Тэтгэлэг горилогсдод тусламж

Сүүлийн хоёр сар НН-оор донтох шиг л боллоо. “Сайхан үгс” нэртэй хөлөөв байгуулагдсаныг мэдээд яаж яваад чиг юм тэнд орчихлоо. Эхний хэд хоног хүмүүсийн хэрэглэж буй үг хэллэг, биеэ авч яваа байдлыг хараад уур хүрээд, уушиг зүрх сагсайлгасан тул тэмцлийн галыг өрдөв.

Ямар хүмүүс ажлын цагаар ингээд нийгмийн сүлжээгээ “тэмтрээд” сууж байдаг юм бол гээд судалж үзэв. Дутагдлын хажуугаар дуугай өнгөрөх биш хэлж, хэлцэж, хэрэлдэж чиг үзлээ. Сүүлдээ ч би ер нь яг хэнд зориулаад хэний төлөө цагаа үрэн барин блог хөтлөөд илүү юм сараачаад суудаг юм бол гэж гайхаж чиг эхэллээ.

Хоёр сар донтсоны үр дүнд ямар ч байсан монголын интернэт хэрэглэгч залуусын талаар ерөнхий дүр зурагтай боллоо. Тархи толгой ажиллуулсан юм бичихээр уншигчдын тоо буурдагийн учрыг ч олох шиг боллоо. Долоо хоногийн чухам аль өдөр бичигдсэнээс хамаардаг хандалтын тооны хэлбэлзлийг тайлбарлах юмтай ч боллоо. Мөн сэтгэгдэл бичдэггүй, бичлэг “таалдаггүй” байдгийн учир шалтгааныг чиг олох шиг боллоо. Гадаадад яаж, тэтгэлгээр сурах вэ утгатай ижил асуултаа мянга түм дахин давтаад байдгийн учрыг чиг олох шиг болов.

Айхтар айхтар үг хэлээд асар “идэвхитэй” байгаа хүмүүсийн профайлыг ч харлаа. Заримтай нь “үерхэж”, нилээн хэдийг “матаж”, бас бус хүмүүстэй “чаатлав”.

Нэгэнт нийгмийн сүлжээ нь олон нийтийн газар учраас хэн ч үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Үүнийг би хөхиүлэн дэмждэг. Харин бусдын үзэл бодлыг бүдүүлгээр мушгин гуйвуулж, хараалын үг, хэллэгийг хамаа, намаагүй хэрэглэх нь арай л бишээ. Эсхүл нас, намбандаа байхгүй залуучуудын ажлын цагаараа арзганаж, алжаалаа тайлдаг талбар луу дурандаа гүйж очоод өөрийн хүүхдүүд шиг хүмүүстэй дальжиганасан миний хохь юм байхаа даа.

Аниа нь өнөөдрөөс эхлээд зөв зөнөхөөр шийдлээ. Тийм болохоор НН дахь янз бүрийн хөлөөв, бүлгэм, дугуйлангаас гарахаар шийдэв. Үзэл бодлоо хуваалцсан, намайг доромжилсон, зүхсэнээс эхлээд дэмжсэн, “таалсан”, найзалсан бүх хүмүүст баярлалаа. Их зүйл ойлголоо, ухаарлаа. Цаашдаа өөрийн үе тэнгийнхэн болох манай дүүргээс сонгогдсон эрхэм гишүүд Очко, Зоригоо хоёр шиг НН дээр өөрийн хуудсаа нээчээл шинэ бичлэгээ шахчаал “Нас тогтох сайййййхан” гэж дуулаал явж байя, яршиг цаашаа.

Comments on: "Буруу зөнөсөн нь…" (17)

  1. NN gej yuiin? bi sain oidgui ee, nadaa shine hayagaa ogoorei. bi unshina shuu.

    niitiig, niigmiig hamarsan ali esvel saihan zohiol niitlel oruulahaar seegii bh n bitii hel unshdag hun ni hovor bdgimo. bi bas anzaaraad l bgaa. guij bn nadaa hayagaa ogoorei. nadad tani beegiinees sanaa avah, bodoh, suraltsah, ergetsuuleh zuils ih bdag um. baga bagaar bur ehnees n tani beegiinuudiig unshij bgaa ^___^

  2. Таалсан гэдэг үгийг хашилтан дотор бичсэн нь их л сэжигтэй санагдлаа :p

    • Like гэдэг товчийг дарсан бол “таалав” гэж бичдэг юм байна л даа. Миний бичсэний дор лайк товчийг дарсан хүмүүсийг хэлж байгаа санаа. Монгол хэлний найруулгад утга шилжсэн үгийг хашилтад хийх нь бий.

  3. Та тэгээд гол юмаа хэлэхгүй юм уу? Учрыг нь олсон олон асуултуудын хариу хамгийн сонирхолтой байна штээ?

    • Цаашдаа яаж бичвэл, юу бичвэл зүгээр юм бол. Өмнө бичлэгүүдийн юу нь болсонгүй вэ г.м-ээр өөрийнхөө блогийг сайжруулах талаар бодсон юм.

  4. хлөөбийн гишүүн бас тэгээд тан шиг буруу зөнөх замандаа орж яваа хүний хувьд таныг мааш сайн ойлгож байнаа гэдгээ хэлмээр санагдлаа, чухамхүү эхний хэдэн үгс яг л бодож байсныг минь хэлчих шиг боллоо, гэхдээ бас хүн нас ахих тусам өөрийгөө хэт дөвийлгөх өвчинтэй болчихдог шиг, магадгүй хүн мэддэг байх тусмаа юм мэддэггүйгээ ухаардаг шиг ….
    гэхдээ бас хүний харилцаа гэдэг үе өнгөрөх тусам өөрчлөгдөж хувьсч байдаг болохоор залуучуудын харах өнцөг хэлбэр агуулгыг мэдрэхэд энэхүү НН маань хэрэгтэй юмуу гэж би боддог болоод байгаа…. таныг НН-ээс гарсанд би бол өөрийнхөө өмнөөс харамсч байна /таниас шалтгаалан илүү ихийг санаж сэрэх боломж алга болж байгаад, өөр нэгэн өнцгийн дуу хоолой үгүй болж байгаад/. Амжилт хүсье. Сайнаа 🙂

    • “Нас ахихаараа өөрийгөө дөвийлгөдөг”. Өөрийгөө дөвийлгөх насандаа арай л очоогүй байгаа, хоёр үеийн хооронд “гацчихаад” байгаа гэж бодоод яваа ш дээ. Өөрийгөө дөвийлгөх үг, өгүүлбэр бичсэн бол уучлаарай.

  5. dahiad unshij uzeed oilgov sht, ichmeeriin. NN-s gedgiig n endees garna gej oigool haduuraad yavsan bn sht hehe. shal noirmog den dun unshjee. odoo oilgoloo ^__^

  6. Tanii NN ruu orj yum unshij uzeegui, blog-s chin unshidiin. Deer uyed yu ch bilee unsij baihad tenemel, transheinii huuhdiig asramjin tovd avaal, yum zaah geel uzeed baihad nogoo nohduud zugtaal baidag neg tiim medee unshij baisiin. tegeed yaah gej ingej mongo tsagaa urdeg bainaa gej gaihdag baisan chin bi buruu sanaagui bol arai 100 huuhdiin yadaj 2 ni zov goldirol ruugaa orj chaduul zorilgo ni bielsen gej uzdeg gehiig unshaad ugui bas gaihaj baisansan. Uuntei adilaar olonhiin bish ch gesen zarim negen nohduuded uhaarah, haayaa budaa ideh zuils bichdegt chin bi huvidaa bayarladag shd.(PS: medeej tanih 2 ooos olon hund hurch yum oilguulj chaddag shu. derhi toond bi odoo hurtel itgedeggui shd. arai ch dee geed) Tanii ogson haluun budaand hel amaa tulchihgui horgoj, printerlej avaad uye uye unshihaar butsaad surah dream maani hoglogdood goyo baidiin…

    • Баярлалаа. Ингээд урам өгвөл би нь бас “хөөрөөл” бичиж байгаа юмаа та нарт наалдацтай болгох гээл үзнэ ш дээ. 100-аас хоёр гэдгийн хувьд: Үр дүнгээ яаж харахаасаа л болно доо. Нэг өдөр бүтэн ном уншчаад ёстой юу ч амжсангүй гэдэг хүн байхад номын сан орж унших номоо товолсон хүн хичээлээ аймаар хийлээ гэж хэлэхийг сонсож байлаа. Тэгэхээр хүн болгоны амжилтын хэмжүүр өөр, цаашилбал хүн бүр өөр. Харин ямар сонголт, боломж байдаг вэ гэдгээ олж харахгүй байгаа, мэдэхгүй байгаа залууст ядаж дуулгаж бай гэсэн санаагаар энэ бүх бөөн дурын ажлыг хийдэг юм. Сонссон сурсангууд нь цаашаа дамжуулаад байвал Монгол гэдэг бүлэг сэтгэхүйг хөгжүүлэх боломжтой, тэгвэл тэр юун Америк, юун Япон л байна.

  7. Аниа минь, Миний хувьд бол FB дэх идэвхтэнгүүд арай л их завтайнууд байдиймаа,яг үнэндээ тэнд хэрүүл хийгээд л явж байх нь залуучуудын ажил юм шиг.Оюутнууд, өөр бас бус хүмүүс.
    Харин, блог дахь бичлэг, блогийн хүрээлэл гэдэг бол шал өөр, тэнд танаас , бусдаас зөв юмыг нь авах гэсэн хүн нь л орж уншина, бас хааяадаа comment бичнэ.
    Урам аваал байдийн бол comment илгээгээд л байя. Өөрийн сэтгэгдлээ хэлмээр бичлэг танд олон бий шүү.
    Эмээ, ээж, Хөвсгөлийн тухай гэх мэт бичлэгүүд чинь бол сайхан сайхан.

    • Завтайгаар барах уу? Тэр их цаг, хайран залуу тархийг бүтээлч бус, “нураагч” юманд зарцуулж байгаа нь хайран санагдаад байгаам даа.
      Блогийн хүрээлэл: Саяхан нэг хүн “Блог бичих хэрэгтэй юм уу?” 2010 оноос блог моодноос гарсан гэж хэлсэн шүү…

  8. Алимаа, Алимаа, Алимаа . . . чухам үнэнийг цөөн үгээр, донжтой илэрхийлдэг сэтгэл хөдлөл чинь их таалагддаг шөө. Ажигч, ажигласан юмаа харьцуулдаг, “нахаалний” “яриа”. Цааш нь үргэлжлүүлээрэй, гуйж байна. Нэг уулзаж үзэх юмсан. Сайхан гар . . .

    • Зорилтот бүлгийнхээ хэл, хүсэл, таашаалд нийцүүлэх гээд ярианы хэл их ашиглах юм. Хэрэв цэвэр академик юм биччихвэл “Чи юу мэддэг юм, амьдрал гэдэг чинь чиний ярьдаг онолоос тэс өмнөө юм” коомэнт ихсэх биз…

  9. аниа минь яагаад бүүр таг чиг болив ооо айн? таныг хүлээдэг, дэмждэг хүмүүс бас байдийш дээ. Өлсөөд байна, будаагаа идмээр байна.

  10. odoo l oilgoloo……..

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон цуваа

%d bloggers like this: