Тэтгэлэг горилогсдод тусламж

Монголд сайн дурын ажил хийдэг америк эмэгтэй надаас EMPATHY гэдэг үгийг монголоор юу гэдэг болохыг асууж билээ. Би үүнийг ӨРЛӨГ СЭТГЭЛ гэж оноосон. Буруу ч байж магад.

Загалмайтны шашинтны үндсэн философи энэхүү ӨРЛӨГ СЭТГЭЛ гэдэг ойлголт дээр төвлөрдөг. Хүн бүрийн амьдралын замнал түүх өөр. Энэ хэрээрээ ертөнцийг үзэх үзэл нь төлөвшдөг. Тийм болохоор бусдын жаргалыг ойлгож болохоос мэдрэх боломжгүй. Яг үүнтэй ижил бусдын зовлон гунигийг мэдэж болохоос хуваалцах боломжгүй юм. Хүнлэг сэтгэл нь энэхүү мэдэх, ойлгохтой шууд холбоотой. Бид хүнлэг байдлыг эрх баригчдаас шаардахдаа зөвхөн чадал муу, дорой, дутуу гацуу нэгнээ ойлгож, мэдэх, туслах гэсэн хүмүүнлэг ёсны үндсэн зарчимд тулгуурлан ажиллахыг хүсдэг.

Миний аав, ээжийн үе дэлхийн хамгийн их хоцрогдсон, үндэстний хувьд мөхлийн ирмэгт

Миний аав Даньдгайн Алтангэрэл 1958 онд УБИС-ыг “Улаан” дипломтой төгсжээ.

тулсан байсан улсыг улс шиг улс болгож,  бичиг үсэгт 100 хувь тайлагдсан, дундаж наслалтыг 20 жилээр уртасгасан, өрхийн аж ахуйгаас аж үйлдвэржсэн орон болон хөгжихөд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн.

Анхны ардчилсан сонгууль 1992 онд болоход манай гэрээс аав ээж хоёр л сонгуульд оролцож билээ. Насаараа МАХН-ын “улаан” гишүүн явсан аав минь биднийг сонгуульд оролцохыг шаардсан ч бид “Зогсонги үеийн мастер”-аар нь дуудаж, инээлдэж байсансан. Хөөрхий дөө, итгэж зүтгэж явсан үзэл, суртал, үр хүүхэд биднийгаа л үзэж, сайхан амьдарна гэж боддог байсан hоммунизм hээчийн мөрөөдөл нь нуран унахыг харах хэцүү байсан биз. Шилжилтийн тэр хүнд хэцүү үед социалист нийгэмд цалингаа хураасаар авсан шаргал Москвичээрээ аймгийн төв онгоцны буудлын хооронд зорчигч тээвэрлэж тэтгэвэрийн хэддээ нэмэрлэдэг байсансан. Энэ ажлаасаа бас санаа нь зовноо. Захиалсан сонингоо машиндаа уншиж суугаад хүн ирвэл авна, байхгүй бол хоосон ирэх өдөр олон байдагсан. “Хэрэв энэ ардчилал, зах зээл нь намайг залуу байхад эхэлсэнсэн бол би ёстой хөдөө, хотыг сүлэх байсан” гэж ярьдагсан. Хүнд өвчинд шаналж байхдаа намайг “Ааваа би явлаа, баяртай” гэж хэлэхэд буруу харж хэвтээд уйлж байсан дүр зураг. Түмний хүүхдийг хүн шиг хүн болгохын төлөө бүх насаа зориулсан аавыгаа сүүлийн удаа үнсээд гарч байж билээ.

Түүний байгуулсан Хөвсгөл аймгийн Мөрөнгийн 1-р 8 жилийн сургууль, одоогийн Эрдмийн далай цогцолбор сургууль энэ жил 50 жилийнхээ ойг тэмдэглэж байна.  Энэ сургууль ЕБС-ийн зэрэглэл тогтоосон жагсаалтад дээгүүр давхисан байна билээ. Миний санаж байгаагаар 3-р ангийн монгол хэлний улсын шалгалтад улсын нэгдсэн дунджаас ямагт дээгүүр оноо авдаг байсан нь уг сургуулийн бага ангийн боловсролын чанарыг илтгэдэг юм.

Ээжтэйгээ 2012.03.14.

Би өмнө ээжийнхээ тухай олон удаа бичсэн. Өнөөдөр миний хайрт ээж минь Бурхны орондоо буцаад 49 хонож байна. Хүн ардын эрүүл мэндийн төлөө 38 жил ажиллахдаа хамаг чадалтай, тэнхээтэй насаа зарцуулсан эрүүл мэндийн систем нь хэрхэн хахир хандахыг үзнэ гэж бодож байгаагүй байх. Амьдралын сүүлийн өдрүүдэд нь өмнө заналт дайсан байсан Америкийн империалист гүрний иргэн Хелен санаачлан ажиллуулдаг Найдвар хосписын гэрээр идэвхитэй эргэх үйлчилгээг авна гэж чиг бодож байгаагүй биз. Насаараа “Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн” үзлээр хүмүүжсэн, өмнөх сонгуулийн амлалтын батламжаа хамгалдаг ХУ намын “улаан” гишүүн ээж минь насны бөгсөнд “Итгэл” судар цээжилж, түүнийгээ амандаа уншсаар үр хүүхэд биднээсээ хагацна гэж зүүдэлж чиг яваагүй юм. Ээж минь “Манай улсын чадал нь л энэ” гэж өмөөрөн өмөөрөн авах 180 мянган төгрөг нь эрхтэн дархтаны нэг удаагийн бакаа дүүргэх бензиний мөнгөтэй тэнцүү гэдгийг мэдээгүй. Харанхуй шөнөөр удаан хүлээлгэсний эцэст ирж авах төлбөртэй дуудлагын машинаар хөрсөн биеийг нь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шарил хадгалах газарт аваачихад “Зай байхгүй. Та нар УРЬДЧИЛАН захиалга өгөх ёстой” гэдэг хатуу үг хөлчүү жижүүрээс нь үр, ач нар нь сонсож, мэргэжлийг нь залгамжилсан ач хүү нь увайгүй тэдгээр хүмүүст “авилга өгөх” гэж бүлтэгнэн гүйнэ гэдгийг ч бас мэдээгүй. Залуудаа аавтай болздог байсан морь булгидаг хөшөөтэй цэцэрлэгийн ард шинээр баригдсан, гоо зүйн хувьд ямар ч мэдрэмжгүй шилэн дэлгүүрийн лангуун дээр зарагдах зангианы үнээс ч хямд, 300 мянган төгрөгийг төрөөс иргэндээ оршуулгын зардал гэж өгдөг гэдгийг ч ээж минь мэдээгүй.

Миний ээж өвчнөө ялсан. Хавдар судлалын үндэсний төвийн хөнгөвчлөх эмчилгээний эмч гэх хүнлэг сэтгэлийн үнэргүй, хүн ёс гэдгийг мэддэггүй эмчээс үл хамааран тэр үхлийг ялсан. Ганц удаа ч ёо гэж дуугаараагүй ээж минь өөрөөс нь түрүүлэн одсон хань ижил, үр хүүхэд, аав ээжтэйгээ Бурхны оронд уулзсан байх. Цаг нь болоход бид ч мөн та нартайгаа уулзах болно. Энэ насандаа аав охин, эх үр, ах дүү, ач охин болсон хувь тавиландаа би талархнам. Амьдрал үргэлжилсээр…

Comments on: "Дөчин ёс хоног…" (6)

  1. :(( . Ene blogiig olon humuus unshaasai. Mongolchuud bid yaj amidraad bnaa? Haraachee, icheechee, sereechee!!! Bi ooriin tanij meddeg buh hundee uuniig hurgehiig charmaih bolno.

  2. eejiiig tani ungursund gun emgenelel elerhiilie.bid 2 adilhan hotgoiduud uym bna lee minii aav bas hotgoid hun huvsgul aimagiin tsetserleg sumiinh. Tsagaan-Uuliin yag zalgaa sum. namaig ouytan baihad huuhduud kazak gej shooldog bj bilee. Hotgoiduun niitleg turh bsan bolohoor ter bh. Za ene ch yahav blogiig chini bainga unshdag shuu. Nutagrahaj ireed l

  3. Эмгэнэл илэрхийлье. Үнэхээр тэр үеийн хүмүүс нийгэм нь өөрчлөгдөхөд ямар хэцүү байсан бол доо. Манай ангийн хүүхдийн өвөө нь насаараа мөнгөө цуглуулаад яг машин авах гэжийсан чинь зах зээл эхлээд машиных нь үнэ нь өсөөд машинаа авч чадаагүй гсн шд. Насаараа цуглуулсан мөнгө нь цаас болж эхлэхийг харах тэр хүнд ямар хэцүү байсан бол доо. Таны блогийг байнга уншдаг шүү энэ сонгуулиар уул нь ИЗНН-д өгсөн ч 2хон хүн л гарах шив дээ.

  4. Huni amidralin hamgin hetsu zuil bol oir dotni hune aldah turu jil aaviiga saya ohino aldalaa huni amidrald ur huhdinhe uhel zovlong uzeh shig hetsu zuil hezee ch baidguin bna. 3han nastai ohino auto-n osoloor aldaad hund hetsu tsag uyig davah gej amidarch bna. Amidral yagad iim hatuu baidgiig uneher medeh yum. Udahgui dara sard ohini mini 49 honog bolnoo.

    • Үрийнхээ хойно орох шиг хэцүү зүйл ямар ч эцэг эхэд байхгүй. Бидний өтгөс, буурал өөрийн биеэр бидний төлөө явж оддог нь жам. Бид ч мөн цаг нь ирэхээр үр удмаа үхлээс хааж уван цуван явах болно.

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон цуваа

%d bloggers like this: