Тэтгэлэг горилогсдод тусламж

Брунэйн Султаны албан ёсны нэр His Majesty Sultan Haji Hassanal Bolkiah Mu’Izzaddin Waddaulah ibni Al-Marhum Sultan Haji Omar ‘Ali Saifuddien Sa’adul Khairi Waddien, Sultan and Yang Di-Pertuan of Negara Brunei Darussalam (Үгийн тоо 30)

Энэ султаны өвөг эцэг нь 1352 онд анх хаан ширээнд сууснаас хойш үе залгамжилсаар одоогийнх нь 29 дэхь султан. Албан ёсны өргөөний нэр нь Истана Нурул Иман. 1888 өрөө, 290 угаалгын өрөөтэй нийт 200 000 кв. м талбайтай. Султан Засгийн газрын тэргүүн учраас ХЭГ, гол яамд тэнд байрладаг юм байна. Эзэмшилдээ дор хаяж 5000 машинтай тэр нь дандаа тансаг зэрэглэлийн чамин гоя чийчаанууд.

Султан Хассанал Болкиягийн анхны эхнэр нь түүний үеэл язгууртан айлын охин, дундаас нь 4 гүнж хоёр ханхүү төрсний том нь угсаа залгамжлагч ханхүү цолтой.

Хоёр дахь эхнэр нь Брунэй Эйрлайнзын онгоцны үйлчлэгч бүсгүй, хайр дурлалаараа гэрлэсэн боловч султаныг араар нь тавьсан тул хатан хатны суудлаасаа 2003 огцорсон. Хоёр хүү, хоёр охинтой. Гадаадад гарах эрхгүй, хүүхдүүдтэйгээ хаяа уулздаг их л эмгэнэлтэй хувь заяатай эмэгтэй шиг санагдсан. Хүмүүс нь энэ хатны талаар ярих дургүй, тэр хүүхэн юу дутлаа гэж “сүүлэрдэг” байнаа гээд гайхаад байдаг юм байна лээ.  Энэ эхнэрээсээ салснаас хоёр жилийн 2005 онд өөрөөсөө 33 дүү Малайзын ТВ хөтлөгчтэй гэрлэсэн бөгөөд энэ гэрлэлт бас бүтэлгүйтсэн гэнээ. Дундаасаа хүү охинтой. Энэ залуу бүсгүй хуучин найз залуутайгаа мэссэж бичилцэж байсан нь баригдсанаас энэ эмэгтэйгээс 2010 онд салсан гэнэ. Хичнээн баян тансаг ч гэсэн халамж, хайр дутаад эдгээр эмэгтэйчүүд Диана гүнжийн арга замаар орсон юм шиг байгаа юм.

Брунэй найз бүсгүйн хэлснээр ихэс, дээдэс хайр дурлалаар гэрлэх нь ихэнхидээ амжилтад хүрдэггүй. Харин үүрэг зорилгоо ойлгосон гэрлэлт урт настай байдаг гэж тайлбарлав. Энэ бүсгүй Султаны гэр бүлийн худ талын хамаатан Ноттинхэмийн Их сургуульд Др хамгаалсан. Англи хэлээр upper class-ыг илтгэх posh аялгатай ярьдаг. Өөрөө бас язгууртан угсаатай болохыг нэрийн хуудсан дээр байсан урт нэрнээс нь малайз хүүхэн тайлбарлаж өгсөн. Би бол урт нэртэй хүмүүсийн аль нь язгууртан, аль нь үгүйг ойлгохгүй юм байна билээ.

Тансаглалын жишээ:

Засгийн газрын зочдоо хүлээн авдаг амралт, зугаалгын газар The Empire resort-ийг танилцуулъя. Хотын төвөөсөө 20-оод минут явж очно. Далайн эрэг дээр байх энэхүү резортыг барих төслийг одоогийн султаны ах, тухайн үеийн Сангийн сайд хэрэгжүүлэхдээ улсаа бараг дампууруулах дөхсөн юм байх.  Уг байгууламжийг зөвхөн төлөвлөхөд гадаадын 200 архитектор, дизайнер, инженерүүд ажилласан гэнэлээ. Улсын нөөц барах шахсан энэхүү төслөөс болж султаны ах нь эх орноосоо хөөгдөөд гадаадад амьдардаг. Энэ ах нь лав тансаг ангиллын  200 машинтай байсан гэсэн шүү.

www.theempirehotel.com

Marble mosaic

Гараараа хийсэн гантиг мозайкан шал. Шатны хажуугийн бариулын модыг өөр өөр төрлийн үнэтэй мод суулгаж чимэглэсэн бөгөөд “барын нүд” хагас үнэт чулуугаар шатны хажуугийн хаалтыг чимэглэсэн байв. Жижиг деталиудад маш их анхаарч, үнэтэй материалаар хийсэн учир энэхүү амралтын газрыг барих төсөл яагаад улсаа дампууруулах дөхсөнийг ойлгож ядах юмгүй. Энд хоёр ч удаа АПЕК-ийн хурал болсон. Дэлхийн мундагчууд бүгд очсон бололтой юм. Эхний хоёр хоног амаа ангайж “соёлыг” гайхаад гурав дахь өдрөөс нь энэ их алт, хэт тансаг үнэтэй зүйлсийг хараад дотор муухайрч эхэлдэг юм байна билээ. Шал нь гэхэд цул том итали гантигаар хийсэн бол модон мебель эдлэлийг Франц, Италиас, Английн Аспри брэндийн цэвэр мөнгөн халбага сэрээ гэх мэт хоолны хэрэгсэл, Шинэ Зеландын цэвэр нарийн ноосон хивс гээд тансаг гэгч нь буудал барьжээ. Энэ резорт гурван төрлийн зочид буудлын цогцолбороос гадна вилла, хурлын хоёр том комплэкс, кино театр гээд юу юу ч байгаа юм бүү мэд.

Эмпайр резортын макетын хэсэг

Миний үзэж танилцсан гэвэл 18 нүхтэй гольфын талбай, дугуйгаар яваад очоод үзэхээр үндэсний парк, хурлын том танхим, массаж, саун, усан гулгуур, талбайн теннистэй спорт комплэкс, Америкт нээлтээ хийсэн кино тэр долоо хоногтоо гардаг 4 заалтай кино театр, далайн эрэг дээрхи хоёр ресторан, нэг кафе гээл болоо. Бүгдийг нь үзэж харж, мэдрэхийн тулд цаг зарцуулах хэрэгтэй юм байна билээ. Танилцуулга дээрээ 17 комплэкс байгууламжтай, 180 га газартай, долоо хоногийн өдөр өдөрт нь амрагчдад зориулсан хуваарьт хөтөлбөртэй. Далайн гүний аялал, усны цана, завьнаас зүүгдээд шүхэртэй хөөрөх г.м усан спортын арга хэмжээ их байсан боловч мөнгөө хэмнээд цөөхөн өдөр буудал захиалсан болохоор бүгдийг нь туршиж үзэж амжаагүй.

Би олон газраар явж, олон янзын буудалд бууж үзсэн. Дэлхийд алдартай нь ч байсан, яахав дээ нь ч байсан. Гэхдээ энэ буудлынх шиг том угаалгын өрөөтэй, тоноглол, чимэглэл нь 24 карат алтаар бүрсэн, шал, хана нь 2 см зузаантай цул гантиган хавтан, эхний өдрөөсөө л биед эвтэй, толгой тавингуут унтахаар зөөлөн, тухтай дэртэй, ортой буудал үзээгүй. Зай талбайгаа хэмнэх үүднээс  зочид буудлын барилга төлөвлөхдөө угаалгын өрөөг битүү хийх нь нийтлэг бол энэ резортын угаалгын өрөөнүүд бүгд далай руу харсан том цонхтой байлаа. Чимэглэл ихтэй энэ буудлын нэг үзмэр 2.3 сая доллар гэсэн байхаа, тусгай захиалгаар хийсэн Баккарат брэндийн цул алтан суурь, тоноглол бүхий хагас мээтр өндөр болор тэмээ.
Хааны ордонд болсон тусгай хүлээн авалтан дээр 10 course хоол өгсөн бөгөөд хоол ирээл би амсаж байтал дараагийнх нь ирээл, сүүлдээ ч гэдсээ даахаа больсон.
Муу хүн идсэнээ гэж. Энэ хажуу талын зураг алттай тоорт, нууж байгаад утсаараа авсан юм. Үйлчлэгч залуу над руу их том харснаа “уучлаарай” гэсэн, би “алттай тоорт идэж үзээгүй болохороо зураг авч байна” гээл үнэнээ хэлсэн. Зураг авахыг хориглодог бөгөөд үүдний нэг хэсэгт л зураг авахыг зөшөөрдөг юм байна билээ.
Угсаа залгамжлагчийн дүү 28 настай Абдул Малик хунтайж  бидэнд зоог барьж хаан хүүг суухаас нааш сууж болохгүй, хоолонд хүрэхээс нааш хүрч болохгүй дэг жаягтай. Мөн үйлчилж буй хүмүүс нь хан хүүгийн нүдний түвшнээс дээш гарч болохгүй, бүгд тонгойгоод хоёр гардаад хоолоо барихаар туслах нь аваад ширээнд тавихаар бас нэг туслах нь хан хүүгийн өмнө тавиад хоол идэх гэж үгүй мөн их юм боллоо. Энэ хан хүү цэвэрхэн цагаан арьстай, бүлтгэр нүдтэй царайлаг залуу байв.
Хурлын нээлтэд ирэхдээ Астон Мартин унаж ирсэн ба машиндаа суунгуут нь туслах нь бүсийг нь бүсэлж өгөхөд бидэн рүү гараараа даллачихаад өөрөө машинаа бариад явчихав. Энэ резорт дээр гоё гоё машин их харагдана. Жишээ,  цагаан Ламборгинитой залуу вилланы хэсэг руу орж байхтай таарч байв. Бодоход бас нэг хан хүү нь байсан биз. Бензин хямдхан, зам сайхан юм чинь хаазлаал 10 литр иддэг машин унахад яахав дээ, тиймээ? Тэгээд чиг тэр нь татвар төлөгчийн мөнгө биш, өөрийнх нь хөрөнгөөс хойш баян хүн онгоцоо унана уу, ламборгинигаа унана уу надад ямар хамаа байхав дээ.
Султан ганц өөрөө баяжаад байна уу гэхээр үгүй юм аа. Барууныхан Брунайг Shellfare State гэдэг. Шелл компанийн олборлосон байгалийн хий, газрын тосноос роялтигаа хүртээл амар сайхандаа жаргацгаадаг хүмүүс юм. Иргэдийнхээ шуналыг хөдөлгөхгүй, гэхдээ өөрийгөө хүндэтгэх үзлийг дарангуйлахгүйгээр баялгаа харьцангуй тэгш хувааж чадаж байгаа султаныг ухаантай хүн гэж хэлэхээс өөр үг надад үлдсэнгүй. Хэрэвзээ хаант засаглалын 800 жилийн түүхтэй орон 27хон жилийн өмнө тусгаар тогтнож, өөрийн мэдлээр хөрөнгөө зарцуулах эрхтэй болсон байхад бид тэднээс хөрөнгийн тэгш, шударга хуваарилалт, хүний эрх гэх мэт барууны нийгмийн сүүлийн 100 жилд бий болгосон үнэт зүйлийг шаардах нь утгагүй юм. Тэгж л их тэгш шударга хуваарилалт хийх гээд байгаа бол Английн хатан хаан өөрийн эзэмшлийн ордонгуудаасаа ганц хоёрыг нийтийн дуудлага худалдаагаар зараад орсон орлогоор нь төсвийн алдагдлаа нөхөхөө болъёо гэхэд улсаас авдаг татаасаа больчихвол би америк загварын ардчиллын тэгш ёсонд итгэх болно.
Дараагийн аян замын тэмдэглэл Шамбалын орон-Бутан

Comments on: "Бруней Даруссалам 2" (9)

  1. unen tasarxai. chego ch gexev de…

  2. Гайхамшигтай аялал юм. Таны дурьдсан байдлаар Брунейгээр аялаад гарахад ямар өртөгтэй болох вэ?

    • Жижиг япон тэрэгний үнэтэй тэнцэхүйц зардал гарах байх шүү. Австралиас онгоцны тийз хямд олдсон, буудлын үнэ 50% хямдруулсан гээд нилээд хөнгөлөлттэй нөхцөлтэй зорчиход 2500 доллар болсон.

  3. lamborjini n hagas saya-nh bx shw. alt tegeed amtagdahiimuudaa kk

  4. Алт гээл бодохоор хахаад сүйд болсон шүү.ККК

  5. tseegii said:

    энэ цагийн үлгэр гэмээр улс юм, уламжлан ирсэн хаан төрийн ёс жудгаа хадгалаж яваа султан ухаантай хүн юм даа.

    • Хэрэв манайх хаант засаглалтай байсан бол ийм зэргийн байх болов уу эсхүл газрын зургаас бүүр арчигдсан байх болов уу гээд бодоод үзээрэй.

  6. unende manaid ch gesen ingej amidrax buren bololtsoo bga gej oilgoj bn. bid chin tiim oluula bish 2.7 say shu de dongoj. gagtsxuu setgel, shudarga bdal, management dutaad bdag yum bolovu. ingej amidrax yumsan da xedule. (esvel manaixand ene style zoxixgui bugd l sultan bolox ged dairchihdag yum bolovu. bariin suul yavaxar batganii tolgoi yav gedeg philo-r)

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: