Тэтгэлэг горилогсдод тусламж

Мэдээллийн арга хэмжээний ард гарч улс төржих боломж арай л гэж олдлоо.

Гоё байнөө.

Нийгмийн өнгө:

Хотын гудамжны хайс өнгөлөг, зүлэгжсэн талбай цэвэрхэн, зам засвар ажил хурдан, гудамж талбай сурталчилгааны самбараар өнгө алаглаастай, ТВ дэлгэцээр дандаа инээсэн, алга ташсан аз жаргалтай ард түмэн. Та нар сайн анзаарч хараарай, нийгмийн талаар бараан мэдээ түй ч байхгүй байгаа. Хэрэвзээ бараан мэдээ явбал дайсны талаа муулах захиалгат нэвтрүүлгүүд л цуварна.

Хэдэн дуучид, жүжигчид, сэтгүүлч нар, ТВ-үүд, ПиАрчид, УБ сан хамгийн их “мөнгө” хийж байгаа байх. Оюутнууд бас дутахгүй ямар ч байсан шоуныхаа мөнгөтэй.

Нэр дэвшигчид:

Миний ажигласнаар ТВ-ийн дэлгэцний ихэнхийг МАН-аас нэр дэвшигчид тогтмол. Ямар ч цагт аль нэг сувгаар энэ намын 2-оос доошгүй нэр дэвшигч ярьж байна.

Хөдөө орон нутагт нэр дэвшигчдээс Хөвсгөлд нэр дэвшигч Л. Энх-Амгалан, Л. Мөнхбаатар хоёрын сурталчилгаа залхтал явна. Манай аймагт нэр дэвшигч хоёр ч их мөнгөтэй байна шүү. Эсхүл ах нам энэ цагт энийг гээд захиалгаа өгчихсөн яг миний ТВ үздэг цагаар тэр хоёр гарч байж таараад байгаа юм уу. Ёстой бүү мэд.

МАНамын сонгуулийн сурталчилгааны роликоос хөргөгч үүрдэг ролик сайн болсон. За тэр Амараа гэдгээ, боксддог энэ тэр бол бишээ найз нараа.

Уриа лоозонгийн хувьд бүүр ч элгийг нь авах юм. “Иргэнд тэгш боломж, нийгэмд шударга ёс”. Эхний энэ уриа болж байсан. Харин дараа дараагийн үе шатанд муудчихсан. Ялангуяа “Хийсэн ажил их, хийх ажил бүүр ч их” – орчуулга нь “Авсан авилга их, авах авилга бүүр ч их”, харьд одсон удирдлагадаа зориулсан “Зугтаж биш зүтгэж, шүүмжилж биш бүтээж”, “Эх орондоо сайхан амьдаръя”-орчуулга “Сонгогдвол бид ч сайхан амьдарна шүү” г.м явж өгнө дөө.

АН

Хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье. Олуулаа хөгжих үү? Цөөхүүл нь хөлжих үү? Олуулаа бид ялна шүү.

Эхнийх нь бид өмнө нохой шиг амьдарч байж, улс нь ч улс шиг биш -стан шиг хөгжиж байжээ. Дараагийнх нь бол хамгийн сайн болжээ. Ялангуяа энэхүү сурталчилгаандаа залуучуудад чиглэсэн тактик баримталсан нь байндаа сайн хүрч байна.

ИЗНН

Анхных нь Кола, Пепси, ногоон цайтай ролик их сайн байсан. Харин тэр “Авилгын гинжийг таслагтун” гээд Сүүпэрмэн нисгэсэн нь уянгын халил ихтэй болохоос санаа нь болж байнаа.

Гуравдах хүчин

3 хүүхэд тэвэрсэн тэр зураг “Аавуудын өдөр өнжүүлэх” гээд Эдди Мёрфигийн тоглосон киноны муухан монгол хувилбар шиг л харагдаж байлаа. Харин уриа нь  бол ирээдүй хойчоо гэсэн зөв болсон байна лээ.

МАХН

Сураггүй. Гуравдагчийн шүүх хурал, өмгөөлөгчөө сольсон хэрэг явдал өрнөөд хамгийн чухал нь болох түүнийг яаж уг явдлаас мултлахдаа хамаг анхаарлаа хандуулж буй бололтой.

Бусад нь ҮЛ МЭДЭГДЭГЧИД.

Энэ удаагийн сонгуулийн хувьд НИТХурлын сонгууль зэрэг явагдаж байгаа нь сурталчилгааны өрнөлийг улам сонирхолтой болгож байна. АНам хамаг хүчээ НИТХ-д хаяж байна. Гэвч нэр дэвшигчдийг нь харахаар бас яг сонгочих хүн харагдахгүй болохоор болохоор их хэцүү сонгууль болохнээ.

Аль аль намын барьсан тактик нь эцсийн моментод НИТХ-д нэр дэвшигчдээ танилцуулах байж болох ч намын нэрээр НИТХ-д хууччуулаасаа дээрдэхгүй нөхдүүд гарах магадлал маш өндөр байна. Өөрөөр хэлбэл НИТХ-д тохиолдлын чанартай хүмүүс, бизнэсмэнүүд орж ирэх магадлал өндөр. Жишээлбэл, манай сонгуулийн хэсэгт гэхэд Дондовдоржийн Батмөнх гэж АНОД банкийг үүсгэн байгуулагчдын нэг, 99-02 онд тус банкны дэд захирал хийж байсан, Асашёору санг үүсгэн байгуулагч, захирал, одоо ҮХӨБанкны үүсгэн байгуулагч, ерөнхий захирал хүн байна. 6 сарын 9-өөс 26 дуустал 15 удаа бараг орой бүр 8 цаг 40 минутаас “Шинэ хүн-шинэ хот” уриатайгаар сурталчилгаагаа ОЛЛОО ТВ гарна гэж байна. Түүний үүсгэн байгуулсан В энд Ж групп нь уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэхээс бизнэсээ эхлээд Шарын голын уурхайг хувьчилж авсан хүн юм байна. Нүүрсний уурхайтай хүн нүүрсний хэрэглээг халж, Утаагүй Улаанбаатарыг бүтээн байгуулна гэдэг нь ёстой зангууны үлгэр биз. Үлгэрлэвэл Мобикомын захирал Жи Эс Эм системийг халж СиДиМа болно гэсэнтэй адил байлгүй. Мөн олон газар ТУЗ-ын дарга, зөвлөх, захирал гээд олон ажил хийдэг бололтой. Яршигөө, ажлын байр нэмэгдүүлэх амлалтынхаа дагуу зарим ажлаасаа татгалзаад Нийслэлийн АН-ын 5А амлалтынхаа нэгийг бодитой болгоход хувь нэмрээ оруулчих хэрэгтэйш дээ, Батмөнхөө…

МАН-аас болохоор дүүргийн Засаг ноён, УБ хотын төр захиргааны байгууллагад лав сүүлийн 10 хэдэн жил удирдах ажилтан хийж буй Ганболд гэж хүн. Дүүрэг бараг тэр чигээрээ энэ хүний төлөө хөдөлж байх шиг байна. Би энэ хүнийг сонгохгүй. Энэ хүнийг хотын Хөрөнгө оруулалтын газрын дарга байхад Ард талд баригдсан ЭКО-руу манай хажуугаар дулааны шугам барьсан. Энэ ажлаа хийхдээ манай орцны үүдэнд байсан авто зогсоолын хучилтыг хуулж хаясан бөгөөд тэнд нь хэдэн жил бороо орох бүр тогтоол ус үүсч, шавар шавхайтайгаа хутгалддаг. Тэр үедээ энэ хүн манай хороог НИТХ-д төлөөлдөг байсан бөгөөд энэ асуудлаар СӨХ-өөс асуудал олон удаа тавьсан ч юу ч хийлгүй байсаар дүүрэг сэлгэн нүүсэн дээ. Одоо манай дүүргийн Засаг ноён. Эрх чөлөөний талбайд ямар ч уран сайхны мэдрэмжгүй хөшөө босгосноор өөр ямар ажил хийснийг би мэдэхгүй. Албан тасалгааны цонхоор нь харагдах уг талбай дээр иргэд шорлог хийж зарж байгааг харж байгаа. Үүний үр дүнд өндөр өртгөөр бүтсэн уг талбайн гантиг чулуун хавтан нь хэрхэн тосонд бохирдож байгааг ч харж байгаа. Ганц хоёр жилийн дараа дахиад төсвийн хөрөнгөөр талбайн хучилтаа сольж мөнгө завших боломж үүснэ гэж бодоод бодлогтойгоор дуу гардаггүй биз. Тэнгис кино театрын өмнө байсан усан оргилуур өндөр байшин болж байгааг ч өдөр бүр харж байгаа. Лас Вегаст л байдаг болов уу гэмээр сайхан гэгч усан оргилуурын план зураг тавьж байгаад хашаалсан. Хятад барилгачид ажилласаар улаан цайм цутгамал бетон барилга 5 давхартаа орчихсон явж байна. Нөгөө фонтанаа хийсэн нэр зүүхийн тулд уг талбайн урд талд хоёр хэсэгт нохой сарьж байгаа юм шиг хөгийн юм хийж гурилдсан байгааг ч Засаг ноён харж байгаа.

Гуравдахь хүчин эвслээс Шинэ бодлого, шинэ Чингэлтэй уриатайгаар нэр дэвшиж буй Цэндийн Содхүүгийн төлөө би саналаа өгнө. Яагаад гэвэл энэ хүн энэ дүүрэгт, тухайлбал манай сонгуулийн хэсэгт амьдардаг. Түүний сурталчилгааны арга тактик, мөрийн хөтөлбөр хамгийн боломжийн. Тухайлбал, оюутнууд өглөө хүмүүсийг ажилдаа явах, ажлаасаа тарах үед нь НАДАД ХАМААТАЙ мөрийн хөтөлбөрөө танилцуулсан, сурталчилгааны материалаа тараасан. Энэ хүн http://sodkhuu.mn вэб сайттай. Хэрэв манай хэсгийн сонгогч энэ бичлэгийгуншиж байвал энэ хүний вэб хуудастай танилцаарай.

Сонгуулийн дүн яаж чиг гарч магадгүй тул хүмүүс үнэ хүргэхээр дарж байсан газар дээрээ барилгын суурийн ажлаа ямар ч байсан яаравчлан эхлүүлцгээж байна. Хэрэвзээ сонгуулийн дүнгээс хамаарч тэд эрх мэдлээсээ салбал хувийн хөрөнгөд халдсан гэж шүүхдэхээ мэдэцгээж байгаа. Яагаад гэвэл тэд хөрөнгө хаяад барилгын ажлаа хийчихсэн, ядаж эхлүүлчихсэн юм чинь…

Бидэнд цаашдаа яажшуухан амьдрах вэ гэдгээ шийдэх сонголтоо хийхэд ердөө 5хан хоног үлдлээ. УИХ-д хэнийг сонгох, бас аль намыг сонгохоосоо илүүтэй, НИТХ-д хэнийг сонгох, аль намыг сонгохоо сайтар бодож, аль болохоор нэр дэвшигчдийн талаар мэдээлэл боломжоороо олж авахыг та бүхнээс хүсч байна. Хамгийн гол нь ямар ч тохиолдолд сонгуульд оролцож, шинэ анкет маягтыг нь зөв бөглөж саналаа тоолуулах нь чухал юм.

Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан зааврыг сайтар судалж үзээрэй.

УИХ-д нэр дэвшигчдийн мэдээлэл http://www.songuuli2012.mn/candidate

Хэрхэн саналаа өгөх талаархи мэдээлэл http://www.gec.gov.mn/

 

Comments on: "Зургаан сарын өнгө" (3)

  1. Эсрэгээр хүмүүс гол нь УИХ гишүүддээ анхаараад, ИХТ-г огт авч хэлэлцэхгүй байгаам шиг санагдах юм.
    Яг ямар учраас ИТХ гишүүдэд анхаарал хандуулаарай гэж ?

    • Уг нь бичсэн санаа маань УИХ-д анхаарлаа хандуулаад НИТХ-д анхаарал хандуулахгүй байна6 Ийм учраас энд анхаарал их тавих хэрэгтэй гэсэн юм сан.
      ЯАГААД ГЭВЭЛ тэд бидний өдөр тутмын амьдралд хамгийн ойр шийдвэрүүдийг гаргадаг,
      Яагаад гэвэл тэдний захиран захрцуулах мөнгө тухайн дүүргээс сонгогдсон УИХ гишүүдийн хөрөнгө оруулалтын нийт мөнгөнөөс ч их
      Яагаад гэвэл хэрэвзээ НИТХ-д өөрчлөлт орохгүй бол авилгачдыг эрэг шураг, механизмыг ХЭЗЭЭ ч бут цохиж чадахгүй.
      Яагаад гэвэл авилгын мөнгөөр борлогдсон газрын зөвшөөрлөөс болж манай байрны хөгшүүл явах газаргүй, хүүхдүүд тоглох талбайгүй, модгүй, шувуугүй царай муутай БЕТОН-ЦЕМЕНТЭН ЛЕГО тоглоом шиг хотод амьдрахгүйн тулд
      Яагаад гэвэл эрх мэдэл, мэдээлэлд ойр байдлаараа далимдуулж, өөртөө давуу байдал олгож буй энэхүү шударга бус тогтолцоог халахын тулд
      Яагаад гэвэл өглөө гэрээсээ ажилдаа гараад орой эргэж амьд мэнд гэр бүлдээ ирэх баталгаатай болохын тулд
      Яагаад гэвэл чиний эрх ашиг бусдынхтай ижил тэгш гэдгийг мэдэрч амьдрахын тулд.

  2. Ok.
    Баярлалаа.

Leave a reply to Dear Хариулт болиулах