Тэтгэлэг горилогсдод тусламж

90 саяын Гансүхийн түүхийг эндээс үзлээ.  Хувь хүнийхээ хувьд болж байнаа. Итгэл үнэмшилтэй болж, ороо бусгаа цагт хөлөө олж. Эндээс миний анхаарлыг татсан хоёр чухал зүйл байсан нь шашны үзэлтэй огт хамаагүй, энэ хүнтэй бүр ч хамаагүй зүйлс юм.

1. 90 саяын өр цайрсан нь

“Банкны өр 10 жилийн дараа найдлагагүй өр ангилалд шилжин дансны бичилтээс хасагддаг”.  Яг үүнтэй ижилхэн жишээ би олныг мэднэ. Авилгыг нь өгөөд 50, 60, зуун сая, тэрбумын зээл авдаг, төлбөрийн чадваргүй болохоороо шүүхээр орно. Манайх шүүхийн хэрэг шийдвэрлэх хугацаа дор хаяж 18-22 сар. Тэгж байтал хөөн хэлэлцэх хугацаа дуусна, өршөөгдөнө, эсхүл шат шатны шүүхээр давж заалдсаар дор хаяж гурван жил болно. Банкны тэр алдагдлыг хэн төлдөг вэ? Өндөр хүүтэй зээл авсан хүмүүс. Сарын цалингийнхаа талыг жилийн 12 түүнээс дээш хувийн хүүтэй банкны зээлээ төлж буй залуу та тэр мөнгийг төлдөг юм.

2. Аливаа улсын шоронгийн зорилго нь гэмт хэрэгтнийг нийгмээс тусгаарлан ЗАСАН хүмүүжүүлэх юм.  Манайд энэ үүргийг христийн шашны байгууллагууд гүйцэтгэдэг бололтой. Төсвөөс цалин авдаг бүхэл бүтэн систем ажиллах боловч энэ үүргийг нь солонгосын миссионэрүүд гүйцэтгэдэг байх нь. Таван жилийн дотор Монголын католик шашинтны тоо долоо дахин нэмэгдсэн баримт байна.  Би шашны асуудал дээр туйлшрах дүргүй. Хөгжилд хүрэхэд иргэдийн оюун санааны гэгээрлийн туйлын хэмжүүрийг шашин шүтлэг тодорхойлдог гэж итгэдэг учраас шашин шүтдэг хүн гэдэг нь ямар ч байсан айх ичих зүйлтэй, болох болохгүйн хязгаараа мэддэг, нийгэмшсэн хүн гэж боддог. Гэхдээ энд шашны мөн чанарыг ойлгосон хүнийг хэлж буй болохоос болохоо болихоороо Гандан орж,  лам нарт авилга өгч, нүглээ далдлахыг хүсдэг, эсхүл уул усаа тахиж байна гээд байгаа хэдэн модыг нь таслаад, овооны орой дээр хог тариад буцдаг хүмүүсийг хэлсэнгүй.

Comments on: "Хүнд мөнгө өгсөн бол хаясанд тооц, хүнээс авч чадсан бол авсанд тооц.." (2)

  1. Шинэ оны мэнд Алим эгч, 4 шинэ бичлэг нэмэгдсэн байна шүү.
    -90 саяын Гансүх гэдэг залуугийн тухайд, хүн нь уг нь сийрэг толгойтой, яавал буруу биш зөв тийшээ амьдрах вэ гэдгээ их бодож байсан юм шиг санагдсан. Тэгээд л одоо үр дүнд нь болж л байна шд тиймээ. Харин энэ банкны өр цайрдаг чинь ийм байдгиймуу, их хэмжээний зээл яаж ийж байгаад авчихаад л, 10 жил бултчихдаг улс байдаг байх нь ээ.
    -S&I дээр Батболд дарга яг 1 номерт байхшүү, МАН-н хэдэн дарга, туслахтай нь нэг удаа шатан дээр зөрсөн чинь хүн бүрээс өөр өөр үнэртэй, ус ханхалж байлээ. S&I-даа анхаарал тавьж байна.

    -2011 оны бичлэгүүдэд тань бүгдэд нь талархал илэрхийлье. Англи хэлдээрхийг нь Eng, Mon 2 тусад нь copy-дож хэвлээд, өөрөө орчуулах гэж оролддог байлаа. Лав 2 нөхрийг тэгж ард нь гарсан. Харин 2с дээш нэмэгдээгүйд, би залхуурч гэж бодсон чинь автор залхуураад бичихээ больсийн байжээ.
    Нэмэлт:-Оны өмнө Үндэсний эрх чөлөөний өдөр гэж тэмдэглэсэн. Үнэн түүхээ МАХН-р зөвшөөрүүлэх гэж ардчилагчид 20 жил тэмцэж байж, энэ жил зөвшөөрсөн гэж байгаа. Тэр их гоё үйл явдал, гоё тэмдэглэлт өдөр санагдсан.

  2. bi zulaa said:

    Бичлэг ороод ирсэн чинь баярлачихлаа.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: