Тэтгэлэг горилогсдод тусламж

Элбэгдорж Харвардад сурч ирээд хэлсэн үгэнд нь баярлаж суулаа гэж Монголдоо ажилладаг найз маань ярьж байсан санаанд орчихлоо. Юу гэсэн гэхээр хашир Кеннэдийн институт төгсчихөөд “Бид нар бодлого боловсруулна гэж ёстой гурилддаг юм байна” гэсэн гэнэлээ. Би өөрөө олж сонсоогүй, гэхдээ тэгэж хэлсэн байх магадлалтай юм. Алдаагаа ойлгож байна, сайжирч байна, болж байна. Гэхдээ…

Элбэгдорж сайн улс төрч. Олби оготно шиг ямар ч юмны аргыг нь олоод гараад ирдэг азтай туучий л даа. Бид түүний сүүлийн 20 жилд өсч, дэвжиж, унаж босож явсан түүхийг гэрчилнэ.

Гэхдээ дүрдээ орчоод гарч чадахгүй байгаа жүжигчин аятай аяглах нь надад лав таалагдахгүй байна. Би лав нэр дэвшсэн сайд нар, дэд сайдуудыг нь батлахгүй байгаа нь өөрийнхөө нэр хүндийг өсгөх гэсэн алхам л гэж харж байна. Эсхүл үүрэг гүйцэтгэгчээр 10 сар шарлаасан үеийн хариуг авч байгаа золиг юм болов уу? Монгол Тамхи Со компанийн Дашдорж  гэдэг Барилга, хот байгуулалтын дэд сайдтай байснаа мэдэлгүй Ерөнхий сайд хийсэн гэдэг нь таны тэргүүлж байсан танхим яамархуу ажиллаж байсныг илтгэж байна. Түүнээс эрх барьж байгаа нам нь хамтын шийдвэрээ гаргаад нэр дэвшүүлээд ороод ирж байгаа хүнийг УИХ-ын гишүүн учраас зөвшөөрөхгүй гэж хэлэх ёс зүйн эрх таньд байхгүй. Миний мэдэж байгаагаар энэ хүний сэтгэлийн хөөрлөөр хэлсэн үгнээс болж, манай хот байгуулалтын хэдэн мэргэжилтнүүд лав гурван жил үйлээ үзсэн. Америкаас ирэнгүүтээ Хархоринд очиж шав тавиад нийслэлээ нүүлгэнэ гэж солиорсноос болж шинэ хот төлөвлөлт, хөрс, усны судалгаа, шинжилгээний ажил ундарч, манай хуучин ажлын хэдэн залуучуудын “мах”-ыг нь зулгаасан даа. Хэрэвзээ тэр нөөцийг УБ хотын шинэ суурьшлын бүсийн төлөвлөлтөд зарцуулсан бол өнөөдөр бид ийм байдалтай байгаа ч уу, үгүй ч үү?

Салбарын яамнаас нь ганц асуулга аваагүй байж Хонгорын асуудлыг сөхөх ямар хэрэгтэй байсан юм бол? Элбэгдоржийн нотолж байгаагаар өдөрт 2-3 хүн хорт хавдраар нас барж байгаа Хонгор сумынхны асуудлаар арга хэмжээ авахын тулд одоо Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж хавдрын хэдэн эмч нар тийш нь явуулах шаардлагатай болж байх шиг байна. Тэр зардал мөнгө хаанаас гарах вэ гэдгийг бодсон уу?  Энэ хооронд ХСҮТөвд хэвтэж буй, оношлуулахаар оочер авсан хүмүүс яах вэ? Өөрөөсөө талхны мөнгийг нь өгөхгүйгээс хойш Хонгор сумын ногоо, цагаахан зарж, амжиргаагаа залгуулдаг хүмүүсийн амьдралыг баллах ямар хэрэг байна? Тэгж л санаа нь зовоод байгаа бол ижил төстэй нөхцөлтэй зэргэлдээ сумын дунд харьцуулсан судалгаа хийлгээд орхиоч дээ. Тэгээд үнэхээр Хонгор нь хордсон болохоороо уушиг, дотор эрхтэн нь муудсан юм уу, өөрсдөө чөлөөт цагаараа гар аргаар алт олборлодог хүмүүс юм уу, эсхүл хажууд нь байгаа Төмөрлөгийн үйлдвэрээсээ болоод байгаа юм уу тэрийг нь тогтоочих хэрэгтэй ш дээ. Харвардад аливаа хэлж буй аргумэнт чинь нотлох баримттай байх ёстой гэж заалгасан л баймаар юм. Эсхүл бодлогоор бэлтгэгдэж буй буурай орны ирээдүйн удирдагчдад энэ дүрэм хамаардаггүй юм уу?

Хэдэн онд билээ дээ, ЕС болсныхоо дараахан 100 айл орчимд хамгаалалттай машинаасаа зугтааж шоудсан. Дараа нь сонсохнээ хамгаалалтын залуучууд нь арга хэмжээ авахуулсан гэнэлээ. Тэгж л ард түмэнтэйгээ баймаар байгаа юм бол УИХурлын гишүүн, ЕС байхдаа Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулинд өөрчлөлт оруулаад үүнийгээ өөрчлөх нь яасан юм? Бие хамгаалагч, сурвалжлагч нараа нэг машинд суулгаад зам чөлөөлүүлэхгүй нэг удаа ажилдаа яваад үзээрэй. Тэгчихээд ийм байна, тийм байна гэж шоудаач. Ер нь энэ хэдэн хүнийг Монголд хэн алах гээд хамгаалуулаад байдгийг би ойлгодоггүй. Дайн байлдаантай Афганистан, Ирак байгаа биш. Амь насанд нь халдахдаа тулах юм бол явдаг маршрут нь цаг нартайгаа ойлгомжтой тэдний замд нь машиныг нь дэлбэлчихнэ. Буудахаа ирэх юм бол тэр хэдэн хамгаалагч нь байсан байгаагүй байшингийн орой дээрээс снайпэр ганц пан хийгээл дуусгана. Эсхүл уул тахиж, ан гөрөө эргүүлж явахад нь санамсаргүй осол хийчих, идэж буй хоолонд нь цианит натри тогтмол хийчих хэмжээний сэтгэчихээр хүн зөндөө.

Энэ хүний үүрэг нь Энхбаярыг унагахад байсан. Үүргээ гүйцэтгэж. Гүйцэтгэх засаглалын тэргүүнээ суулгаж байгаад загначихдаг дүрдээ итгэсэн энэ хүн жудаггүй, ёс зүйгүй үнэн төрхөө харуулав. Чаддаг юм бол Дорлигжав найзыгаа дуудаж авчраад амласан шүүхийн шинэтгэлийг чинь яаж хийж байгааг асуугаад, загначихаач!!!!

 

 

 

Comments on: "Ичих булчирхайгүй хүн улс төрч болдог." (8)

  1. Er ni alivaa zuiliig harah ontsog ni olon yumdaa.

  2. Ichq ulsuud ih iddeg meestend ochdog…

  3. ёоооог үнэн..

  4. Mishaa said:

    huushee teguul bi uls torch bolieoo kkkkkkkkkkkkk

  5. Сайн байна уу Алим эгч.
    За би бол Эби даргыг бусад том том ярьдагуудаасаа хэдэн хувь илүү хүн гэж боддог оо.

    Хархоринг очиж судалгааг нь хийлгэж, болох болохгүй эсэхийг эцэслэж чадсан л байна.Том чадвар.
    Хэрэвзээ тэр нөөцийг УБ хотын шинэ суурьшлын бүсийн төлөвлөлтөд зарцуулсан бол өнөөдөр бид ийм байдалтай байгаа ч уу, үгүй ч үү?
    Энэ дээр, УБ-н шинэ төлөвлөлт гэж угаасаа байдаггүйн бишүү. Төсөвгүй гэж суугаад байдгиймуу.Хэрвээ тийм бол энэ хүн, төсвийг нь болгоод, судлаад болох болохгүй эсэхийг нь хариу гаргаж болдгийн байна, Хархоринг хот болгож чадах эсэхээ туршиж хүмүүсийг хөдөлгөж болдийн байна шүү гэж хүмүүст цочроо өгсөн байна гэж харав.хэхэ.
    Элбэгдоржийн улаан фэн болохоор жоол үгүйсгэсэн юм биччихлээ.
    Сайдууд гэснээс цаадуул чинь өчигдөр тохироонд хүрсэн гэсэн мэдээ гарсан байна.

  6. Unshigch said:

    Та ёстой тэхий дундуур нь хэлчихжээ. Утсан хүүхэлдэй байсан болохоороо одоо бие даасан хүүхэлдэй гэдгээ харуулчих санаатай байгаа юм байлгүй хөөрхий.

  7. Unen um bichjee. Sanal neg baina. Manaihan suraad turiin albanii ajild no-toi zuil bgaagaa uhaaraad l butsdag baih, haramsaltai ni ochson hoinoo teriigee martchihdag baihaa. /Shiidver gargah tuvshind ajillaj bgaanuudad hamaatuulav./

  8. Saaral said:

    Алимаа, “ерөнхий сайд” Баттулгын тухай хэдэн үг хэлэхгүй юм уу?

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: