Тэтгэлэг горилогсдод тусламж

Манай улс НҮБ-д бүрэн эрхэт гишүүнээр элссэнийн 50 жилийн ой тохиолоо. НҮБ байгуулагдсан өдрийг тохиолдуулан Ерөнхий ассамблейн чуулганы танхимд манайхан сайхан концерт тоглов. Үнэхээр сэтгэл хөдөлгөм сайхан арга хэмжээ болсон байна лээ. Үүнээс илүү улсаа яаж сурталчлах билээ. Тэр танхимд дуулсан, бүжиглэсэн, хөгжимдсөн, нугарсан, хуурдсан, удирдсан, найруулсан бүх хүмүүст би үнэхээр атаархаж байна. Амьдралд тохиолдох ховор аз завшаан гэж үүнийг хэлэх байх. Тайзны гадуур зохион байгуулалт, ложистик, найруулга гээд их ажил өрнөсөн байгаа.

Б. Наранзуныг рэпчин, попчингоор нь дуудаад муулаад байсан. Хөшигний ард хамгийн их ачааг үүрсэн болов уу. Мөн НҮБ-д суугаа манай төлөөлөгчийн газрынхан хэдэн жилийн өмнөөс лобби сайн хийж байж энэ бүхэн бүтсэн байх. Тийм болохоор тэд маш их ажил бүтээлээ.

Хэдэн жилийн өмнө Наадмын нээлтийн найруулга хийх ажилтай танилцах завшаан тохиож билээ. Бид эцсийн бүтээгдэхүүн үздэг болохоор масс арга хэмжээг босгоход их хөдөлмөр, сахилга бат шаарддаг гэдгийг тэр бүр боддоггүй. Урлагийн тоглолт тайзан дээр нэг өөр, задгай талбайд бас өөр харагддаг юм байна. Найруулагчийн авъяас тэр олон бүрдэл хэсгүүдийг нэгтгэж харах, зохион байгуулах, гоо зүйн мэдрэмжтэйгээр талбайгаа ашиглахын тулд байршил хөдөлгөөнийг тооцох… Пээш, хэцүү, мэдрэл нээрв муутгах хөдөлмөр байна лээ. Би лав өдрийн тал харж суусан, юу ч хийгээгүй байж ядарч үхэнгээ алдсан.

7 сарын 1-ний хар өдрийн дараа ТВ нулимс дуслуулан ярьж байсан Батчулуун гуай инээмсэглэн хөгжимчдөө удирдаж, концертын ерөнхий найруулагч Жанцанноров гуай хэвлэлийн бага хурал дээр уртын дууны, хөөмийн гайхамшгийг ярьж (орчуулагч түүний хэлсэн гоё үгийг буутал орчуулж чадаагүй :() , дахиад нэг дуу сонсох уу гээд ёстой л нэг юмтай хүн шиг загнахад, монгол бүжгээр морины олон янзын явдлыг дүрслэн үзүүлэхэд, сонгодог дуурийг морин хууртай дуулахад би ямар их баяртай суусан гээч. Үндэсний бахархал гэж энэ л байх.

Энэ жилийн НҮБ-ын өдрийг Celebrating cultural diversity уриан доор зохион байгуулжээ. Энэ дэлхий 200 гаруй улстай. Яг таг хэлэх гэхээр “үндэстэн-улс”аа байгуулж буй тив Африкт тогтмол нэг шинэ улс тусгаар тогтнолоо тунхагладаг тул их хэцүү. Маргааш дэлхийн хүн ам 7 тэрбум хүрнэ. Тэдний найман сая нь монгол үндэстэн бол тэднээс азтай гуравхан сая нь тусгаар Монгол Улсын иргэн юм. Би тусгаар улсын иргэн болж төрсөндөө ямагт баярлаж, бахархаж явдаг.

Мөнхийн хөршүүдтэйгээ харьцуулбал дэлхийн таван хүн тутмын нэг нь Хятад, тавин хүний нэг нь Орос, харин хорин таван МЯНГАН хүний нэг нь Монгол юм. ГАНЦХАН хятадтай тэнцэхийн тулд oросууд арав дахин, бид 5000 дахин өсөх хэрэгтэй. Гэвч бидэнд тийм боломж, бололцоо алга. Тэгэхээр байгаа хэд нь хоорондоо нэгдэж ажиллаж, монгол гэдэг бүлэг сэтгэхүйг хөгжүүлж байж, даяаршсан энэ ертөнцөд бахархал болсон хэл, монгол соёлоо авч үлдэх юм.

Долоон тэрбум хүн гэдэг долоон тэрбум ертөнц, Бүгд өөр өөрийн асуудалтай, баяртай бахархалтай байгаа. Биднийг нэгтгэх ганцхан зүйл болох дэлхий ээж энэ олон хүнийг ая тухтай, эрүүл саруул амьдруулах гэж хамаг байдгаараа “чардайж” байна.

Дараахи линкээр орвол чи өөрийнхөө энэ дэлхийн хэддэх хүн болохоо мэдэж болохоос гадна чамаас өмнө хэдэн хүн амьдарч байсныг олж мэдэх боломжтой юм.

http://www.bbc.co.uk/news/world-15391515

Мөн дэлхийд үлдээж буй үл мөрөө тооцоход

http://www.7billionandme.org/

http://www.epa.vic.gov.au/ecologicalfootprint/calculators/personal/introduction.asp

хуудсаар ороод үзээрэй.

Comments on: "Долоон тэрбум" (3)

  1. Chimgee said:

    Hi Alimaa,

    Chinii bichlegiig bainga unshdag. Gehdee anh udaa comment uldeej baina.
    Chi uneheer busdaasaa oor bichdeg shuu, yaj cham shig iim medlegetei, bas meddeg zuilsee ingej saihan hund hurgeheer bichdeg boloh ve gej bodogddog yum.
    Chinii bichlegees ih zuil olj avdag, nud amiig mini neej ogdog shuu:)
    Bayarlalaa

    • Магтсанд баярлалаа Чимгээ.
      Хүн өөрийн сайн мэддэг зүйлээ бичихдээ сэтгэл хөдлөлөө шингээдэг учраас амьд, наалдацтай болдог гэнэ лээ. Би бусдаас мундаг, их мэддэг бишээ. Олон сувгийн мэдээлэлд түрүүлж хүрсэн учраас аливаа юмс, үзэгдлийн логик гаргалгааг гаргах чадвар эрт суусан, мөн мэдээлэл эргэлтэд оруулах, ялангуяа “уян” мэдлэг, мэдээллийг бусдад хүргэх ямар чухал болохыг ойлгосон учраас бусадтай харамгүй хуваалцах гэдэг итгэл үнэмшил маань энэ үр дүнд хүргэдэг байх. Түүнээс бичлэг хийхдээ төлөвлөөд, тусгайлан цаг гаргаад, олон сар жилээр бодоод, ноороглоод г.м-ээр төвөг уддаггүй.
      Та ч мөн блог бичээд үзээрэй. Мэддэг юмаа цаасанд буулгах нь шинэ юм сурахаас хэцүү байдаг боловч аливаа зүйл дадлагаар сайжирдаг учраас бага багаар, алхам алхамаар урагшилсаар нэг л мэдэхэд сайн бичдэг болчихсон, хүмүүс Таний надад хэлсэн шиг сэтгэгдэл бичдэг болох вий. Амжилт хүсье.

  2. Алимаа мундаг шүү. Бичсэн зүйл нь мөлжүүртэй байдаг юм.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: