Тэтгэлэг горилогсдод тусламж

2011-2012

Бүгдэд шинэ оны мэнд хүргэе. Блог уншигчдаас гадаадад сурах хүсэлтэй нь хүний мөнгөөр сурч, англи хэл сурах хүсэлтэй нь АйЛТС шалгалтдаа 6.5 оноо авч, ажилд орох хүсэлтэй нь 600 мянган төгрөгний цалинтай ажилд орж, авгай авах хүсэлтэй нь чамайг дунд сургуульд тоодоггүй байсан бүсгүйтэйгээ, нөхөрт гарах хүсэлтэй нь архи уудаггүй, авгай эргүүлдэггүй, ажилтай, амжилттай яваа залуутай гэрлэж, орон сууцтай болох хүсэлтэй нь халаалт сайтай, цонхноосоо сийгдэггүй, м.кв 650 мянгын үнэтэй байраа жилийн 8 хувьтай зээлээр авах ерөөл өргөе. Ингээд бичгэн хэлбэрт оруулчихаар бодитой л хүсэлт байгаа биз дээ? Хүслээ биелүүлж чадвал дарга, босс, улс төрч, мисс, хөрөнгөтэй, баян болох гэх мэт том мөрөөдөлдөө нэг алхам дөхөж байна гэсэн үг юм. 

2011 оны блог 5 зорилт хэрхэн хэрэгжсэн бэ?

1. Тархины фитнес сэдвээр бичихдээ хүмүүст асуудлыг өөр өнцгөөс харах сэдэл төрүүлэхүйцээр бичих. Энэ нь цаашид тэтгэлэг горилогсдод Action plan, Research proposal- бичихэд нь туслах зорилготой юм.

Өнгөрсөн оны бичлэгүүд энэ чиглэлд анхаарал гоц хандуулсан бөгөөд уншсан хүмүүс ямар нэг сэдвээр үйл ажиллагааны төлөвлөгөө бичихэд ямар ч байсан хуучин шиг гадаадад сургуульд сурчих л юм бол буцаж ирээд шууд “алаад хаяна” гэж бичихээ больсон байна билээ.

2. Тэтгэлэг хүртсэн хүүхдүүдийг “дарамталж” байгаад өөрсдийнх нь “түүхийг” бичүүлэх. Одоогийн байдлаар Булган, Отгонжаргал хоёр бичсэн байгаа.

Зарим нь өөрсдөө блог бичиж эхэлсэн, зарим нь туршлагаасаа хүмүүст харамгүй хуваалцаад найз нөхөд нь ирж эхэлсэн учраас энэ зорилтын биелэлт 40 хувьтай гэж үзэж болох ч хүмүүс бас их хойрго хандлаа. Өөрсдийн түүхээ хуваалцах хүсэл сонирхол тэр бүр хүмүүст төрөхгүй байна гэдэг нь тэтгэлэг авахад нь анхаарал их хандуулснаас дээрхи нэгдүгээр зорилтод ач холбогдол өгөөгүйтэй холбоотой гэж үзэж байгаа. Мөн хувь хүний зан чанараас ч хамаарч буй байх.

3. Нийгэмдээ хэрэгтэй хүн байх чиглэлээр санаа авахуйц “будаа” бүхий нийтлэлийг ажиглалт, туршлага дээрээ үндэслэн бичих. Австралийн жишээгээр баяжуулан манайд эхлэл нь байгаа боловч зохион байгуулалттай системийн хэмжээнд өргөжиж чадахгүй байгаа сайн дурын ажил, эсхүл их л том абстракт яриад байдаг хүйсийн тэгш байдал, хүмүүний төлөвшил чиний өдөр тутмын амьдралд яаж буудаг талаар жишээ баримттай илэрхийлэхийг хичээлээ. Овоо хэдэн блог дээр би, бид хэн бэ гэдгээ тодорхойлохыг оролдон бичлэг хийх болсон нь үүний үр дүн гэж харж байгаа. Гэхдээ тэр хүмүүс яг эндээс санаа авсан эсэх нь бас эргэлзээтэй шүү дээ.

4. Сардаа нэг удаа АНГЛИШ-ээр эссе бичих. (Тоймтой сэдэв одоогоор алга байна, гэхдээ аль болохоор target audience late 20s, early 30s -д чиглэсэн байна). Англишаар юм бичээд тавихаар ойлгодоггүй юу, эсхүл залхуурдаг уу уншигчдын тоо шууд унадаг. Уг нь мөр мөрөөр нь орчуулаад тавьдаг юм. Орчуулж тавьж байгаа зүйл нь чамд хэрэгтэй, мэдэж байгууштай зүйлс тавихыг чармайдаг ч энэ жилийн хамгийн амжилтгүй зорилт нь англиар бичих байлаа. Хамгийн их цаг авдаг мөртлөө хамгийн бага уншигчтай энэ хэсгийг сүүлдээ бичихээ больсон.

5. Үг үсгийн алдаагүй бичлэг хийхийг чармайх. Чармайгаал байлаа, чармайгаал байлаа. Дараа нь уншихад алдаа байж л байх юм. 

Энэ жил миний хувьд их чухал, шийдвэрлэх он учраас тогтмол бичлэг хийж чадахгүй байх. Гэхдээ хаяадаа сэтгэл санаа өндөр, сайхан ааштай, эсхүл зэвүү, дургүй хоёр зэрэг хүрсэн үедээ бичлэг хийнээ. Мөн хуучин галигласан бичлэгүүдийг хөрвүүлнэ. Хүмүүс нөгөөхөө л асуух юм. Би хариулахгүй гээд байхад л шантрахгүй юм даа.

Магистр ТЭТГЭЛЭГ ЯАЖ АВАХ ВЭ?

1. АНГЛИ ХЭЛНИЙ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ШАЛГАЛТ ӨГЧ, сургуульд тэнцэж орохоор оноо ав.

2. Тэтгэлэг хүсэх өргөдөл гаргах үедээ ХОЁР ЖИЛ УЛС ЭХ ОРОНДОО ҮР БҮТЭЭЛТЭЙ мэргэжлээрээ АЖИЛЛАСАН БАЙ.

3. Чухал ач холбогдолтой мэргэжил, чиглэлээр суралцах сургуульдаа элсэн орж, ЯМАР НЭГ НӨХЦӨЛ заагаагүй урилга авсан бай.

4. Тэтгэлгийн өргөдөл гаргахад шаардлагатай БҮХ БАРИМТ БИЧГЭЭ бүрдүүл.

5. ШАНТРАЛГҮЙ дахин дахин өргөдөл гаргаад бай. Тэр бүрдээ туршлага хуримтлуулж, эссэгээ олон янзаар бичиж сурна. Дунджаар 2 жил дагнан хөөцөлдөхөд нэг тийшээ сурахаар нийт горилогчдын 80 хувь нь явж байна.

 

 

 

Advertisements

Comments on: "2011-2012" (10)

  1. Англиар бичдэг бичлэгүүдийг чинь уншдаг шүү. Харьцуулж унших маягаар жижигхээн англи хэлээ сайжруулдаг гэх үү сэргээдэг гэх үү кк. Тэхдээ сэтгэгдэл бараг үлдээдэггүй л дээ уучлаарай. Энэ зорилтоо боломжтой бол 2012 ондоо цөөхөн ч гсн үргэлжлүүлэхийг бодоорой.

    Шинэ оны мэнд хүргэе

    • Ингээд байвал нь би онгироод бичнэ шүү дээ. Үр дүнгүй ажил хийж байгаа юм шиг санагдах үе олон байдаг болохоор зарим зүйлийг нь хумих шаардлагатай байдаг юм.

  2. Би шатахууны компанид ажилладаг юм. Жил бүр шилдэг түгээгч гэж шалгаруулдаг. Би өөрийн зүгээс оны оюуны шилдэг түгээгчээр таныг шалгаруулж байна. Шинэ оны мэнд. Унших бүрийд үнэ цэнэтэй болоод байгаа шөө таны оюуны ажил тань. танд маш их баярлалаа. ирэх онд, цаашдаа таны блог үл тасалдаасай.

    • Баярлалаа. Надаас мундаг бичдэг хүмүүс байна. Баруун талд байгаа линкүүд бол их мундагчууд шүү дээ. Урам өгсөнд баярлалаа

  3. Happy New Year!

  4. Alimaa egchee,

    Булган, Отгонжаргал 2iin blogiin hayagiig ogooch. Esvel haanaas olj avah ve?

    tnx

    • Булган Тайваны Их сургууль гээд Отгонжаргал нь бас хаана ч байна нэг их урт юм бичсэн байгаа. Тэрийг олоод уншчих. Блогийн хажуу талд Харвардын Билгүүн гэж байгаа. Чиний хувьд ажилд ор. Дорж хаяж нэг жил ажиллаж байж тэтгэлэгт өргөдөл гаргаарай. Хэдийгээр хүүхдээ асарсныг манайд ажил хийсэнд тооцдог боловч олон олон мундаг хүмүүстэй өрсөлдөхөд энэ чинь чиний сул тал болно. Тогтвор суурьшилтай нэг газар бүтэн жил ажилласны дараа чи яг юу сурах хэрэгтэйгээ ойлгох болно.

  5. Амжилт хүсье, Би таны блогийн байнгын уншигч. Таны бичсэн зарим нийтлэл, материал тархи руу минь нэг юм хийчих шиг болдог. Зүгээр л дэргэд нь суухад сайхан яриа өрнүүлсэн хүн лугаа адил мэдрэмж төрүүлдэг шүү 🙂

    • Урам өгсөнд баярлалаа. Хэцүү зүйлийг хялбаршуулан тайлбарлаж сурна гэдэг нь судлаач, багш хүний заавал эзэмших ур чадвар юм даа. чамд мөн амжилт хүсье.

  6. Алимаа эгчээ хариу үлдээсэнд баярлалаа. Тэтгэлэгт жил дарааллан материалаа өгч болно тээ. Би энэ жил амжуулаад өгөх санаатай. Авч чадахгүй бол яадий дараа жил дахиад өгнө гэж бодоод. Эхний ээлжинд сургуульдаа apply хийгээдхий. Миний хувьд Endeavor-т өгч үзнэ дээ.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон цуваа

%d bloggers like this: