Монголд ФОРЕКС-ийн сургалт их явагддаг, манайхан ч их хамрагддаг бололтой юм. Сургамж болох үүднээс дараахыг бичлээ. Хэдийгээр эдийн засагч мэргэжилтэй боловч бодит баялаг бүтээдэггүй, санхүүгийн аферистуудад дургуй гэж өмнө бичиж байсан даа. Миний итгэл үнэмшлийг энэ түүх баталж байна. Яагаад гэвэл тэдний болох, болохгүйн хязгаар мөнгөөр хэмжигддэг юм.
Ойрын өдрүүдэд санхүүгийн зах зээлийн сенсаацын гол баатар Квеку Адоболи нь Швейцарын UBS банкны ажилтан бөгөөд түүний учруулсан хохирол 2 ТЭРБУМ долларт хүрчээ. Энэхүү алдагдлын хажууд 1995 онд Барингс банкыг дампууруулахад хүргэсэн 1.3 тэрбумын Ник Лийсон “бага гар” харагдахаар байна.
Алдагдлын өртөг нь дэлхий даяар 3500 ажлын байр цомхотгох шийдвэртэй тэнцэх ба ажилтнаа хянаж чадаагүй дарга нь хамгийн түрүүнд огцорлоо. Ганын дипломатчийн хүү, Англид өндөр боловсрол эзэмшсэн, авъяаслаг математикч энэ залуугийн шуналаас болж UBS банкны хувьцаа 10 хувь унав. Түүний цалин жилийн 300 мянган доллар бөгөөд бонус нь түүнээс хоёр дахин их байжээ.
Алдар суутай биржийн “тоглоомчид”:
Жером Кервиэль. Францын Societe Generale-ийг 2008 онд 6 тэрбум америк долларын алдагдалд оруулсан хөрөнгийн зах зээлийн луйварчин.
Ясуо Хаманака. Сумитомо Корпораци 1997 он 2.6 тэрбум долларын хэрэг.
Ник Лийсон. 1995 онд 1.6 тэрбумаар наадаж Барингс банкыг дампууруулсан.
Жон Руснак. Ирландын Allfirst/Allied Irish Bank 700 сая долларын хохирол.
Онолын хувьд эрсдэлийн удирдлага санхүү, мөнгөний системд хамгийн “чанга” байвал аливаа алдагдлаас урьдчилан сэргийлж чадна. Гэхдээ мөнгө “бурхан” болсон эдгээр байгууллагад эрсдэл байж гэмээнэ нь “бурхан” амилна.
Comments on: "Хөрөнгийн биржийн луйварчид" (2)
Монголд байгаа сургалтууд хэр бодитой байдаг бол? Зүгээр л хэсэгхэн хугацаанд байж байгаад алга болдог зүйлс болов уу? энэ талаар бичвэл зүгээр байна.
bas sain talaas harj bolno shde, delhiid aldartai dealeruud zunduu l bdg shde… sain ni iluu olon bga uchraas l bankuud orshin tognosoor bna :)) UUDRUG UZELTEI AMIDRAH HEREGTEI SHU ZALUU MIN…