Тэтгэлэг горилогсдод тусламж

Сонгодог капиталист нийгэмд их хөдөлмөрлөвөл орлого нэмэгдэнэ, орлого нэмэгдэхийн хэрээр худалдан авах чадвар нь өсдөг. Худалдан авах чадвар өсөхөөр хэрэглээ нь өснө. Тэгээл өссөн хэрэглээгээ хангахын тулд илүү их хөдөлмөрлөнө гээд спираль циклээр явж өгдөг байна. Энэ дунд нь хүнийг ажлын машин бус, хүн болгодог үнэт зүйлсийг суулгах асуудал орхигдож байнаа даа.

Сүүлийн үед гэр бүлээрээ аль нэг хөгжиж буй орон руу аялахын зэрэгцээ, очсон улсдаа сайн дурын ажил хийдэг чиглэлийн аялал жуулчлал их дэлгэрч байгаа юм байна. Манайх дотооддоо хөгжүүлбэл болох юм болов уу гэж бодоод нилээд судалсан боломжийн юм байна найз нараа.

Хөгжингүй орнуудад шилжилтийн насны хүүхдүүдтэй дундаж давхаргын гэр бүлийн хувьд хүүхдийнхээ хэрэглээг хязгаарладаг, ухамсартай хэрэглэгч болгож төлөвшүүлэх нь эцэг, эхчүүдийн хувьд хамгийн хэцүү асуудал юм байна. Масс мэдээллийн хэрэгслээр тархи толгойг нь өдөржин шөнөжин бөмбөгдөөстэй, дээр нь бараа бүтээгдэхүүний сонголт өргөн, үнэ боломжийн, орлого хангалттай үед хэрэглэгч сэтгэхүйтэй хүүхэд өсгөх нь амьдралын үнэ цэнийг мөнгөөр бус, аз жаргалаар хэмждэг тогтсон нийгэмд бас асуудалтай л юм байна.

Эндхийн дундаж давхарга яаж байна гэхээр хүүхдээ нэг жил сурагч солилцоогоор азийн орнууд руу их явуулж байна. Ингэснээрээ өөр амьдрал байдаг, юмыг ганц өөрийн соёлын үүднээс биш, бас бусдын нүдээр харж ойлгох чадвар суулгадаг. Манай багшийн 12 настай хүүхэд Хонгконгод нэг жил сураад ирсэн. Эхлээд чиг хэцүү байсан гэнэ. Сүүлдээ дасаад аягаа угаадаг болсон юм байх. Гэртээ бол аяга таваг угаагч руу хэдэн тавгаа чулуудаад болоо. Хонконгод гараараа угаадаг байсан, азиуд яагаад нэг тавганд хамаг юмаа овоолж байгаад иддэгийг ойлгосон шүү гэж байна лээ.

Дараагийн бас нэг чиглэл нь гэр бүлээрээ амралтаа аваад Тайланд, Вьетнам, Кампуч гээд явах юм. Очоод юу хийдэг гэхээр тэр улсуудад байшин барьж байгаа бол тэнд нь бодитоор хамт барилцдаг гэнэ, ургацын талбай дээр ээж нар ажиллаж байхад нь хүүхдийг нь хардаг, эсхүл усанд явж өгдөг гэнэ. Нэг тосгонд очоод амрангаа л сайн дурын ажил хийгээд тэгээд дараа жил нь очихдоо бас дахиад жоохон сайжруулаад гэсээр хямдхан бөгөөд аятайхан үр бүтээлтэй аялцгаачихдаг болжээ. Манайд япон оюутнууд ирж Туул гол цэвэрлээд, солонгосууд ирж хогийн сав байрлуулдагтай ижил юм.

Хэрэвзээ манай аялал жуулчлалын компаниуд энэ зах зээлийг эзлэхээр чармайх аваас боломж бол байгаа л юм байна. Яагаад гэвэл аялал жуулчлал хөгжсөн мундаг орнуудтай өрсөлдөхөд хэцүү болохоор ганц нэгээрээ ирсэн үүргэвчтэй аялагчаас илүүтэй зохион байгуулалттай ирж буй гэр бүлийнхнийг авчирвал хувь нэмэр нь их юм. Бусад хөгжих гэж буй улсуудтай харьцуулахад манай улс хамаагүй аюулгүй, тайван орон.

Сингапурт энэ чиглэлийн аялал жуулчлал их хөгжиж байгаа гэнэ. Танил Синга хүүхний ярьснаар ах нь эхнэр хоёр хүүхдээ чирээд Тайландад очиж дунд сургуулийн дотуур байр барих ажилд сүүлийн 3 жил тусалж байгаа гэнэ. Хоёр хүүхэд нь шинэ юм л гарвал авна гэж орилдог байснаа болиод хуучин юмаа хаяхаа больсон гэж байна шүү. Хэдийгээр илүү сайн сайханд хүн тэмүүлж амьдардаг ч гэсэн өөрөөсөө арай муу яваа амьдралтай ойр танилцах нь хиймэл хэрэглээг өдөөх шуналаа дарахад сайн дархлаа тогтоож өгдөг бололтой. Хэрэгцээ, хэрэглээ хоёроо сайтар зааглаад тодорхойлж чадвал байгаа юмандаа баярлаж, стрэсс багатай амьдрах найдвар бидэнд байгаа л юм байна.

Comments on: "Хэрэгцээ vs Хэрэглээ" (6)

  1. Ih saikhan niitlel boljee, bi aylal juulchlaliin hun manai ulsiin aylal juulchlald jinhene ene-g l heregjuulmeer bgaan, tegehgui zuger neg baaahan avch yvj davhij baisnaa neg nursan balgas, esvel baigali uzuuleed l duusdag togtoltsoo hezee oorchlogdoh ym buu med. Nomadic Homestay geed package bdag l daa ter ni utgaaraa bas heregjihgui bainaa, suuliin ueiin huduunii malchin ailuud gej bas hiimel beldsen ailuud baigaad baidag bolson zan zanshilaa umartaad morior honio hariulahgui, mototsikloor hariulchaad l juulchnaas mungu saah sanaatai ymnuud ih baidag bolson. Jinhene nuudelchin soyol irgenshilee avch uldehed tanii ene sanaa bas ih chuhal sanagdaj baina.

  2. Uuniig gadaadaas xumuus avchiraxaas gadna dotoodiin xotiin xumuusiige xodoo ru iimerxuu mayagaar ayaluulbal amidraliin une tseniig oilgood zugeer bxa.

  3. End bas tiimerhuu aylal hiih sonirholtoi humuus bdg um bna lee. Hugjingui oron gesnees MGL-iin hot suuringiin bolomjiin amidraltai ailiin huuhduuded ch gesen iimerhuu zuil heregtei dee.

  4. […] нэг удаа бичиж байсан даа. Дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага зөвхөн юм […]

  5. Аялал жуулчлал гэсэн сэдвийн дор материаллаг хэрэгцээг шүтэж амьдрах хандлага руу хазайж буй Монголын нийгмийг аврах гаргалгааг яг л хэлж. ..Хэдийгээр илүү сайн сайханд хүн тэмүүлж амьдардаг ч гэсэн өөрөөсөө арай муу яваа амьдралтай ойр танилцах нь хиймэл хэрэглээг өдөөх шуналаа дарахад сайн дархлаа тогтоож өгдөг бололтой. Энэ хэсэг их таалагдлаа. Монголчуудынхаа оюуныг тэтгэх улам их зүйлийгбичиж ухааруулна гэдэгт итгэж байна.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: