэвид Лоусон, УБт ирээд дөнгөж гурван 7 хонож буй Жэймсээс би их ичсэн. Яагаад гэвэл би тэдэнд 120 хүн оролцоно гээд хэлчихсэн байсан юм.

Үүнээс гадна оюутан цагийн найз МУИС, Эдийн засгийн сургуулийн Магистр, докторантурын албаны захирал Доктор Б. Отгонтөгс найзаасаа маш их ичиж байна. Лав дахиж заал гуйж чадахгүй болсон. Заалны хувьд танил тал муутай надад үнэгүй хэрэглүүлэх заал олох маш их хэцүү байсан юм. Дашрамд дурдахад Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчийн албан тушаал сонгуульт биш, улс төрийн томилгоо гэдэг нь үнэн юм байна гэдэгт итгэсэн. Мөн их дээд сургуулиудын оюутан хариуцсан ажилтан, оюутны холбоо нь лав  залуучуудаа мэдээлэл аваасай, гадаадад явж сураасай гэж боддоггүй юм байна гэж ойлгосон. Энэ бүх системийг өөрчлөхөд надад маш их итгэл үнэмшил, уйгагүй тэвчээр хэрэг болох юм байна гэдгийг ч ухаарлаа. Надад зөвхөн оролцдог биш бас хийдэг, тусалдаг хүмүүс хэрэгтэй. Гэхдээ би зогсохгүй. Яагаад гэвэл миний итгэл үнэмшил дотоод сэтгэлээс гардаг болохоос өөртөө нэр алдар олж авах гэж хийдэггүй юм.

Comments on: "Dedication" (10)

  1. Khishgee said:

    Сain baina uu? Бi ene khutulburiin tukhai burtgel duussanii daraa olj medlee… Бi сэргээгдэх эрчим хүчнийRenewable chigleleer ajillaad odoo 10 jil bolj байна. iina. Иkh surguulia sain unelgeetei tugssun. Аustralia-d suraltsakh khuseltei… Дaraa ni iim udurlug zokhioгдох bolov uu?

  2. СиВигээ mordogch@yahoo.com хаягаар явуулчих. Өмнө бичсэн сэтгэгдлээс чинь БОЛЖИЙНА гэдэг үгээс чинь болоод хариу бичээгүй. Мөн өгүүлбэр том үсгээр эхэлдэг.

  3. Аниадаа яаж туслах вэ байз.Та байна аа, санал асуулга мэйлээр илгээнэ гэсэн, тэр эхлэхээр семинарт хэрэгжүүлэх саналууд бодож байгаад явуулна.

    Үнэхээр ирнэ гэж бүртгүүлчихээд, гарын үзүүрээр хандаад, жижиг шалтгаанаас болж очоогүй хүмүүс базаахгүй л санагдана. Өөрсдөө юманд тэгж ханддаг хүмүүс ер нь үр хүүхдэдээ нүүр бардмаар, “Өөрийнхөө төлөө өөрөө л сайн хичээ” гэж хэлж чадхуу ер нь?

  4. Oo tegeed udakhgui get used to it. Lower the expectation.

  5. Uranchimeg said:

    Сайн байна уу?

    Өнгөрсөн Бямба гаригт анх удаа ийм хүнд хэрэгтэй, сайхан сэтгэлийн арга хэмжээнд оролцсондоо үнэхээр сэтгэл хангалуун байна. Манай Монголд бас бүх юм болохоо байчихаагүй, оюунлаг, мэдлэг, чадвартай, жинхэнэ утгаараа “олуулаа хөгжье” гэсэн хүмүүс байгааг хараад бахархахгүй байхын аргагүй. Алимаа эгчид болон хамт зохион байгуулсан бүх залуучууддаа баярлалаа. Та бүхэн битгий шантраарай, дэмжих, хамтрах залуус бий шүү.

    Энэ арга хэмжээний талаарх мэдээллийг ADS-н тэтгэлэгт тэнцсэн дүү охиноосоо авсан юм. Би одоо дайралдсан хүн болгондоо л Австралийн тухай, тэдний сургалтын систем нь ямар ухаалаг, ямар хүмүүнлэг нийгэмтэй болох, бид өөрснөө л хичээвэл өндөр хөгжилтэй оронд суралцаж, ажиллаж, амьдарч, хувь хүний хувьд өсч хөгжих асар их боломж байгааг ярьж байгаа.

    Ажлынхаа хажуугаар энэ блогийг ухаж ойрын 2-3 их сонирхолтой, завгүй байлаа🙂. Зарим сэтгэгдлийг уншаад урам хугарах юм. Яагаад манай залуучууд ийм сөрөг сэтгэлгээтэй болчихдог байнаа? Ийм сайхан зүйлээс хүртэл яаж ийгээд болохгүй талыг нь, өө өөнтгийг нь харах юм.

    Би бас арга хэмжээний үеэр болсон Австралийн талаарх англи хэл дээрх QUIZ-д оролцож 5 хүнд багтаж шалгарсан. Дараачийн арга хэмжээнд бүртгүүлэлгүй оролцох эрхтэй болсондоо баяртай байна, тэсэн ядан хүлээж байна. Амжилт хүсье!

  6. Uranchimeg said:

    … ойрын 2-3 хоног их…

  7. munkhbayar said:

    Өө нээрээ онцгүй бна шүү залуус. Би мэтийн хэлний түвшингээ голсон хүмүүс уулзалтанд оролцох гэж ямар их хүсч байсан гээч. Бас дээр нь сургууль төгсөөд ажил хийж 10 жил болсон болсон хүн 20 гарж яваа дүү нараасаа их ичээд СV гээ явуулж ч зүрхлээгүйм. Дээр нь зөвхөн урилгатай хүмүүс оролцохыг удаа дараа сануулаад бсан блхоор бас хүний ажилд төвөг учруулахаас эмээв.

  8. munkhbayar said:

    Өө бас нэг юм дүү нарт сануулахаа мартчиж. Би энэ блогийг саяхан олж уншсан. 3 жилийн өмнө олж уншихгүй яав гэж өөртөө харамсдаг шүү. Учир нь гэр бүл зохиосон балчирхан охинтой надад цаашид суралцахаар (ирээдүйн сайн сайханы төлөө хувиа хичээхэд) өөрийгөө зоригжуулахад одоо байгаа үүрэг хариуцлагаас минь хөнгөхөн байх мөн санасандаа хүрсэн байх хугацаа байжээ гэж…

  9. Zoloo said:

    Sn bn uu email ywullsan bgaa bolomjtoi bol hariu uguurei.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: