Өөрийгөө зөв зүйтэй танилцуулж сурна гэдэг нь хувь хүний зан чанар, хандлагаас их хамаарах юм. Хүүхдүүдийн захиаг уншихад нийтлэг ажиглагдсан зүйлс.
Олон улсын харилцаа төгссөн хүүхдүүдийн захиа цэгцтэй, өгүүлэмж зөвтэй байх юм. Гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагад ажилладаг залуучуудын СиВи нь стандарт шаардлага хангасан байх юм. Имэйлээ ярианы хэлээр их бичицгээх юм. Англиар бичсэн СиВи-нд үг үсэг, нэр томъёоны алдаа их байх юм. Нийтлэг дутагдал нь referee буюу чамайг хэн бэ гэдгийг хэлж чадах хүмүүсийн нэр, албан тушаал, холбогдох утас огт байхгүй байлаа.
Залуучууд ч гэлтгүй сонгуульд нэр дэвшигчдийн танилцуулга үзээд гайхшаа барж суутал Peakfinder: http://nomiinclub.blogspot.com/ ингээд сайхан биччихжээ. Тэгэхээр залуучууд СиВи гэж юу вэ гэж асуух нь аргагүй ч юмаа даа.
СиВи буюу Curriculum Vitae (латин хэлний “Амьдралын замнал” гэсэн утгатай үг) гэдэг нь чиний дэлгэрэнгүй нэрийн хуудас. Чамайг хэн бэ гэдгийг богино хугацаанд олж мэдэх хамгийн хүчирхэг танилцуулга. Заримдаа Resume гэж нэрлэх нь ч бий.
Массачусетсийн Технологийн Их сургуулийн ийм лавлах байна. Илүү их академик талын буюу магистр, докторт сурах хүсэлтэй хүмүүст хамааралтай.
СиВи яаж бичих вэ? http://gecd.mit.edu/sites/default/files/CV%2008_11_0.pdf
Захиа яаж бичих вэ? http://gecd.mit.edu/sites/default/files/Cover%20Letters%2008_11_2.pdf
Нийтлэг мэдээлэл гэвэл http://www.cvtips.com/ сайхан вэб байж байна. Гүүгэл-дээд гараад ирэх юмыг хийж чадахгүй байнаа гэдэг нь зорилтот бүлэгт тавьж буй сүүлийн шалгуурыг хангахад маш их цаг зарцуулах шаардлагатайг харуулж байна.
Энэ блогийн сүүлийн нэг жилийн бичлэг мэдээлэл боловсруулах, шүүлтүүртэй хандаж сурах ур чадвар эзэмшүүлэхэд чиглэгдсэн юм. Энгийн зүйл бичихээр хандалт ихэсдэг, тархи толгой ажиллуулах зүйлс бичихээр багасдаг нь мэдээлэл боловсруулах ур чадвар дутмаг байгаагаас болж байгааг өнгөрсөн жил ажигласан. Тогтмол уншдаг 100 хүн байдаг. Тэдний ихэнхи нь гадаадад сурдаг. Тэгэхээр энэ ур чадвар манай боловсролын системд байхгүй байгааг харуулж байна. Яавал энэ ур чадварыг эзэмших вэ? Их унших хэрэгтэй, бодох хэрэгтэй. А-аас Я гэдэг шиг шууд зааж болохгүй “зөөлөн” мэдээлэл учраас зөвхөн туршлагаар бий болдог зүйл юм.
Хил, хэл, мал гуравтайгаа байвал бид БАЯН
Ямар мэргэжлээр сурах вэ гэдэг асуултын хариу:
Зан төлөвдөө нийцүүлэн мэргэжлээ сонгох нь
Энэ блогт саяхнаас зочилсон хүмүүс уншаад байж дээ. 2009 оны 1 дүгээр сараас хойш будаа, цагаа болох зүйл их ч бичиж. Олон ч хүүхэд хичээн зүтгэсээр тэтгэлэгт хүрч. Тэнд миний оруулсан хувь нэмэр бий гэж бодохоор “сайхан зан” хөдлөөд энэ бичлэгийг хийлээ. Миний олж цулуулсан мэдээлэл, сурсан мэдсэн зүйлс, амьдралын туршлага олон хүнд түгэж, тус дэм болох болтугай.
Хүндэтгэсэн
Алимаа
2012.06.09
PS: СиВигээ явуулахдаа CV_NAME.doc эсхүл .txt .pdf файлаар явуулна уу. Жишээ нь CV_ALIMAA.doc г.м.
Comments on: "Өөрийгөө танилцуулж сурах нь." (4)
Thank you !
i agree. eronhii bolovsroliin surguulias ni ehlen zaah heregtei baih. Ih deed surguulid Critical Thinking, Ethics iluu tulhuu zaah heregtei baih. Anzaarch bgaagaar, setguulchid ch shuumjit setgelgee hogjoogui bdag, TV’eer garch zarim torin deed alban tushaaltanuud dutuu, esvel buruu analysis hiij bgaa haragddag. Ene buhniig ul suuritai zaah ni chuhal bilee. thanks Alimaa egchee.
Hi
Uulzaltiin bairshil todorhoi bolson uu Alim egchee.
Байрны асуудал ярвигтай байна.