Тэтгэлэг горилогсдод тусламж

Барууны их сургуульд магистрт сурахад энэ “шүүмжит сэтгэлгээ” маш чухал. Нэгэнт унших судлах юм маш их, өөрийн санааг бусдын санаагаар баяжуулан нотлоно гэдэг нь зөвхөн санал нэг байгаагаа хэлээд хуулан бичнэ гэсэн үг биш. Бусдын санааг баримттайгаар няцаах нь энэ “шүүмжит сэтгэхүйн” илрэл. Түүнээс шууд шүүмжлээд шүүмжлээд муу, муухайг нь дуудах огт биш.  Товчоор хэлбэл “шүүмжит сэтгэлгээ” гэдэг нь академик мэдлэг, байр сууриа батлахын тулд учир шалтгаанаа объектив гаргаж тавих чадвар юм даа.

Хэрэвзээ миний бичсэн сүүлийн үеийн постуудыг ажваас шүүмжит бас дээр нь бүтээлч сэтгэлгээг өдөөх зорилго агуулсан болохыг харж болох юм. Ерөнхийдөө шүүмжит сэтгэлгээ гээд байгаа зүйл нь дараах байдлаар илэрнэ.

  • Ном, лекц, нийтлэлүүд нь маш их мэдээллийг агуулдаг. Бичигчийн сэтгэгдэл, байр суурь, тайлбараас нотлох баримтаа салгах. Бичигчийн гаргаж буй санааг үнэлэх. Жишээ: “Хөрөнгийн биржийн луйварчид”. Ёс зүй буюу болох болохгүй хязгаар нь мөнгөөр хэмжигддэг бол хичнээн суут ухаантан, маш сайн боловсролтой хүн байгаад чиг гамшигт хүргэнэ.
  • Бичигч бүр нэг санааг өөр арга барилаар, бүр эсрэг тэсрэг байр суурийг ч илэрхийлдэг. Хооронд нь харьцуулах . Жишээ: Ө. Ганзориг ”Model trading” (2011.08.11)
  • Бичигч нь нийгэм, соёлын хувьд нэг талыг барьсан үзэл бодол илэрхийлэх. Тод жишээ монголчууд бид бүхнээс агуу, тусгай ард түмэн.
  • Аливаа санаа нь хувь хүний итгэл үнэмшил, ёс зүй, мэдлэг, мэдээлэлтэй зөрчилдөнө. Иймд аль болох объектив дүгнэлт хийх. Жишээ: Гадаадын иргэд Mонголын тухай бичихээр бидний ихэнхи эмзэглэн хүлээж авдаг. Кимура Аяако “Тархины тураал”
  • Аливаа мэдлэг, санаа нь олон талтай. Иймд гаргаж буй санаагаа яагаад гэдэг асуултын хариултаар нотлох шаардлагатай. Жишээ: Яг одоо НН дээр мэтгэлцээн өрнөж байна. Нийтлэгч Аанхаагийн өчигдрийн статус: “Аймар их сонссон үг байна. Гэхдээ сайн хэлж мэдэхгүй байна” . 2011 оны тэргүүн мисс И.Төгсөө. “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч битгий өг гэж хэн хэлсэн бэ” гэсэн асуултанд хариулсан нь. 

Зөв хариулт нь Модун Шанью. Гэвч Бурханы шашин Монголд 16-17-р зууны үед нэвтэрч эхэлсэн бөгөөд түүнээс өмнө Бурхан гэдэг ойлголт ард түмний дунд өргөн дэлгэр байгаагүй. Бид Хөх тэнгэр, эцэг тэнгэр, эх газраа шүтэж амьдардаг нүүдэлчид байлаа. Тэгэхээр энэ үг нилээд сүүлд буюу 18-19-р зууны үед дэлгэрсэн. Эсхүл Сүх жанжны хандах зүгийн тухай хэлсэн шиг хэн нэгэн зохиочоод аваачаад “наасан” эд.

  • Эссэ, диссертацийн бүтэц, зохион байгуулалт нь тодорхой, уншигч “нээрээ ч тийм дээ” гэж бодохуйц, логиктой байх. Жишээ: Батбаяр. “НАТО, мөнгө, цус” (www.news.mn  

PS: Мунхаг би “Critical thinking” -“Шүүмжит сэтгэхүй” гэж орчуулсан нь хэр зөв бол???

Comments on: "Critical thinking" (10)

  1. Munkh-Erdene said:

    Шүүмжит сэтгэлгээ болохгүй юм алгоо улсууд ч тиймэрхүү маягтай орчуулаад байдаг байх. Манайхан л шүүмжлэл гэдгийг муулна гэж ойлгодог болохоор жаахан наалдацгүй сонсогдож байж болно. За тэр “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэсэн үгийг Модун бус Галдан бошигт л хэлсэн гэж яриад байхын билээ. Харин Модун “Газар бол улсын үндэс” гэсэн гэнэ лээ. Яг Галдан хэлсэн юм уу эсвэл Сүхбаатарын үг шиг зохиосон юм уу мэдэхгүй. Манай баруун аймгийнхан зохиохдоо аймаар улсдаа хахахах.

    • Баярлалаа. Б. Ринчений “Их нүүдэл” роман дээр “Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэж гардаг гэнэ. Тэгэхээр Ринчен гүүшийн гаргаж ирсэн хэллэг байхнээ.

    • Шүүмжид сэтгэлгээ гэх нь махчилсан орчуулга харин агуулга утгаараа бол Ухаж сэтгэх бодох гэвэл илүү зөв, яагаад гэвэл critical thinking is thinking of thinking гэсэн утга санаа буюу бодсоноо нягтлах олон талаас нь эргэцүүлэх, яагаад хэрэгтэй вэ гэвэл deepening knowledge

  2. critical thinking gej buteelch setgelgeenii arga gej medex yum bna

  3. Энэ ч уг нь цаашид баруунд суралцах бодолтой байгаа хүмүүст их л хэрэгтэй мэдээлэл дээ. Боловсролын системийн ялгаанаас болж, энэ чадвар манайханд арай л дутуу байгаад байдаг юм. Энэ талаараа та дэлгэрүүлээд юм бич л дээ.

    Ангилал бүрдээ холбогдох нийтлэлийг нь зааж өгсөн нь их таалагдлаа. Санаа авах, цаашлуулаад ухаж үзмээр юм их байна аа. Баярлалаа.

  4. Alimaa egchee tanias asuuh zuil bainaa. ali bichlegiin door bichij asuuh ve gej nileed gaihav. Yutai ch ene arai dohu yumuu gej bodood…
    Bi nogoo l tetgeleg gorilogchidiin neg ni bainoo. Suuliin uyed nileed intenstive yanz yanziin shalgalt shuuleg ogohoor suuj biagaa. Tanias asuuh, zovlogoo avah yum garaad baih yum. ug ni taniig Mongold zun irehed CV gee beldeed uzuulj zovlogoo avna gej bodson chin suuld tanii bichlegees zavgui biasniig olj medsen.
    Bi tani ruu CV gee yabuulaad (IELTS onootoi. gehdee hugatsaa ni duusaj biagaa tul on garaad dahiad ogno) zovlogoo avah gesen yumaa. yamar hayag ruu bichij bolohuu?
    Ta nad ruu odgerelkai@yahoo.com gej bicheed hayagaa ogoooch tehuuuuuuu.
    esvel tanitai holbogdoh oor yamar arga baina?

  5. Deer tanii uldeesen comment-g unshij baisnaa sanaj baina. Bugded hurteemjtei bolgohiin tuld boluul blog deeree asuult hariult ogohiig iluud uzdeg gesen utgatai yum baisan.
    Gol asuuh gesen zuil mani:
    I am unemployed now (barag 2 jil gertee suuchilaa gehdee zasvaraar ni ajil hiisen/hiij biagaa ch niigmiin daatgal companiar toluuleegui tul ajillasand barag tootsogdohgui bolovuu…). Babysitting for my toddler currently. Never worked in one of government agencies. Have more than 5 years of working experience (not consecutive) mostly in private sectors. But mostly in small companies (mostly lower/mid level positions).
    Question:
    Nadad 100% tetgeleg hurteh magadlal her ih baigaa bol? (Just wanna be more realistic).
    Thank you in advance.
    Kai

    • Ямар мэргэжлээр суралцахаас чинь хамаарах юм байна даа. Хэрэв англи хэлний оноо чинь хүрээд сонгосон мэргэжил нь чухал шаардлагатай ангилалд ордог бол найдлагатай. Хичээгээд ийш тийш нь бөглөөд үзээ. Тэр бүртээ туршлага суугаад нэг өдөр л зорилгодоо хүрнэ дээ. Олон ажлын зэрэг зэрэг л амжуулахгүй бол ингээд дараа нь тэгээд гээд суугаад байвал нэг мэдэхэд л 30 гараад 40 дөхөөд тэгээд сурах мөрөөдөл нь унтрах байх шүү.

      • Ok. Oilgoloo Alimaa egch. Yutai ch hongiliin uzuurt gerel baij magadgui l yum baina.
        Yutai ch hed heden gazar boditooor ogch uzeed failed bolson uyedee l ene tetgeleg gedeg chin butehgui yum baina gej helehgui bol yu ch oroldoj uzegui baij oldohgui ni gej helj bolohgui ni… Thanx for giving me a hope. (tetgelegiin shalguurtai taniltsaj baital urd ni gadaadiin ali neg gazar surch baisan bol you may NOT be eligible gesen yum haraad setgeleer unachihgui yu… bi 1 jil USA-d certificate level surchihsan yum).
        Dahiad asuuh yum baival bichij baij bolohuu?? enen shig haa hamaagui sedviin dor yum asuugaad bicij boloh yumuu??

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон цуваа

%d bloggers like this: