Тэтгэлэг горилогсдод тусламж

Гамбир ток-шоунд орсон Ч. Ганхуягийг хүмүүс “талхны үнэ мэддэггүй дэд сайд” гээд сайхан шүүмжилж байна. Өнөөх нь ч биеэ өмөөрч уурлав. Өргөн хэрэглээний барааны үнэ мэдэхгүй байгаа хүн инфляци ярих, цаашлаад улс орны эдийн засгийн бодлого тодорхойлогчийн өндөрт албан тушаал хаших нь бас жоохон авцалдаа муутай л юм даа. НН, твиттэрээр бол бүр талцаад “алалцдаг” гэнэ. Хүмүүсээ ТАЙВШИРЦГАА.  Яахав, Ганхуяг хэвлэл мэдээлэлтэй харьцах туршлага дутаад өөрийнхөө S & I-аа унагачихлаа. Цаашид туршлагажаад 5 жилийн дараа гэхэд мундаг мундаг улс төрчдөөс дутахгүй ярьдаг болно биз. Харин та нар л үүнийг нь мартав

Хэдэн жилийн өмнө дөө, Төрийн дуулал эгшиглэхэд манай ОДОД мэдэхгүй байсан тохиолдол гарч, төрийн албаныхныг бүгдээрээ цээжил, бараг шалгалт авна гэсэн лүндэн бууж байсныг санаж байна. Би одоо ч хольж хутгадаг. 2-р ангид байхад социалист агуулгатайгаар нь сурсан, одоо тэр хэвээрээ л байна. Нэг хэсэг ТВ-ээр караокэдэж гаргадаг байхад нь дагаж дуулаад овоо сурсан, гэсэн ч хоёрдугаар бадаг бол там тум хэвээр.

Та нар анзаарвал Мөнх-Оргил, Улаан, Рааш, Буд, Лүндээжанцан, Гүндалай, Тэрбишдагва өөр хэн хэн билээ хэдэн парламэнт дамжсан улс төрчид огт дуугарахаа больсон байгааг.Гол дүрд Нямка, Энка, Мөнх-Очир гээд хэдхэн нөхдүүд солигдоод яриад байна. Илүү дутуу юм ярьж нэр хүндээ нийт массад унагаахаар орон нутагтаа сонгогчидтой тулж ажиллаж байгаад дахин сонгогдохоо бодоцгоож байна, цаадуул чинь.

Хэрэв бид Гүндалай, Хүрэлсүх гэх мэт улс төрчдийн хэдэн жилийн өмнө өгсөн ярилцлагыг үзвэл Ганхуягийнхаас нэг их дээрдэхгүй. Харин ч бүүр сэдвээсээ хальж хадуурсан, үзэл бодол нь төлөвшөөгүй, хэвийн дундаж сэтгэл зүйтэй эсэхэд нь эргэлзэхүйц дүр зураг харагдана. Баабарын хэлдэгээр ард түмний тусгал нь манай улстөрчид гэдэгтэй би санал нийлнэ. Хэдийгээр зарим нэгэнд нь үзэл баримтлалын хувьд ойлгомжгүй, сонин зүйл ярьдаг боловч болж байна, сонгогчиддоо таалагдаж чадаж байгаа учраас л сонгогдоод байна.

Өөрийн стиль имижээ аятайхнаар дээр нь үзэл бодолдоо үнэнч байхаар яаж өөрийгөө илэрхийлэх вэ гэдэг нь олон нийтийн анхаарлын төвд амьдардаг хүмүүсийн хувьд чухал чадвар. НҮБ-ын өдөр ЕС үг хэлэхээр индэрт гарахад миний бүх булчин шөрмөс чангарав. Яагаад? Манайхны нийтлэг дадал болсон хэлэх үгээ А4 цаасыг голоор нь давхарлаж нугалсан байх вий гээд бараг хөлс гарсан. Дипломат хүн болохоороо арай ч тийм бүдүүлэг байхгүй гэж итгэдэг ч юмыг яаж мэдэхэв гээд миний хөлс чийхарсан юм. Ёох. Ашгүй дээ. Манай хүн стандарт дугтуйны хэмжээтэйгээр хоёр захыг нь зөрүүлсэн цаас энгэрээсээ эвтэйхэн гэгч нь сугалаад гаргаж ирээд уншсан даа.

ТВ-д ярилцлага өгөх. Ярилцаж буй хүн рүүгээ харж ярихаас ТВ каамэр голлоод авч өгөх юмаа, манайхан. Операторууд, сурвалжлагч нар нь ч гэсэн бас үүнийг бодолцож зөв байрлал эзлэх хэрэгтэй юм. ТВ хөтлөгч л биш бол камэр руу голлож харна гэдэг нь хэвлэл мэдээлэлтэй харилцаж сураагүй хүний хамгийн том алдаа болдог. Мөн ярьж байхдаа хөл дээрээ өндөлзөх, хөлөө сольж ачааллаа шилжүүлэх гээд болохгүй болохгүй юм их байдаг. Хэрэв гар хөл чинь өөрийн мэдэлгүй савчдаг бол хоёр гараа бариад эсхүл гартаа жижиг зүйл бариад ярих хэрэгтэй. Хэрэв нүдний шилтэй бол аль болохоор гэрлийн эсрэг харахгүй байх. Гэрэл нь шилэн дээр ойгоод хүний нүүрний хэлбэр гажуудуулдаг.

Суулт. Энэ бол ёстой тусдаа шинжлэх ухаан юм. Манай эрчүүдийн нийтлэг нь хөлөө хоёр тийш нь байдгаар нь шидээд сандлаа налаад суухаар гэдэс нь унжаастай. Ялангуяа том биетэй хүмүүс бол дэлгэцээр нэг нүүгэлтсэн юм л гардаг. Та нар япончуудын зураг авахуулсан байдлыг хараарай. Суусангууд нь хөлөө бараг нийлүүлээд гараа өвдгөн дээрээ авсан байгаа. Зогсож байгаанууд нь гараа хоёр талаараа унжуулаад нэг тийм “бууж өгсөн”, “таньд үйлчилж байгаа шүү” гэж мэссээж илгээсэн поозтой. Манайхан бол нөгөө салтаа нь доор унжсан өмд, гараа гэдсэн дээрээ зөрүүлээд барьчихсан тэгээд каамэрээ тас голлосон зургууд “алалцвал ч алалций” гэсэн дүр зураг байгаа. Зураг авахуулах, суух, хүнтэй ярилцах г.м гаднах имиж талдаа манай ЕС Батболд их мундаг ш дээ. Та нар анзаараарай. Гарал үүсэл, мэргэжил, боловсрол, сурсан сургууль ном нь ч энэ хүнийг ийм байлгах хэмжээнд бэлдсэн юм.

Хар шил. Рокчин, поопчин биш бол уучлаарай, хар шилтэй ярилцлага өгнө гэдэг нь ёстой нээрээ…

Comments on: "Удирдагчдын Эс энд Ай" (8)

  1. hahaha har shil zuucheed tv-r yariltslaga ogood bdg humuus howor blgu dee.
    Tanii niitleluud ih ogoojtei shuu medej awmaar zuils olon bdg bayarlalaa

  2. Goyo bichsen bna aa. 🙂 Bur nudend haragdaad bna.

  3. Сайхан бичлэг уншаад хосгүй баярын нулимс хоёр нүдийг бүрхэв

  4. төрийн дууллыг мэдэхгүй гэж үнэн шүү. Би бүр хувьсгалч агуулгаар нь цээжилсэн, тэр хэвээрээ байгаа. Урьдын бэрх дарлалыг устгаж… гэх мэтээр.
    Төрийн өмчийн хорооны Сугар гэж нэг хар шилнээсээ салдаггүй нөхөр байдаг шүү.
    Үнэ мэдэхгүй байх ч Ганхуягаас авахуулаад зөндөө дөө. Алтанхуяг ч цагтаа будилаад нүд болж л байлаа. Бат-Үүл хүртэл 90-ээд онд толгой цувдай гэж мэдэмхийрээд үнийг нь мэдэхгүй бантаж л байлаа.

  5. Ганбат said:

    С.Батболд сайдын тухай зурагчинтай нь ярилцаж байлаа. Мань хүн аливаа хурал, уулзалт дээр царайгаа маш муухай янз бүрээр үрчийлгэж суудаг. Хөмсөг зангидалт, ярвайлт, элгээ тэврэлт нь авсан зураг алах нь маш их. Тиймээс аливаа хурал уулзалт дээр сууж байгаа зургийг нь, ялангуяа Элбэгдорж, Дэмбэрэл нартай авахуулсан аятайхан зураг олох гэж их ажил болдог.

  6. Ter zuragchin mash sain ajillaj baigaa yum baina daa. Oort n’ xelj chaddaggui bol exnert n’ xelchixeech dee. Ter xun nuutny xuviral ix gargadgaa meddeggui baij bolno shuu dee.

  7. Camera golloj yaridag gesnees sayahan uls toriin toimch bas “duuchin” Dashka ahiinhaa neg oroin talk show-nd orsniig Orloo deerees uzlee dee. Nasaaraa l TV cameriin omno uls toriin toim unshsan hun geheeree tegdiim uu hotlogch zaluu ruu haralguigeer jinhene cameraa gollood yarij aldaj bailee hehe. Manaihnii TV-geer yarij baihdaa hamraa 2 huruugaaraa havchij shudardag (nusaa niih geed ch baigaam shig, tegsen hernee ugui, zugeer l iluu uildel), mon hooloi amaa tamshaalj sonin sonin duu avia gargadag geed gadnii hunii nudeer harval ichmeer yum ch bii shu haha. ES Sy. Batbold image saitai er ni bol bugs ulailgahgui baih shig haragddag yum. Harin ene hamraa shudarsan baidal neg gadaad interview deer haragdsan shu.

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон цуваа

%d bloggers like this: