Тэтгэлэг горилогсдод тусламж

Хоёр минутын бэлэн гоймонг англиар instant noodle гэж нэрлэдэг. Хэрэв анзаарсан бол эхний үед миний өгсөн “будаа, цагаа” нь нэг, хоёр, гурав гэж дугаарласан, амаа түлчихгүй шиг идчихэд болохоор бэлэнгээс бэлэн байсан бол сүүлийн үед “тогооч” би хоолныхоо амт, чанарт сүрхий анхаарч байна. Идэхээсээ өмнө эх болсон хамаг амьтан зургаан зүйлсийн тухай, хоол байтугай өвдөл цөвдөлхөн ч олдохгүй байгаа бусдын талаар бодуулах гэж, та нарыг өлөн хоосон явахад хоолондоо түрүүлээд хүрчихсэн тарган, цатгалан хүмүүсийг “унаган буяны таргатай” гэж магтахаасаа өмнө тэд тарга тэвээргээ хэрхэн хадгалж байгаа талаар нь эргэцүүлэн бодуулахын тулд төрөл бүрийн сэдвээр бичиж эхэллээ.

Мэдээж өгч буй мэдээллийг хүлээж авахад “бэлэн” болсон хүмүүс үүнийг ойлгож, олж харж чадна. Түүнээс түүхийн аль ч цаг үед, суралцах явцад “будааны хүүхдүүд” оршсоор байдгийн адил шүүмжит сэтгэгчид мөн байсаар байна. Хэрэвзээ эдгээр өгүүлбэрүүд асуулт дагуулж байвал мэдлэгийн талаар бичсэн постуудыг эргээд уншаарай.

Идэвхитэй нүүрномдсон хоёр сарын хугацаанд олж харсан хамгийн том ололт нь залуу насны максимализм дээр радикал үзэл ямар их газар авч байгааг, тэр үзлээ илэрхийлэх арга хэлбэр ямархуу байгааг мэдэрлээ. Залуучуудын энэ их эрч хүчийг зөв гольдирол руу нь залах институц тогтолцоо байхгүй байгаа нь үүний нэг шалтгаан юм. Тухайн үедээ зуун хэдэн их дээд сургуулийг байгуулсан шалтгаан нь мөнгө санхүүгээс гадна залуучуудыг төлөвшүүлэх институц тогтолцоог ажиллуулах байсан баймаар юм. Даанч энэ систем ажилласангүй.

Оюутны холбоо, монголын залуучуудын байгууллага г.м залуучуудын эрх ашгийг хамгаалах ёстой олон нийтийн байгууллага нь “сэргэлэн” нэгний карьерээ өсгөх шат дамжлага болон хувирч, популист улс төрчингүүдийн дараа үеийг бэлдэх болсоор даруй арван жил болжээ.

Хүний хөгжлийн хувьд залуучууд ямагт максималистууд байдаг. Би ч өөрөө тийм байсан. Аливаа зүйлийг абсолют утгаар нь хүлээж авах энэ үзэл дээр нь мэдээллийн сөрөг урсгал нэмэгдээд радикаль үзэл болж бүрэлдэх хөрсийг сайхан бүрдүүлж өгч байна. Мэдээллийг шүүлтүүртэй хүлээж авах туршлага, дадал суугаагүй тэд эрх мэдэлтнүүдийн мэдээллийн талбар дахь зарлаагүй дайны далд хохирогсод. Ажиллах хүчний дөрвөн хүн тутмын нэг болсон 25-35 насныхны дунд гутарсан цөхөрсөн хүмүүс ихсэж. Тэдний цөхрөлөө илэрхийлж буй хэлбэр нь миний хувьд хамгийн сонирхолтой байдаг.

Хэвлэл мэдээллээр бичээд, яриад байгаа шиг манай улс, бид тийм ч их баларчихсан, болохоо больчихсон бишээ. Жишээлээд байгаа хөгжлөөрөө “тасарчихсан” орнуудын сүүлийн 100 жил бүтээсэн нийгмийн хөгжил, байгуулалтыг хийх гэж зүтгэцгээж байна. Бид чинь Африктай харьцуулахад “улс, үндэстэн”-ээ аль эрт байгуулчихсан хүмүүс.

Цагаан морин жил нийгмийн байгуулалт солигдсоноос хойш хорин жил өнгөрч. Үндсэн хуульдаа тунхагласан ХҮНЛЭГ, АРДЧИЛСАН нийгэм байгуулах явцдаа АРДЧИЛАЛ-д өндөр ач холбогдол өгсөнөөс хүн төвтэй нийгэм байгуулах асуудлыг орхигдуулсны гор нь энэ бухимдал, цөхрөлөөр илэрч байгаа юм. Хэрэвзээ Үндсэн хуулийн тодорхойлолтыг харвал ХҮНЛЭГ нэгд, АРДЧИЛСАН хоёрт байгаа биз???

“Тууврын замд” киноны хэлц үг “Түрүүлж нүү, өрсөж ид” зарчмаар хорин жилийг туулахдаа хүнлэг байдлын гол үндсэн агуулга нь болох тэгш боломж олгох систем ажилласангүй. Үүний үр дүнд баян, ядуугийн туйлшрал үүсч, бидний голоод хаячихсан Марксийн сургаальд гардаг “ангийн тэмцэл” хурцадахаас сэргийлэн популист амлалтууд  хөвөрч байна.

Чинээлгээ болъёо гэхэд мэдээлэлтэй дундаж давхарга бүрдүүлэхэд эрх баригчид юу хийхээс хамаарч бидний дараагийн 20 жилийн хөгжлийн чиг хандлага тодорхойлогдоно. Өнөөдрийн боловсролын системд хийгдэж буй өөрчлөлтүүд үүнд чиглэгдэж байгаа. Харин хэлбэрийн өөрчлөлт үү, агуулгын өөрчлөлт үү? Хэрэвзээ яг одоо энэ өөрчлөлтийг шүүмжилж эхэлбэл үүнийг ойлгож хүлээж авах шийдвэр гаргагчийг өдрийн цагаар локатор бариад хайсан ч олдохгүй байх магадлал өндөр юм. Тийм болохоор үр дүнгүй зүйлд цаг, нээрвээ зарж суухаар залуустаа бэлэн хоол өгчөөл, сайхан аашаа хөдлөхөөр төрөл бүрийн амт хачир оруулчаал сууж байвал миний хувьд болоо доо. Яагаад гэвэл 2005 онд Дэлхийн банкнаас ядуурлыг бууруулах чиглэлээр семинар зохиоход үг хэлсэн бүх хүмүүс хүүхдийн мөнгө 25 мянган төгрөгийг дэмжиж байсан юм. Аниа нь дутагдлын хажуугаар дуугай өнгөрөх биш “Та нар үр удмаараа халамжийн тэтгэмжээр амьдардаг хүмүүсийн бүхэл бүтэн бүлэг гаргаж ирэх гэж байна шүү дээ” гэх мэтээр шүүмжлээд амжилтад хүрээгүй. Үр дүнд нь төрөлт ялангуяа орлого багатай өрхийн гишүүдийн тоо гэрлийн хурдаар өссөн, намууд халамжийн амлалтаар уралдсан. Тэр ч байтугай одоо бүлэг байтугай нийгмээрээ халамж хүртэцгээж байна шүү дээ…

Тэгшээд: Өнөөдөр нилээд их бодож байж идэхээр будаа чаналаа шүү. Шингүүртэй байх болтугай.

Comments on: "Бэлэн хоол" (18)

  1. chingis said:

    suuliin heden sar alimaa gedeg hunii bichij bgaa zuiliig neleen unshij yamarshuu zan avirtai, yamar uzel barimtlaltai talaar oilgoh gej hicheej bna. ogt tanij medehgui l de bi.
    tegeed togtvorgui sagsuuduu ongiroo ch yum shig zugeer l gadaadad garch ajillaj amidarch bgaadaa oortoo setgel hanasan ongiroo avgai yum bna l gej bodloo.

    • Намайг таниад яах вэ, Чингисээ. Өөрийгөө л танихаа хичээж үз. Ядахдаа эцэг эхээс заяасан нэрээ дааж яв даа хүүхээ.

  2. Anonymous said:

    Chingis-d
    hunii setgel, zutgel, tsag zavaa haramgui zoriulj hiij bgaa zuiliig duugai suugad medeed avch chadahgui bol chinii l hohi bolno doo. Yumiig harah untsug chini heterhii ochuuhen bna daa zailuul.
    Bas iim dugnelt gargahad “SUULIIN heden saraa” zartsuulj bgaagaas chini harval IQ chini ertontsiig uzeh uzelteigee adilhan dooguur tuvshind bololtoidog oo.

    • Бухимдаад яах вэ хө. Түүхийн аль ч цаг үед “будааны хүүхдүүд” тодорхой тоотой байдгийн ижил “тасархай сэтгэгчид” байсан, байна, байсаар ч байх болно. Харин тэдний тоог зохист хэмжээнд нь барих нь бид бүгдийн зорилт юм.

  3. gutalchin said:

    Oorsdoo yu ch hj buteegeegui bj, hund uram ogch demjij chadahgui um bol duugui l morooroo moomoo unjuulaad yavna biz.

    taalagdahgui bsan um bol tegeed l orhino biz, huniig eldveer helj dugnelt ogohiin tuld hairan heden sar, hairan tsag hugatsaagaa urj l suudag neeree hehe. avah geehiin uhaanaar handaj, avahaa avch, hayahaa hayaad, jaahan ch gesen zuiliig busdaas turuulj mederch uhaaraad garval barav sht. zaaval ingej huniig eldveer helj, setgeld sev uldeeh yamar hereg bdag bnaa.

    iimerhuu humuusiig tooh hereggui dee ^__^

  4. gutalchin said:

    Belen umand durlagsaj, amar hyalbar argaar amidrahig husegchid ulam l olshrood bh shig. Tor ni eldev deed tetgemjeer bolson boloogui ugjaad bhaar chn arga ch ugui biz. odoo bas yuglee buh oyutnuudad sar bolgon tetgeleg ogohiin gee biz dee. tegj havtgairch bhin orond uneheer surah huseltei, uureg zorilgoo uhamsarlasan heseg buleg oyutnuudad ogchihvol, tsaashlaad uneheer mundag tolgoitoi hirnee surah bolomj bololtsoogui ar geriin gachigdaltai zaluusiig duureg, horoo, surguuliudtai n hamtran negdsen arga hemjee zohioj tedniig haij olj, 10n jild bhaas n demjij tetgej bval zugeer shig sanagdahin. 21 myangig taraahin orond mgl-doo gantshan bdag eh nyalhsin tovdoo hiimel amisgalin aprat, tog barigch metheniig avchihbal ug n deersenj. manaid chn tog tarsah durtaig ch helehuu, tog barigchguin gaigaar horvood mendleed amidrah gej yadaj bui nyalhas amia aldsan tsoongui tohioldlig medehiin huvid minii bodol iim l bdin.

    ene met hiih, hiihiig hussen, oorchilchihoosei gej bodson zuils olon l haragdahim daa. shine uye, shine davhargin zaluus garch ireh tsag udahgui gedegt yu yunaas ch iluuteigeer bi itgehiig husdeg, bas itgedeg. hedhen jiliin daraa onoodor bgaagaas iluu saihan bolnoo.

    • Сайхан болноо. Харин сайхан болох замдаа зарим нэгнээ гээчихгүй бүгдээрээ сайхан болох боломжтой байх нь чухал юм. Түүнээс хэдхэн нь сайхан болчоод бусдыгаа татна гэж хүлээвэл лав дахиад 100 жил болно.

  5. Hodoodniihoo asuudliig shiidcheed oorchloltond idevhitei oroltsonooo. Harin naiz garuud maani hodoodniihoo asuudliig busdaar shiiduulcheed, tuunihee toloosond ene tsagiin /hort havdar/-uudiin virus teegch bolood bn da. Ted landnaas tseree hayngaa minii tolgoinii usnii erguulgiig toolool nusan chavhanuud kkkkk

  6. tegshee said:

    баярлалаа. Би будаа идэх дуртай, тэхдээ амтыг нь сайтар мэдэрч бясалгаж, өөрийн болгож идэхийг хичээдэг шоо, аниа. Блогийг чинь унших дуртай, Манай сүүлийн үеийн сонин сэтгүүлд толгойд салхи оруулчхаар юм ховор до, ховор. тэрний авгай тийм зүйлээр гангарлаа… тэр тэрнээс саллаа…. оюу толгойн тэдэн хувь эн тэр ….. ийм болхоор л таны чанасан шингүүртэй будааг амталдаг да

    • http://www.news.mn дээр гардаг нийтлэлийг зохиолчоос нь тусад нь салгаад уншвал асуудлыг хөндөж тавьсан сайн нийтлэлүүд байдаг. http://www.mongolnews.mn -ийн Тэгшжаргал, Отгонжаргал гээд сайн бичдэг сэтгүүлч нар байгаа шүү. Хамгийн гол нь бичиж байгаа зүйлийг бичигчээс нь салгаж үг биш, агуулга “хөөцөлдөж” уншиж сурах нь чухал юм даа.

  7. Өө тэгээд янз янзын л юм болох юм. Зарим нь хөдлөөд байдаг зарим нь үглээд байдаг🙂

    • Хөдөлж байгаанууд нь эрчимтэйхэн шиг, үглэж байгаанууд нь чангахан шиг байвал болно доо.

  8. яг үнэн шүү. би сүүлийн хэдэн бичлэгүүдийг тань уншаад бүүр нэг шугамаар сэтгээд байгаагаа мэдрээд байлаа. гэхдээ өөрийнхөө санааг илэрхийлэхдээ, тэр дундаа бичгээр, муу болохоор коммент үлдээх санаа байсангүй. тэр халамжийн мөнгөн дээр бол үнэхээр хэлэх ч үг олдохгүй юм. энд Австралид бол халамж аймаар хавтгайрсан санагдаад байгаа. зөвхөн халамжаар амьдардаг бүхэл бүтэн арми байх шиг байна шдээ. за тэгээд хүн хэлэх ч яахав. уг нь манай дээдсүүд бүр санаатайгаар (deliberately) залуу үеээ (yur ni mass-iig) хорлох (yamarch bsan horloh bish yumaa gehed sain saihand hurgeh bish) үйлдэл хийдэггүйсэн бол манайд асар их потенциал байгаа гэж боддог.

    уг нь насаа бодохоор арай ч хуучин үе-д орчихооргүй юм шиг мөртлөө сэтгэлгээний хувьд аль хэдийн экс үе болчихсон л юм шиг байна.

    • Сэтгэлгээг хуучин, шинэ гэж ангилдагтай санал нийлдэггүй. Хувцас загвараар жишээлэхэд сайтар мартагдсан зүйлс шинэ болдог. Австралид халамж хавтгайрсан гэдгийг яаж харахаас л болно доо. Энэ улсын нийгмийн үндсэн философи нь egalitarian буюу ач санахгүй тус. Английн системийн муу муухайг хаяад, Америк системийн сайн сайхныг авсан холимог хуурга. Алслагдмал байдал, цөөхөн хүн ам нь төрийн өндөр түвшний зохицуулалт хийх боломж олгодог тул эд нар “халамжилж” чадаж байна. Манайд болохоор нийгмийн байгуулалтаа америкжуулангуутаа хөгжлийн горимыг нь гольдирлоос нь гаргасан халамжлагч болоод байхаар “холимог хуурга” олигтой амтгүй, бантан руу дөхөөд байна даа хөөрхий.

  9. Австралийн тухайд нээрээ та яг голыг нь олоод хэлчихлээ. Нас багаь цус шингэн ч гэсэн ахмад улсуудын үгийг сайн сонсож, сургаалийг хэрэгжүүлэхдээ муугүй байвал гайгүй явж болдогийн жишээ юм уу даа.🙂 Энэ бичвэр чинь их таалагдлаа. Амьдарч байгаа нийгмийнхээ философийг бага ч гэсэн ухаж мэдэж ойлгоосой энийг уншсан болоод унших хүүхдүүд. Амжилт хүсье.

  10. Reblogged this on Төгсөөгийн блог and commented: 😀

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: