Тэтгэлэг горилогсдод тусламж

Сонин, содон нэртэй хүмүүстэй тааралдаад нэрний учрыг заавал лавладаг. Сонин хэвлэл, блогууд дээр ийм нэр гарсан байх нь бий. Миний бага ангийн багш Д-ийн хүү их урт нэртэй. Багшийн сургуулийн оюутан найз нарынхаа нэрийг нийлүүлсэн нь  13 нэрнээс бүтсэн лут урт нэр болсон гэдэг. Гэвч тухайн үед нь төрсний гэрчилгээн дээр бичих зай байхгүй гээд Гүрсоронзонгомбосүрэнболдбаатар нэрээр бүртгүүлсэн түүхтэй.

Манай ангид Герман нэртэй гурван ахтай Вилзуу гэдэг охин сурдаг байлаа. Учир нь ах нар нь бүгд сансрын нисгэгч Герман Титовын төрсөн өдөр төрсөн бол ангийн анд Владимир Ильич Ленины 100 насны ойгоор буюу 1970 оны 4 сарын 22-нд төрсөн юм. Бид түүнийг Вилзуухай гэж дууддагсан.

Хүний нэр нь насан туршдаа тэр хүнтэй явах хүчтэй мэдээллийн хэрэгсэл билээ. Миний аав ээж, хөгшин аав, ээжийн үед түвд нэр маш их дэлгэрсэн байсан нь лам багш нэр өгдөг байсантай холбоотой. Мөн төрсөн гарагаар нь Даваа, Бямба гэх мэтээр нэрлэх нь түгээмэл. Бутанд явж байхад үүнтэй ижил төвд нэртэй хүмүүс маш их. Худалч хүнд хоёр бутан эрэгтэйн нэг нь Доржи нэртэй. Яагаад гэвэл тэд бидэнтэй ижил буддын шашны гэлэгпа урсгалыг шүтдэг юм. Миний найз гэхэд Самдан түүний эхнэр Пагма, хүү нь Даши. Дашрамд дурдахад Бутанд очсон тэмдэглэл бичсэн нь яагаад ч юм хэвлэгдээгүй устаад алга болсон байна лээ. Тэгж байгаад нөхөж бичнээ.

Хүн судлаачдын үзэж байгаагаар хүн амын нэр сонголт нь ямар нэг байдлаар тухайн гэр бүл, цаашлаад нийгмийн өнгө аясыг илтгэдэг гэнэ. Ноттингхэмийн их сургуулийн хийсэн судалгааны тайланг үзэхэд европ зүгийн нэр ихэнхидээ загалмайн шашны гэгээнтнүүдийн нэр ажээ. Михайл Майкл, Мишэл, Анна, Энн Эни гм. Сүүлийн үед англичууд хүүхэддээ эртний нэр өгөх, өөрийн үндэсний цөөнхийн нэр өгөх нь элбэг болсон байна. Харин 90ээд оноос Голливудын одод хүүхэддээ сонин содон нэр өгөх болсон нь тэднийг дуурайх өгөх давалгаа дэлхий дахинд эхэлжээ. Гвинет Пэлтроу Крис Мартин хоёр анхны охиндоо Эппл буюу Алим гэж нэр өгсөн бол Том Круз, Кэйти Холмсын бага насны брэндчин, хамгийн их зураг авахуулдаг Суригийн нэрнээс эхлэн эртний нэр өгөх моод дэлгэрчээ.

Миний үед Наранцэцэг, Оюунчимэг, Сарантуяа, Бат-Эрдэнэ, Батбаяр, Ганзориг гэх мэт хосолсон билэгдлийн нэр элбэг байсан бол 90-ээд оноос эхлэн үр хүүхэддээ их хаад, хатдын нэр өгөх давалгаа өрнөсөн юм. Сүүлийн үед шашин шүтлэг сэргэсэнтэй холбоотой түвд нэрс Лувсандорж, Бадам, Сүрэн, эсхүл нийгмийн ороо бусгаа цагийг төвшитгөх утга агуулга бүхий Заяа, Дөлгөөн, Билгүүн гэх мэт цөөхөн үетэй нэр, Жаргал, Ариун орсон эерүү утгатай нэр сонгох нь элбэг болсон байна. Мөн тухайн жил нийгэмд тохиосон томоохон үйл явдлыг тэмдэглэн нэр өгөх нь бий. 1982 онд монгол хүн сансарт ниссэн жил төрсөн хүүхдүүдийн дунд Од, Оч, Цог, Цолмон, Санчир, Сансар, Огторгуй, Нар, Сартай нэр хамгийн их тохиолддог.

Сүүлийн үед элбэгшиж буй нэрст амьтны нэршил болох Хулан, Халиун, Марал, нэр алдартай хүмүүсийн нэр Дагвадорж, Мөнхбат, уугуул төрсөн газар усны нэр Онон, Оргил, Туул, Хангай, Алтай гэх мэт юм. Нийгэм судлаачдын үзэж байгаагаар хувь хүн өөрийнхөө гарал үүслийг тогтоох чиг хандлага сүүлийн арав гаруй жил дэлхий дахинд маш хүчтэй явагдаж байгаа нь даяаршлын эсрэг далд ухамсрын түвшинд хүмүүний үзүүлж буй хариу арга хэмжээ юм. Энэхүү үзэгдлийг inter-generational grievance  буюу үе хоорондын гашуудал гэж нэрлэдэг. Тээврийн хэрэгслийн сүүлийн тавин жилийн хөгжил нь хямд төсрөөр богино хугацаанд аялах боломжийг хүн бүрт олгосон нь өөрийн өвөг дээдсийн нутагт аялах бололцоог цагаачдын дараа дараагийн үед олгож, тэдний дунд  уугуул эх нутагтаа очих нь ихэссэн байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явж буй Family Tree, Who am I? зэрэг нэвтрүүлгүүд чиг энэ чиглэлийн зах зээлийг идэвхижүүлсэн юм.

Ардын хувьсгалын дараа гадаадад гарсан монголчууд, тэдний үр хүүхдэд чиглэсэн аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлбэл үүргэвчтэй аялагчдаас илүү их орлого, үр дүн авчирна. 20 жилийн дараа гэхэд гадаад руу 90-ээд онд гарсан монголчуудын хоёр дахь үе ид хөдөлмөрлөдөг насан дээрээ байна. 70 орчим жилийн дараа гэхэд тэдний гуравдахь үе буюу амьдарч буй орныхоо жинхэнэ иргэн болсон эх нутагтаа байгаа ах дүүгээсээ холдсон цагаачдын гуравдах үе ид насандаа очиж, back to the past жуулчлалын гол үйлчлүүлэгчид болох юм.

Австрали Улс нь цагаачдын орон. Анхны суурьшигчдаас гадна Дэлхийн хоёрдугаар дайны дараа цагаачилж ирэгсдийн 2 дахь үе нь энэ нийгмийн ид насныхан, 3 дахь нь залуучууд юм. Миний танил багш гэхэд тухайн үеийн Польш одоогийн баруун Украйны Буковицагаас гаралтай ба ээжид нь октябрын хувьсгалаас өмнө эзэмшиж байсан газрынх нь гэрчилгээ одоо болтол байдаг гэсэн. Одоо болох улаан өндөгний баяраар хүүгээ аваад тийшээ явна гэж ярьж байсан. Миний австрали буурал өвөө, эмээ хоёр энэ жил 90 настай. Өвөө 30-аад оны их хямралын үед усан онгоцоор 14 настайдаа Австралид ирсэн Польшийн Краковоос гаралтай хүн. Тэдний ач охид ахлах сургуулийн сонгон суралцах гадаад хэлээрээ польш хэл сонгосон байдаг.

Миний хайртай цэнхэр нүдэн бомбоок Sadhbh (Сайв) аврагч гэсэн утгатай, түүний дүү Aislinn (Ашлин) эртний гэйлик хэлэнд мөрөөдөл, inspiration гэсэн утга бүхий эртний ирланд нэртэй. Яагаад гэвэл түүний хоёр талын өвөө, эмээ нар ирланд гаралтай хүмүүс юм. Дашрамд хэлэхэд Өмнөд Австралид ирландууд их байдаг. Тэд англичуудаа бодвол ягаан царайтай улаан шаргал үстэй хүмүүс юм. Тод жишээ австралийн Ерөний сайд Жулиа Гиллард.

Миний нэрний хувьд хүүхэд байхад алимны жэм, давжаа алим гэх мэтээр цоллуулдаг байсан болохоор нэрэндээ нэг их дуртай биш байлаа. “Эгч бид хоёрт яагаад идэх юмны нэр өгсөн юм бэ?” гэж асуухад “Ээж нь ховдог болохоороо хоёр охиндоо Бурам, Алим гэж нэр өгсөн юм. Дахиад охин төрсөн бол Үзмээ гэж нэр өгөх байсан” гэдэг хариулт сонсож байлаа. Үнэхээр миний төрсний гэрчилгээ дээр АЛИМ гэж байдаг ба би өөрөө сүүлд нь хоёр а нэмсэн бөлгөө. Гэхдээ би Үзэм болоогүйдээ одоо их баярлаж явдаг. Ямар ч тохиолдолд Алим нь Үзэмнээсээ дээр биз дээ, тиймээ?

Comments on: "Дуудах нэрийг ээж аав өгдөг." (3)

  1. Миний амьдай Монгол улсад ердөө 3-хан байдаг. Надтай нийлээд 4 гэсэн үг. Их ховор сонин нэртэй. Уг нь би чинь Гүррагчааг яг сансарт нисч байх үед нь төрсөн юм шдээ. Тэгсэн эмнэлгийнхэн надад Сансармаа гэдэг нэр өгөх гээд дайраад ээж үгүй гэж тас гүрийгээд. Гэртээ гараад ирсэн чинь миний авга ах надад ийм нэр өгчихсөн чинь ээж гомдоод уйлсан гэдэг юм. Харин би бол энэ нэрэндээ маш их хайртай.

  2. Hi, Alimaa egchdee Mongoldoo butsaj irsend n bayarlalaa gej heley. Sanasan bodsonoo hiihed chini saad baga taarag gej yuruuy.

  3. Би бодохдоо алим нь үзэмнээсээ том болохоор арай дээр байх гэж боддог….

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон цуваа

%d bloggers like this: