Тэтгэлэг горилогсдод тусламж

Хүнтэй уулзахаар өрөөнд нь орохдоо та бүхэн хаалгаа ямагт хаадаг байх. Би ч бас тэгдэг. Намайг орохоор багш маань хурдан гүйж очиж хаалгаа онгойлгоод байхаар нь “яаж маяглаж байгаа хог вэ?” гэсэн шүү юм боддог байсандаа одоо инээд хүрдэг. Австралид ажлын байран дээрхи бэлгийн дарамт буюу sexual harassment маш том асуудал. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нэг өрөөнд ороход эрэгтэй нь өөрийгөө хамгаалах бүх арга замыг хэрэглэдэг. Эмэгтэйчүүдийн эрэгтэй эмчид үзүүлэхэд хажууд нэг эмэгтэй сувилагч заавал байдаг. Манай сургуулийн гадаад эрэгтэй оюутан өөр орноос ирсэн эмэгтэй оюутны бэлхүүсээр тэвэрч, гитар шиг сайхан биеийг нь “магтсан” нь түүнийг сургуулиа төгсөх боломжгүй байдалд хүргэж байсан тохиолдол ч гарсан юм.

Энэ талаар хөгжиж буй орнуудаас ирсэн нийгмийн боловсрол муутай мань мэтэд ой тойнд ортол нь хэлж ярьж өгнө. Хүний зан үйлийн онолоор хүчирхийлэгч этгээд ямагт өөрөөсөө чадал дорой объект сонгодог. Эр нь эмээ, том нь жижгээ, дарга нь цэргээ г.м энэ жагсаалт дуусахгүй.

Манай улсад ажлын байран дээрхи бэлгийн дарамт маш их. Орос хэлэнд “Если сука не захочет, то кобель не вскочит” гэж зүйр үг бий. Зөвхөн эрчүүдээс гадна эмэгтэйчүүдийн зан үйл мөн үүнд нөлөөлнө гэсэн утгатай. “Ийм нэгэн явдал” шиг хайр дурлалын асуудал байж болох ч гэлээ ажлын байран дээрхи романсад залуу бүсгүйчүүд гэхээсээ илүү эрчүүд илүү буруутай. Залуухан сайхан охиныг өөр сонголт хийх боломжгүй болтол дарамтад оруулчихаар аливаа амьтны зөнгөөр биеэ хамгаалах ганц арга нь “хүслийг нь гүйцээх” болно.

Оюутан залуу охидууд дунд бидний нэрлэдгээр “аальгүй” гэж хэлж болох наалинхай ааштай уяхан “согоонууд” олон байдаг. Тэдний сэтгэхүй нь өөрт байгаа үнэт капиталаа ашиглан зам мөрөө тэгшлэн төгсөх юм. Ажил дээр ч энэ чиг хандлага хэвээр хадгална. Энд би хөөрхөн ааштай охидыг биш, угийн сэкс эротик имиджтэй залуу бүсгүйчүүдийг хэлж байгаа юм шүү.

Хэдэн жилийн өмнө МГУ төгсөгч, их сургуулийн багш найзынхаа ажлаар орлоо. Тэр үед хүйсээ гаргасан футболка ид моодонд байсансан. Бид хоёрын санал залуу сайхан хүмүүс гоё ганган байх ямар сайхныг ярилцаад өөрсдийнхөө сайхан байсан үеэ мэдээгүй өнгөрөөсөндөө харамсцгааж билээ. Бидний оюутан үед уранхай жийнс, томдсон футболка, буржгар том үс моодонд байлаа. Тэр надад оюутан охид, эрэгтэй багш нарын харьцааны тухай ярьж бид өөрсдөө яаж бэлгийн дарамтанд ордог байснаа дурсан “зөнөг порПИЙСОРуудыг” санал нэгтэй “хараасансан”.

Манай сургуульд тэтгэвэртээ дөхсөн нэг багш байсан юм. Украйн охид бүдүүн гуян дээр нь гараа тавьсан шар сэмжилсэн энэ өвгөний талаар ярьдаг байсан ба шалгалт өгч асуугдахдаа санал болгосон сандал дээр нь сууж болохгүй шүү гэж захиж байсансан. Оюутнууд хэн нь хэн бэ гэдгийг мэддэг, жиг жуг ярьдаг тул иймэрхүү зүйл дорхноо ил болдог. Үүнтэй ижил хэрэв манай их дээд сургууль, дунд сургуульд бэлгийн дарамт өргөн хэмжээнд байгаа нь судалгаагаар тогтоогдсон энэ үед залуу охид, бүсгүйчүүд үүний эсрэг нийлж, тэмцлийн бүрээгээ үлээх нь цаашдын хөгжил дэвшилд их тустай. Хэрэв энэхүү сэтгэлгээний соёлыг хэвшүүлвээс албан тушаал ахиж, амжилттай яваа бүсгүйчүүдээ элдвээр хэлж гоочлох асуудал аяндаа байхгүй болж, бүгд “шударгаар” хуруудацгаадаг болно. “Албан тушаалын шатаар хөлөө дэлгээд дээшээ” гэдэг аксиомыг бут ниргэх болно.

Ажлын байран дээрхи хүчирхийлэл, бэлгийн дарамтын тод жишээнүүд захаас аваад олон. Миний амьдралд чиг маш өргөн дэлгэр тохиодог. Даанч эрчүүд нь байтугай эмэгтэйчүүд нь энэ бол дарамт гэдгийг ойлгох нь үгүй.

1. Манай ажлын Т ах (нөгөө надтай зад хэрэлдээд тамхинаас гардаг) эмэгтэйчүүдийнхээ овгор, товгорыг илэх, бэлхүүсээр тэврэх дуртай гар байлаа. Би ч тэр бүртэй нь зад үзэлцэнэ. Нэг удаа намайг тэгэхээр нь даргадаа үсэрч ороод матав. Дарга эрэгтэй болохоор дуугай тамхиа баагиулан сонсов. Хоёр хоногийн дараа ажлын 50 гаруй насны эгч нар намайг загнав. “Чи юун сүртэй юм. Яадаг юм, манай Т дандаа л тэгж байдаг. Гэм хор байхгүй”. Би ч шатаад явчихлаа. “Дуртайгаараа та нар тэгж илүүлж таалуулж бай. Би лав чадахгүй. Ажиллагаагүй болоод гартаа орсон тиймэрхүү зөнөг өвөө нарт тэгж чиг үнэгүй таашаал эдлүүлэхгүй шүү”

2. Миний багшаа гэж хүндэлж явдаг докторын хэлсэн үг: “Толгой муутай ч ажиллагаа сайтай …… шиг хүүхнүүд ингээд дарга болоод дэвшээд явдаг. Толгой сайтай ч ааш муутай Алимаа шиг хүүхнүүд ингээл нэг газраа дэвхцээд байдаг хорвоо доо”.

3. Саяхан манайд томдоо орох ТББ-ын тэргүүн хэлж байна. “Алимаа минь жоохон өндөр бол. Эрчүүдийн нүдэнд торохгүй байна шүү дээ чи”. Би “Намхан дарга нар бас байдаг юм ш дээ. Динозаврын дэгдээхэй дагуулах таньд гоё байдаг юм уу?”. Тэр өөрөө намхан пагдгар хүн.

Эдгээр жишээнээс харахад эмэгтэй хүн болж төрсөн учраас дарамтанд байх нь бараг чиний “ариун” үүрэг гэж хэлж байна. Би, бид эмэгтэй хүн болж төрснөөрөө буруудах ёсгүй.

Advertisements

Comments on: "Бид буруугүй" (2)

  1. Belgiin daramt yah argagui bdg gehde bas il gargaad bj chaddaggui. yalanguya ulsin baiguullagiin nastai darga nar uneher hetsuu bdiimaa. Shn tsarai undur nurugara hooloo olj ideh busguichuud haa saigui l bn. Bor zurheere zutgeed bid chn tednes iluu garch chadahgui amidarch bn shude. gehdee ter humuses hamagui der gej urtu bardamnan amidardagdaa

  2. энэ бас л шийдвэл зохилтой асуудлуудын нэг шүү дээ. бусад хөгжилтэй орнууд ч гэсэн иймэрхүү асуудалтай тулгарч байсан. түүнийгээ хуулиараа маш сайг зохицуулаад өгчихсөн. шинээр ажилд орох өдрөөс эхлээд ажлын байран дээрхи олон төрлий дарамтуудаа тайлбарлаж өгнө. үүнд дан ганц дарга, эрэгтэйчүүд ч биш, хүүхнүүд маш их буруутай байдаг гэдгийг олон жилийн туршилтаар батлаад, түүнээс хойш албан газрууд албаны хувцаслалтын шалгуур гаргасан байдаг. хүүхнүүд л хэт ил задгай хувцас өмсөнө, хэт бариу хувцас өмсөнө. тэр тохиолдолд ямар ч эрэгтэй хүн ажилаас илүү өөр юм боддог гэж байгаа. тиймээс албан газрууд тогтсон стандарт дагуу хувцасладаг болсон. тэр тохиолдолд хүүхнүүд нээх хоорондоо ялгарч даратманд ордоггүй, албан тушаал ахиж жинхэнэ толгойгоо үнэлүүлдэг юм. дарамталсан, дарамтлуулсан 2-г 2ланг нь шалгаад маш хатуу шийтгэдэг. тэгээд л хэн хоолноосоо салахыг хүсэх вэ дээ бүх юм байр байрандааь ажилаа хийж чадах үгүй гэдэг л чухал болж үлддэг.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон цуваа

%d bloggers like this: