Тэтгэлэг горилогсдод тусламж

Сар шинэдээ сайхан шинэлээрэй. 

Австралийн Засгийн газрын тэтгэлгийн талаархи мэдээллийг 2012.03.02-ны FRIDAY 14 цагаас Чингис зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдана. Асуух, лавлах зүйлсээ цаасан дээр бичээд бэлдээд очоорой.

Жич: Монголд байгаа хүмүүст атаархаад “үхлээ”. Утас дуугарлаа, буузаа тавьлаа, хаалга тайллаа, дуу шуу болсон хамаатан садангууд ээжид ээлж дараагаараа золгоно. Бүгд инээлдээл, ТВ-ээр уртын дуу яваал, гоё хувцсаа өмссөн хүмүүс цомцойж суугаал, цагаалга, цай, салат, бууз, архи, бэлэг гэсэн дарааллаар үйлчлээл, хүмүүс гарангуут хамаг юмаа угааж, цэвэрлээл, үлдсэн бууз хамж идээл, дараагийн  груп ирэх хооронд хэдэн дүү нартайгаа зад даалуу тоглоол мөн сайхан шүү, тиймээ?. Багадаа “үйлчилгээний бригад” байснаа дүү нар томорсон тул “бэлэгний мэнээжэр” болж тушаал дэвшсэн сэн. Намайг “ёслолын албанд” очихоор та нар бүгдээрээ ирж золгоорой. ККК.

Comments on: "Сайхан шинэлээрэй" (10)

  1. Сар шинэдээ сайхан шинэлээрэй

  2. Happy tsagaan sar !!

  3. Сайхан мэдээлэл байна. 03.02 нь Friday байна. аль нь зөв бэ эгчээ?
    Цагаан сар сайхан болж байна оо, ах дүүстэйгээ золгоод, энэ жилийн сонин хачин, хэний хүүхэд юу хийж байна, ямар амжилт гаргаж, яаж дэгж дэрвэж байгаатай танилцсан шиг, цаг хугацаа хурданыг гайхаж, дүү нар данхайсан том залуус, бүсгүйчүүл болж байгааг хараад л, ахмадуудаа хүндэлж золгоод, зарим нэг хамаатан нь ирсэнгүй гэж үг дайгаад, очиж золгоорой, амжихгүй шиг бол дараа жил очно гэж утасдаж хэл гэж үүрэгдүүлээд л, сайхан байна шүү.
    Та ч гэсэн сайхан бууз баншаа чанаж идээд сайхан шинэлээрэй.

  4. onoodroos l ail heseh ajild sugarah bolomj garah n

  5. Munkhsaikhan said:

    3.2-ni udur ochij ih olon zuil medej absan
    shuu uneher tnx

  6. shine bichleg yasan Alimaa egch?

  7. Sain u Alimaa egchee, heregtei medeelluud bichij niitelj baidagt bayarladag shu. 3/2-nd Chingist ochij heregtei medeelluudiig medej avsan. Ene jil ADS/ALA-d ursulduhur setgel shuluudaad beltgej b.a. iBT say 3 sard uguud 98 avsan, ajliin turshlaga, golch onoo er n buh zuil ok. Harin gants zuil suraltsah chiglel b.a. Bi Bachelor of Business Admin-aar tugssun odoo Marketingiin chigleleer ajilladag, MBA-d surmaar baigaa yum. MBA-d suraad ireed Renevable energy (zaagdsan baigaa mergejil) salbart ajillah gazar maani, hiih ajil maani todorhoi, minii sursan zuil ingej hereg bolno gedgee sain bichvel MBA zuvshuurugduh jaahan ch gesen bolomj bii bolu? MASP-aas ene talaar asuuhaar teriig bid medehgui Application procedure-tei l holbootoi zuvluguu medeelel uguh bolomjtoi geed baih yum.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: