Тэтгэлэг горилогсдод тусламж

Зорилтот блогчид бүлгийн гишүүдийн энэ сарын сэдэв хүүхдийн эрх. Манай улсад энэ талаар “бичдэг”, “мэддэг” хүмүүс шороон бум, энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын тоо 300 давсан.

Би төрүүлсэн үрээ өөрөө мэдъе, хүн биш хүүхэд гэдэг сэтгэхүйг яавал халж эрхээ хамгаалах чадамжгүй тэднийг яавал ирээдүйн биш өнөөдрийн иргэн гэж хардаг болгох вэ? Энэ олон асуултын хариуг би мэдэхгүй. Гэхдээ “эрх” гэж томруулж ярихаасаа өмнө өдөр тутам тохиолддог та бидний мэддэг боловч мэдэрдэггүй зүйлсийн талаар бичихээр шийдлээ.

Надад залуу бүсгүйчүүдийн СиВи унших тохиолдол олон гардаг юм. Тэнд “Үнсгэлжин”, “Гоо охин” гэх мэт хүүхдийн уралдаанд түрүүлсэн гэж бичсэн байх нь олонтаа. Үнэхээр бахархамаар хэрэг мөн. Гэхдээ…

Та бүхэн санаж буй бол ТВ-ээр бага насны хүүхдүүдийн мисс шалгаруулах тэмцээн гаргадаг. Бүлтийтэл нь гоёж, уруул, нүдийг нь будсан бяцхан охидууд дуулж, бүжиглэж, шүлэг уншиж, асуултад хариулдаг. Юмны учир мэдэхгүй тэднийгээ балчир наснаас нь эхлэн гадаад үзэмжээр нь “зодолдуулчихаж” байгаа эцэг эхчүүд, шүүгчид юу бодож явдгийг би мэдэхгүй. Бодоход багаас нь эхлэн авъяас чадварыг нь сорьж, дуртай чиглэлийг нь сонгуулах байх Саяхандаа нэг блог дээр 10 настай охин нь ноолууран хувцасны шоунд загвар өмсөх эрхийн төлөө уралдаад түрүүлж чадалгүй, нус нулимстайгаа хутгалдсан талаар бичсэн байсан.

Ялагдлын шорвог амтыг арван насандаа мэдэрсэн тэр охин амьдралд ялагч, ялагдагч байдаггүй гэдгийг ойлготлоо дахиад 20 жил болох байх. Өөртөө итгэлтэй залуу бүсгүй болж төлөвшихөд түүнд олон олон ялалт хэрэгтэй.

Эгчийн яриа: Охиных нь ангийн хүүхэд чи НӨГӨӨ Л палаажаа өмссөн юм уу? гэж асуусан гээд 5 настай Б дүү маань хүүхдийн баяраар заавал шинэ палааж өмсөнө гэсэн гэнэ. Учир нь шинэ жилээр өмссөн хамгийн хайртай “бомбогор” гоёлын цагаан палаажаа мартын 8-аар өмссөн юм. 1997 он

Найзын яриа: Дөрвөн настай охин нь толинд өөрийгөө хараад миний хамар муухай, нүд онин, би халтар г.м-ээр явж өгч байна гэнээ. 2002 он.

12-15 настай охидууд дэглэм барьж турж байна.Шилжилтийн насандаа бэлгийн даавар ялгаруулж эхэлснээс болоод таргалдаг үе нь таарч байхад хоолоо хасч байгаа тэднийг яалтай. Багаас нь гадаад үзэмжийн асуудлыг нэгд тавьчихаар мэдлэгт биш үзэмжинд дулдуйдсан хүмүүс олширно. Миссийн тэмцээнд оролцогчдын ихэнхи нь ийм төрлийн тэмцээнд багаасаа оролцсон охидууд байдаг. Алимаа өөрөө намхан, царай муутай болохоороо миссүүдэд атаархаад ийм юм бичиж байна гэж бодуузай. Насанд хүрсэн хүмүүсийн дунд миссээ шалгаруулна уу, зиссээ шалгаруулна уу хамаа алга. Оролцогчид нь үүрэг хариуцлагаа, гарах үр дагаврыг нь хүлээх чадвартай. Харин цэцэрлэгийн насны, шилжилтийн насны, насанд хүрээгүй төлөвшөөгүй хүүхдүүдийн талаар энд ярьж байгаа юм шүү. Эмэгтэй хүний энд тэндээ овойж товойдог гоо сайхан нь бүрэлдээгүй 16 настай дунд сургуулийн сурагч охин миссийн титмийн төлөө тайзан дээр усны хувцастай инээмсэглэн алхална.

Биеийн гадаад үзэмж, туранхай л бол гоё гэдэг нийтлэг ойлголт манай нийгэмд улам бүр тархсаар. Миний хөгшин ээжийн үед тарган цатгалан эмэгтэйг нүүр дүүрэн сайхан эмэгтэй гэж үнэлдэг байсан гэнэ лээ. Тийм ч учраас “буяны тарга” гэдэг ойлголт монголчуудад бий болсон байх. Хөдөлгөөний дутагдалд орох боломжгүйгээр хөдөлмөрлөдөг байсан тэр үеийн хүмүүс бүгд шөрмөслөг, мах шөл нь таарсан хүмүүс байсан (60-аад оны хүмүүсийн зургийг манай үеийнхэнтэй харьцуулаад хараарай). Тарган хүн мэр сэр байсан нь ихэнхидээ өвчний тарга байсан юм. Сэтгэл судлаачдын нотолж байгаагаар өвчний учраас л биш бол илүүдэл жинтэй, эсхүл хэт туранхай байна гэдэг нь тэр хүн сэтгэл зүйн ямар нэг асуудалтай байгааг харуулдаг гэнэ лээ. Энэ асуудал нь ихэнхи тохиолдолд бага насандаа авсан сэтгэл зүйн гэмтэлтэй холбоотой байдаг гэсэн шүү.

 

 

 

 

 

Comments on: "Үнсгэлжин" (9)

  1. oo tegeed oohoo soruulj, moom hiilgee l ene hollywood bas arai l denduu delhiin irgediin tarhiig barijiinaa. south korea-d bol bur zasvargui humuus n barag teneg mangar, gajigtai, setgetsiin emgegteid ni tootsogdoh ni halag baishd. ochigdriinhoo huvtsasiig onoodor ni omsvol gertee honooguimuu gej shooluuldag ch gene w. nodningiinhoo huvtsasaar ene jil goyoj bolohgui ch gene w yavj ogchiigaam..

  2. naiziin maani 4 nastai huu “naiz ohin”-iihoo aavtai, ooriinhoo aaviig taniltsuulah gej changaahiin hajuugaar bambaruushtai oroond ganzaaraa amidrah huseltei bgaagaa etseg ehdee ulamjilsan bh um

  3. ядаргаа нь ясандаа тултлаа наймаа хийсэн 90-ээд оны загалмайлсан наймаачид хүүхдээ яасан ч өөр шигээ зутраахгүй хэмээн хорссондоо дандаа “гоё юм” авч өгдөг болвой. Бодлын сэжмээр хүүхдүүд амьдралыг алтан загасны үлгэр мэт сэтгэх болов. Одоо харин хүүхдээ хүн шиг хүн болгохгүй бол “оймсны өнгө таалагдаагүйгээс болж” тун удахгүй хүүхдүүдийн байшингаас унах чөлөөт уналтын цаг эхлэх нь гэж . . . аая аймаар түгшүүртэй кккккккк гэхдээ нээрээ л биз дээ

  4. Өсөн өндийж байгаа ЯАГААД буюу Y үеийнхний үндсэн шинж болох ХЭРЭГЛЭГЧ. Бид өөрсдөө л тийм болгож байна. Балчир тэдний буруу юу байхав.

  5. Хүний гаднах байдлыг болон нурууны өндрийг нь бүү харагтун. Би түүнийг үл тоов. Учир нь Бурхан хүнтэй адил хардаггүй. Хүн гаднах төрхийг хардаг бол Бурхан зүрхийг нь хардаг гэж эртний нэг номон дээр бичсэн байдаг.

  6. Үнэхээр загатнасан газар маань маажив гэдэг л боллоо. Энэ сэдвийг үнэхээр хөндөхгүй бол болохгүй болоод байсан юм. Монгол энэ чигээрээ байвал одоо байгаа энэ нийгэм дахиад ч хэдэн арван жил өгсөх биш уруудах магадлалтай. Зөв ажиллаж, сэтгэдэг толгойтой, хүнлэг бурханлаг зүрх сэтгэлтнүүдийг олноор төрөн гарах болтугай.

  7. […] Үнсгэлжин гээд томчуудын тэнэг үйлдэл тэдний ирээдүйг хэрхэн […]

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: