Тэтгэлэг горилогсдод тусламж

2008 онд хүний амь нас бүлэглэн хэрцгийгээр хөнөөсөн Э. Хэрлэнчимэг болон түүний найз залуу, найз нарт холбогдох хэрэг гэж дуулиан шуугиан тарьсан хэрэг байлаа. Анх хохирогчийн ар гэр хэвлэлийн хурал хийж энэ хэргийг олны анхааралд оруулсан. Шат шатны шүүх хурлаар гэм буруутай этгээдийг тогтоогоод зохих ялыг нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Ямар ч эхийн хувьд төрсөн үр нь адгийн шаар байсан ч үрээ гэх сэтгэл нь дундрахгүй. Зарааны өмбүүл ч ээждээ хамгийн зөөлхөн, энхрий харагддаг гэсэн хэллэг байдаг даа. Гэхдээ үрийнхээ төлөө сэтгэл нь эх хүн олны нүдэн дээр өөрийнхөө хурууг таслах, амиа хорлохоор шийдээд тэр талаараа хэвлэлийн хурал зарлаж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шүүхийн байгууллагыг “дарамтлах” нь хэр зохимжтой вэ? http://www.news.mn/content/78280.shtml

Өмнөд Австралид өндөр настан эмэгтэйг шунахайн сэдэлтэйгээр хөнөөсөн хэрэг 2008 онд гарсан. Хэргийн гол сэжигтнээр 35 настай эмэгтэй татагдсан бөгөөд аллага үйлдсэн арга барил нь олон хүнийг гайхшруулсан. Хамгийн сонирхолтой нь сэжигтний эсрэг түүний төрсөн эх, эгч нар мэдүүлэг өгсөн юм. Хэргийг мөрдөх явцад хохирогчийн биеийн нэг хэсгийг олсон бөгөөд сэжигтнийг хэргийн газартай шууд холбох нотолгоо байхгүй байсан үед түүний ээж мэдүүлэг өгснөөр уг хэргийг шийдэх үйл ажиллагаа шуударсан байна. http://www.adelaidenow.com.au/news/south-australia/angelika-gavare-guilty-of-murder/story-e6frea83-1226125313828

“Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд” гэдэг. Ууланд гарсан санаатай үртэй австрали ээжийн эхийн хайр шударга ёсны дэнсийг хөдөлгөсөн дээрхи алхам нь олон эхчүүдийг хэрэвзээ ийм сонголтын өмнө ирвэл би яах байсан бэ гэдэг асуулт асуухад хүргэсэн юм. Та ч мөн өөрөөсөө асуугаад үзээрэй.

Хэдийгээр хоёр өөр улсад, хоёр өөр тивд үйлдэгдсэн хэргүүд боловч нэг ижил шийтгэл амсана. Алуурчид эрхээ хасуулан шоронд сууж ялаа эдэлнэ. Яг одоогийн байдлаар ял эдлэх хугацааны чухам хэд нь non-parole буюу үлгэр жишээ хүмүүжсэн нь нотлогдвол хугацаанаас өмнө суллаж, өршөөлд хамрагдах боломжгүй байх хугацааг тогтоохоор шүүх ажиллагаа үргэлжилж байна. Өмнөд Австралийн хуулиар хүн амины хэрэг үйлдсэн нь нотлогдсон ялтан бүх насаараа хоригдох ялтай ба үүнээс нон пароль хугацаа хамгийн багадаа 20 жил байдаг. Манайд бол шинэ ерөнхийлөгч гарч ирээд шоронг цэвэрлэх “энэрэнгүй үйлсийн аян” өрнүүлдэг.

Comments on: "Монгол ээж vs Австрали ээж" (5)

  1. Gutalchin said:

    boduushtai l asuudal bn, neeree ingeed bodson chn uhtel ur haram gedeg shig yag ooriin biye deer irvel yah boloo…

    bi huvidaa orshooliin huuliig demjihgui bgaa, bj boloh ch zaaltiig n iluu nariivchilj changalah heregtei um shig sanagddin. jishee n onts hertsgii allaga uildsen humuus orshooliin huulid hamragdsan ch dahiad hereg hhgui geh batalgaa bhgui, deerees n huniig tegj zerleg balmadaar honooj bgaa humuus yaav ch eruul bish, setgehuid ni todorhoi hemjeegeer oorchlolt orchihson l bgaa. tm humuusiig orshooliin huulid hamruulah hereg bna uu, bas davtan heregtei humuus orshooliin huulid hamragdaj bgaa ni tun haramsaltai sanagddag um. tosood avah ijii aav, ger buld n sullagdaad garch irj bgaa n saihan bh n todorhoi, harin bidnii huvid, niigemd ih baga hemjeegeer tugshuur, aidas, hor honool, tsaashlaad gemt hergiin garaltig osgoj, magadgui ulam ch aimshigtai herguud garch bgaa n orshooliin huuliin het tuilshral, havtgairal shig sanagddag um.

    • Өршөөлийн хуулийн утга нь алдаагаа ухаарсан хүнийг хүнлэг нигүүлсэнгүй сэтгэлийн үүднээс өршөөн хэлтрүүлэх юм. Түүнээс өөрийнхөө нэр хүндийг өсгөхийн тулд хийдэг улс төрчийн ПиАр биш байлтай.
      Нон пароль буюу өршөөлд хамрагдах боломжгүй хугацаа гэдгийг одоо хэлэлцэж буй Эрүүгийн байцаан шийтгэх хуульд суулгаваас улс төрч чиг бай, нэр алдартай этгээд ч бай ял завших боломжийг хаах юм. Жишээлбэл: татвараас зугтаасан, залилан, ХЗХ г.м хэрэг байна. Хохирлоо барагдуулаагүй байж өршөөгдөөд гарчих нь хэр шударга вэ?Одоо бүүр байчихаад нөгөө 90 саяын Гансүх киноны баатар болж байгаа гэхчив. Шилийн сайн эр, хулгайч Манжийн дарлалын эсрэг тэмцэгч болчих юм. Яаж уруугаа эргэхээрээ ингэдгийг л огт ойлгохгүй байгаам даа хүн дээ би.

  2. эрдэнэсувд said:

    тэр хэрлэнчимэгийн хэрэг бол үнэхээр аймар… их муухай… өгсөн ял нь багадаж байгаа тиймэрхүү юмнуудыг насаар нь шоронд хатаах хэрэгтэй…

  3. Naraa said:

    Florida-d sayahan bolson shuuh hurliin etssiin shiidvert hudalch hund barag buh amerikchuud setgel dunduur bgaa shdee. Ohinoo alsan eej suuldee buur barag yal avalgui (hudlaa yarisan gedgeer l yal avsan) shorongoos sullagdaad. Tegsen oirdoo Dr. Phil-n show-r nogoo ohinoo alsan eejiin eej, aav n yariltslaga ogood.

    Tegsen eej aav 2 n nogoo aluurchin ohinoo ih omoorch bna aa. (Imaginary?) brain tumor-tai bsan l gene, tegsen mortloo emnelegt 2-3 udaa shinjilgee ogood yu ch ilreegui l gene. Uhaandaa nogoo aluurchin ohinoo l omoorood bgaa bololtoi.

    Casey Anthony/ Caylee Anthony geed haigaad uzvel ulam tod boloh bh.

    Point gevel: Iimerhuu hagas galzuu ch geheer humuus zovhon mongoloor togtohgui bna aa.
    Yalgaa n mongol eejiin uildel shuuhiin shiidvert noloolj chadahgui, gehdee ingej boldog um bna gesen PR boloh bolov. Americ eejiin shuuhed gerchiin huviar ogson meduuleg n (on stand) shuuhiin shiidvert noloo uzuulj chadsan shdee. Ohinoo omgoolson (buruutaig n medseer bj) meduuleg ogch.

    Za za oilgohod ch hestuu um bichchihlee. Gol n heregten bj bj, yalaas multraad, daraa n yariltsaga ogoh, nom bichih geh meteer mongo olood, nerd garaad bdag iimerhuu humuusiig Burhan er n “harj uzeed, oogshuuleed” bdag um bish biz?

  4. Burhan er n “harj uzeed, oogshuuleed” bdag um bish biz? hehe, tiim yum bailgui l gej boddog bolsiishde.

    yun ch hyamdhan ami, hairan tsag ve l gemeer ulsuud bn do bn.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: