Тэтгэлэг горилогсдод тусламж

Human dignity

MNC TV гэдэг шинэ сувагтай болж. Мэдээгээр нь My Club бүлгэмийн гишүүд залуучууд “Улаан Загалмай””-тай нийлээд Улаан чулуутын хогийн цэг дээр амьдардаг эмзэг бүлгийн хүүхдүүдэд бэлэг тараасан талаар мэдээлэв. Чихэр жимс горьдон бүлтэлзэх тэдгээр хүүхдүүдийг жагсааж зогсоож байгаа тэдэнд өглөгийн эзэн царайлан бэлэг өгч байгаа “сайн санаатнуудын” талаар 5 минут сурталчилж, сурвалжлагч нь “Бэлэг өгсөн ах эгч нартаа юу гэж хэлмээр байна” гэж 3-10 насны бяцхан хүүхдүүдийн аманд микрофоноо тулгав. Өнөөдүүл нь тэдний нэр төрийг мэдээллийн хэрэгслэлээр гутаан доромжилж буйг ойлгохгүй учраас бүгд “Баярлалаа гэж хэлмээр байна” гээд дуу дуулж, шүлэг уншиж өгөв. Мөн өрх толгойсон эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд Улаан загалмайгаас бололтой 2кг гурил, дугуй булант цай өгч байгааг тодоор харуулав.

Олон жилийн өмнө миний дүү зуны амралтаар зусланд амрах хөнгөлөлттэй эрхийн бичиг битгий аваарай гэж гуйж билээ. Учрыг лавлавал хөөрхий тэднийг маань өмнөх зун амарч байхад нь “Хагас, бүтэн өнчин хүүхдүүд урагшаа гар” гэж удирдагч-багш нь байн байн хэлж тоолдог тул бусад хүүхдээсээ их ичдэг байснаа ярьж, миний сэтгэлийг эмтэлсэнсэн.

Жил бүрийн 12-р сарын 5. Хүний нэр төрийг эрхэмлэх дэлхийн өдөр. Манай улсад сүүлийн хэдэн жил сүр дуулиантай тэмдэглэж байгаа. Ядуу, гуйлгачин, архичин, хар тамхичин, гэмт хэрэгтэн, алуурчин, биеэ үнэлэгч хүн ч нэр төртэй байдаг. Яагаад гэвэл тэд бүгд ХҮН. Томчууд яахав гэхэд учир мэдэхгүй нялх үрсийг мэдээллийн хэрэгслээр ядуу зүдүүгээр нь дуудан, бүтэн каадраар гаргаж хүүхдүүдийн эрхийг зөрчиж байгаа гэдгээ ЯАГААД ойлгохгүй байна вэ? Хамгийн хоржоонтой нь уг сурвалжлагын дараа залгуулаад дээрхи ТВ “Ярилцах цаг” булангаараа нэр дурдагдсан клубын хоёр охинтой ярилцсан юм. Сэдэв нь “ХҮҮХДИЙН ЭРХ”.

ЮБи хотын гудамж, вэб сайтуудаар алаглах хөөрхөн хүүхдүүдийн зургийг сурталчилгаанд зориулж авахдаа эцэг, эх, харгалзан хамгаалагчаас нь зөвшөөрөл авсан гэж найдъя. Зүүн дөрвөн зам дээр халдварт сүрьеэ өвчний эсрэг самбар дээр байх зовиуртай царайтай хөөрхөн охины зургийг хараад хүүхдийн эрх, нэр төрөнд бүдүүлгээр халдаж буй энэ асуудлын талаар бичих хүсэл төрсөн бол ТВ-ийн сурвалжлага бүүр “өвчнийг” минь хөдөлгөв. Өнөө олон хүүхдийн эрх ярьдаг хүмүүс, байгууллага, ТББ хаана байнаа?

Монгол Улсын Үндсэн хууль

17-р зүйл.

1. Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ:

1/ Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;

2/ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;

3/ хуулиар ногдуулсан албан татвар төлөх;

4/ эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах.

Хувь хүний нууцын тухай (1995) хуулийн 2.4.1-д тухайн гэр бүлийн хөрөнгө чинээ, эрүүл мэндийн байдал нь хувь хүний нууцад хамаардаг. Хувь хүн нууцаа өөрөө хамгаална. Тэгвэл хувь хүний нууцаа хамгаалах эрх зүйн чадамжгүй насанд хүрээгүй хүүхдээс ярилцлага авах нь хэр шударга, ариун явдал вэ?

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай (1996) хуулийн 2.7.3-т “хүүхэд нэр төр, эрүүл мэнд, хувийн болон захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлаа хамгаалуулах эрхтэй”.

Эдгээр хүүхдийн эрхийг зөрчсөн энэхүү ТВ-тэй хэн ямар хариуцлага тооцох вэ?

Хүүхдийн төлөө үндэсний газар, хүүхдийн төлөө ажилладаг 300 гаруй ТББ, Телевизүүдийн холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэлийн хүрээлэнгийнхээн. Эдгээр байгууллагад ажилладаг хүмүүс энүүгээр БАЙНА УУ?

Өмнө Үнсгэлжин гээд томчуудын тэнэг үйлдэл тэдний ирээдүйг хэрхэн баллаж байгаа талаар бичиж байсан юм. Та уншаад нэгийг бодож, хоёрыг тунгаагаарай.

Бас үүнийг уншаарай.

Comments on: "Human dignity" (6)

  1. Санал нийлж байна. Гэхдээ энэ мэдээг үзээд хэдэн хүн хүүхдийн эрх зөрчигдөж байна гэж хүлээж авах бол. Би лав зурагтаар энэ мэдээг үзсэн бол миний толгойд ийм бодол огт орж ирэхгүй л дээ. Тэхээр миний хүүхдийн эрхийн талаар ямар төсөөлөлтэй нь харагдах байх. Жнь том хүн хүүхэд зодож байвал би очоод өмөөрнө хөөш та болиоч гэж ирээд л. Тэхээр хүүхдийн эрх хамгаалдаг байгууллагууд эхлээд нийгэмд хандсан зүйл хийх хэрэгтэй байх. Ийм ийм юмыг хүний эрх, хүүхдийн эрхэнд халдсан зүйл гэдийм шүү гээд. Тэгээд олон хүмүүс энэ талаар мэдлэг мэдээлэл сайтай болчуул сурвалжлагч нь эсвэл зураг авч байгаа хүн нь ядаж монтажилдаг, редакторладаг хүмүүсийн аль нэг нь хүүе энийг гаргаж болохгүй энэ чинь хүүхдийн эрхийг зөрчиж байгаан гэж хэлэх байх. Тэрнээс энэ мэдээг гаргахад оролцсон нэг ч хүн үнэндээ энэ мэдээ хүүхдийн эрхийг зөрчиж байна гэж мэдээгүй байх яг над шиг. Гадаадад амьдарч байсан хүмүүс энэ талаар илүү мэдлэгтэй байх л даа тиймдээ ч энийг хараад эмзэглэж байгаа байх. Тэхээр тэр хүүхдийн төлөө байгууллагууд хүүхдүүд рүүгээ хандсан ажлаасаа гадна тэдний эрхийг зөрчигдөхөд хүмүүсийг хажуугаар нь зүгээр өнгөрүүлэхгүйн тулд нийт хүмүүстээ бас хандаж мэдлэг мэдээлэл өгөх хэрэгтэй байх л гэж бодож байна.

  2. Luuluu said:

    Ene oilgoltiig humuust ogch medlegjuulehiin tuld hun burin oroltsoo chuhal sh dee. Jishee ni tanii ene niitleliig unshaad comment bichsen hunii uzel bodol oorchlogdson bn gdg ni tanii oroltsoo bg ni haragdaad bg ym, Huuhdiin erhiin toloo TBB uudiin uureg, oroltsoo chuhal ch alban yosoor uureg huleesen Toriin bguullagad ni handaachee tendees uurgiig ni shaardaach ee gj huseh bn

    • “Хүүхдүүдийн эрхийн төлөө ТББ-уудын үүрэг, оролцоо чухал ч албан ёсоор үүрэг хүлээсэн төрийн байгууллад нь хандаачээ. Тэндээс үүргийг нь шаардаачээ гэж хүсэх байна”. Тэгээд таны оролцоо ХААНА байгаа юм бол????

  3. Bilgee said:

    үнэхээр санал нийлж байна. манайд хүний эрх маш их зөрчигддөг. би одоогоор япон улсад амьдарч байгаа. энд бол дээд зэргээр хүний эрхийг эрхэмлэдэг, наад зах нь хичээлийн шинэ жил эхлэх үед сургуулийн захиргаа эцэг эх нарт хандаж асуулга, зөвшөөрөл авдаг. энэ нь энэ жилийн хичээлийн жилийн явцад сургууль дээр болсон арга хэмжээний бичлэг, фото мэдээнд таны хүүхдийн дүрсийг оруулж болох уу гэж. хэрвээ эцэг эх, хүүхэд өөрөө олон нийтэд царайгаа харуулмааргүй бол тэр хүүхдийн зураг, бичлэг нийтэд дэлгэгдэхгүй. гэтэл манайхан хүүхэд битгий хэл томчууд нь найз нөхдийхөө зургыг зөвшөөрөлгүйгээр интернет дээр тавьдаг шүү дээ. тэр хүн дуртай эсэхийг тоож асуухгүй. асуудаг нэгэн байгаа л байх л даа. алимаагийн нийтлэлүүдийг байнга уншиж санал нийлж явдагаа илэрхийлье.

    • Урам өгсөнд баярлалаа. Удахгүй Шар хадны Хурцын 3-т хэвтэх нь шиг байна дөө.

  4. Энэ их чухал асуудал шүү. Ингэж болно болохгүй гэсэн хууль тогтоомж байдаг юм болов уу? Иймэрхүү асуудлыг зохицуулахад харин ч баруун европ, америкаас ёстой жишээ авч болно шүү дээ. Энд орлого багатай айлын хүүхдүүд сургуулийн гуанзанд үнэгүй хоол иддэг юм. Тэгэхдээ хүүхдийг ичээж эвгүй байдалд оруулахгүй гээд бүгд цахим карт хэрэглэнэ, мөнгөө өөрсдөө төлдөг эцэг эх нь онлайнаар картанд нь мөнгөө хийнэ, эргээд гуанзанд бол бүх хүүхэд яг ижил карт хэрэглэнэ гээд жишээ олон байна даа.
    Танайд анх удаа сэтгэгдэл бичиж байна. Өчигдөр анх орж ирээд олон сайхан юм уншлаа. Зарим бичлэг чинь загатнасан газар маажих шиг санаж бодож явдаг зүйлийг хөнджээ. Нэг үеийн бас санаа ойролцоо хүн байна гэж баярлав. Харин минийхээ хажууд гялалзуур юмаа. Би бол бодоод байхаас ажил болгож тэр болгон завдахгүй юм. Улам сайхан бичлэг олныг бичээрэй…

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: