Тэтгэлэг горилогсдод тусламж

Өнөрөө болон надад сэтгэл зүрхээ шингээсэн бэлэг өгч байсан бүх хүмүүст зориулав.

Өчигдөр Буухиа шуудангийн том уутанд хийсэн илгээмж авлаа. “Битгий горьдоорой ганц ширхэг Баавгайтай чихэр байгаа шүү” гээд миний нэрний ард хаалтанд биччихэж. “Юун баахан цаас юм бол? Ном юм болов уу?” гэсэн шүү юм бодоод нээтэл нээх хөөрхөн, 6 ширхэг Красный Октябрь-ын Улаан малгайт, 3 ширхэг Каракум нямбай гэгч нь эгнүүлээд зиптэй уутанд хийгээд явуулчихсан байв.  Өгье гэвэл ганцаасаа гэж. Бөөн ажил явдал болж чин сэтгэлээсээ өгье гэж бодсон нь илт. Сэтгэлийн бэлэг гэж үүнийг л хэлэх байх даа. Өөрөөсөө харамлан идэх УМ хүүхэд насны минь амтыг мэдрүүлж, намайг аз жаргалаар бялхуулав. БАЯРЛАЛАА, Өнөрөө минь.

Хүний нутагт илгээмж авах шиг сайхан юм хаа байхав. Анх оюутан болж явсны дараа ээж Хойд Солонгосд үйлдвэрлэсэн хүн орхоодойтой тос авч билээ. Захиандаа “Ээжид нь охиндоо өгөх юм олдсонгүй. Орос авгайчууд женьшеньтэй тос гээд авдаг гэсэн” үгтэй захиатай хамт ирсэн тэр тос миний ээжийн хайрыг надад мэдрүүлж, би уйлж билээ.

Сансрын нисгэгч Ж. Гүррагчаад зориулсан шүлэг байдаг. “Ээж нь хүүдээ арван төгрөг илгээжээ…” гэж эхэлдэг тэр шүлэгт малчин эхийн алс газарт сансрын нисгэгч болохоор сургуулилж буй хүүдээ явуулсан аравтын улаан дэвсгэртэд шингэсэн эхийн сэтгэлийг их сайхан дүрсэлсэн байдаг юм. Хэрэвзээ бодвол улсын хангамжинд суугаа Гүррагчаа баатар тэр үед хоёр рубльтэй тэнцэх арван төгрөгөөр Оддын хотхоноос юу л худалдаж авав гэж дээ. Гэхдээ 130 төгрөгний цалинтай малчин хүнд 10 төгрөг гэдэг чинь маш их мөнгө. Хоёр дүнсэн тамхи, эсхүл дөрвөн боодол саахар авах мөнгө. Хөөрхий минь өгөх юмаа олж ядаад л арван төгрөг явуулсан байх даа гэж бодохоор эхийн сэтгэлийг ойлгоод ээжтэйгээ зүйрлүүлэн боддог юм.

Хүнд талархах сэтгэл, юмыг эрэгцүүлж бодох, хүнлэг сэтгэл хэзээ бий болдог вэ? Ямар хүмүүс талархалтай, энэрэнгүй, тусч болж, ямар нь зөвхөн авахын төлөө төрсөн мэт, хувиа хичээсэн, бэртэгчин болдог вэ? Би энэ асуултын хариуг одоо болтол олоогүй байгаа.

Хэрэв одоогоос хорин жилийн өмнө Өнөрөөгийн явуулсан илгээмжийг авсан бол овоо хэдийг явуулчихгүй, хоёрын хооронд гэж бодоод голох байсан даа. Арван жилийн өмнө байсан бол хайран мөнгө үрж ийм юм явуулж байдаг гэж гайхах байсан. Харин өнөөдөр бол би ийм найзтайдаа баярлаж сууна.

 

 

 

Comments on: "Сэтгэлийн бэлэг" (8)

  1. Gutalchin said:

    Hmmm ymr goyiin be bi bas sayahan UM avaad ystoi ih bayarlasaan

  2. Yum avah, bas hund yum ogch bayarluulah goyo shuu. Bi bas sayahan naizaasaa ilgeemj avsiin. Nadad shudnii floss yavuulsan baisan. Bi boon bayar. Mongold olddoggui, minii lombotoi shudend yag tohirson floss yabuulsan baisan. Yostoi tanii heldegeer namaig gedeg buh naiz nartaa bayarlaj yavdag shuuu.

  3. tegshee said:

    Хүн чинь сэтгэлийн амьтан шүү дээ. хүнд чин сэтгэлээсээ өгчихөөд цааш алхаад явж байхад зүрх минь эзэндээ баярлах шиг болдог юм…Халуун наранд хоолойгоо хаттал дуулж байгаа хүүд ганц ширхэг ундаа, хүйтэнд даархаа ч мартсан юм шиг тамхи ширхэглэж байгаа эмээд ганц уут сүү, эмнэлэгт шаналж байгаа хүүхдүүдэд сатаарах ганц тоглоом… хүмүүсээ өгч байгаарай.

  4. Chimgee said:

    Sain uu Alimaa,

    Bi chinii bichlegiig unshih ih durtai baidag gej omno neg comment deeree bichij baisan. Odoo manai nohor chinii blogiig unshih durtai bolood baina. Nohor maani, nohoj buh bichlegiig tani unshih gej shonojin suusan shuu:)

  5. Darmaa said:

    minii naiziin torson odoroor yavuulsan yagaahan tavchig yag odoo hold mini uglaatai bna.Avstralias irsen beleg geed ih gaihuulj bilee.naizaaraa baharhaj yavdag shuu

  6. minii meddeg cairns-n unuruu shig l sanagdaad baihiin, yostoi mundag busgui shuu, hervee mun bol

  7. altanunur u. unelj bayasaj surna gej bas ih ajil bh shig kk..

    ene odoo nasniih yum u, esvel todorhoi tovshind ochsonii daraah asuudal yum u.

    ih yadarch yavaa uyed ni hund heregtei zuileer ni tuslahad bolj bgaam, yalanguya neeh chadvar, yumsaaraa todroogui, zaluu, yaduu, yadarsan uyed n. manai eej meej shig het lagarhaad irvel tegeed setgeliin bish guilgiin halhavch mayagaar l yum orj ireh n ihesnuu bolohoos ooroo chadvartai busdaas goridohoorgui ulsuudad yum ogoh, beleg songoh ch amargui shuu, avsan ch yer ni talarhaltai handah eseh ni soninshd.

    uul n…

    huuhed hogshid bayarluulj bh yostoi bdyn gesen.

  8. so cute…boon setgel…shuud chiher ni nudend haragdchihlaaa…

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: