Тэтгэлэг горилогсдод тусламж

Манай ажлынхан намайг эсэргүү үзэлтэй гэж хэлдэг юм. Яагаад гэдэг асуултын хариуг дараахаас олоорой.

Кэйс 1. Баруун дөрвөн замд байх манай офисын цайны газрын хаалгыг хааж Хаан банк шинэ салбараа нээснээс хойш тэр хавь өвөлдөө мөсөн гулгуурын талбай, дулааны улиралд”анхилуун” үнэртэй болдог юм. Миний бодлоор хаа дуртай газраа сарьдаг эрчүүдийг дахиж морь харахгүй болгох шилдэг арга бол бага хүчдэлтэй цахилгааны утас харанхуй булан, байшингийн доод талаар гүйлгэх. Зорилго нь шингэн зүйлс цахилгаан сайн дамжуулдаг учир муу сайн сарьдагчуудыг гэмт үйлдлээ хийхэд нь эмзэг эрхтнийг нь тогоор цохиулж шийтгэх. Миний энэ ШБОС санааг сонссон бүх эрчүүд над руу муухай харж, миний харгисыг гайхдаг юм.

Кэйс 2. Замын голоор малын хашаа барьж, уулзвар дээр цагдаа зогсоож байхаар замын хөдөлгөөн, түгжрэлийг шийдвэрлэх сайхан арга байна. Гарцын өмнөх цагаан зураас, замын эгнээ хоорондын зураасан дээр автомат ажиллагаатай шүдтэй төмөр байршуулах. Энхтайвны гүүрэн дээр байдаг гэрэл цацруулагч шиг л төмөр дотор нуучихна. Дээгүүр нь даваа л бол тас хийж гарч ирээл дугуй цоо. Нарны гэрлээр ажилладаг тул гэрлээ хурааж байгаал тас гээл үсрээд гараад ирэхээс гадна шөнөдөө цацруулагчийн үүрэг гүйцэтгэчихнэ. Замын зураас шиг дахин давхарлан будаж хөрөнгө үрэх хэрэггүй. Тэгээд чиг манай замын тэмдэглэгээ 3 сарын дараа гэхэд алга болчихдог юм байна лээ. Нэг хоёр удаа дугуйгаа хагалуулсан хүмүүс гялс ном журмандаа орно. Цагдаа нар ч цагаан махаа сугартал шүглээ үлээхгүй, гурван эгнээ сүлжин Шумахерддагууд чиг номондоо орно.

Кэйс 3. Ажлын цагаар хувийн ажлаа хийдэг этгээдийг барих шилдэг арга. Дотоод сүлжээгээр даргын компьютерээс хэн ямар сайтад байгааг гатнуулдаж харуулах. Хурууны хээгээр цаг бүртгэнэ гэдэг дэмий юм хийж байхаар манай МТ компаниуд иймэрхүү програм хийгээд албан байгууллагуудад шахвал лав их амжилттай борлогдоно доо. Ажил тарсны дараа, бүр болий 3 цагаас хойш одоо яая гэхэв. Өглөө 9-өөс эхлээд блог унших, НН-дох, коомэнтлэх ажлаа эхэлдэг хүмүүсийг яамаарч юм дээ. Тэгээд бас ичихгүй би гар утаснаасаа орж байна гэж хэлэхийг яана. Хэрэвзээ би байсан бол олон нийттэй ажиллахаас бусад үүрэг функцтэй ажилтнуудынхаа цалинг нь сайхан хасаал өгчихнө. Цалингаа хоёр хасуулахад аяндаа өглөөнөөс эхлэн хувийн ажлаа хийдгээ больчихно.

Кэйс 4. Нус цэрээ ил задгай хаях, машинаа Туулд угаах овоон дээр гарч архи уух, удган догшин модонд хадаг яндар зүүж орхих нь хүний хувь заяанд хэрхэн муугаар нөлөөлдөг талаар лам, бөө, хувилгаан, мааранбуудад хэд дүгээр ч билээ Богд, Далай лам, төрийн зайрангуудаар сургааль айлдуулах. Аль аль талдаа ашигтай. Хог багасна, тэдний орлого нэмэгдэнэ. Хогоо хаядаггүй, байгаль орчноо бохирдуулдаггүй хүн байхгүй юм чинь, “лусын хорлолд өртөж” гэж оношлоод “Хийморийн, Тасганы овоон дээр гарч сэржим өргөжээ чи цагаан сараар” гээл хэлэнгүүт “ай мөн агуу гэгээнтэн байна” гээл шууд биширч шүтээл. Хаясан хог, уясан хадгаа буцааж эхлэнэ ш дээ.

Гэх мэт “эсэргүү, эсэргүү” санаа их төрөх юмаа. Нэгэнт хамтын амьдралын соёл, түүх байхгүй иргэдэд аливаа хэм хэмжээг эхлээд албадлагаар хэрэгжүүлж хэвшүүлсний дараа ёс зүй болон төлөвшихөөр нь өөрчилдөг иргэншсэн нийгмийн түүх бэлхнээ байна. Төлбөрийн чадваргүй этгээдийг мянга торгоод нэмэргүй. Тэгээд чиг тухайн хууль, журам анх батлагдсан оноос хойш инфляци хэд дахин нэмэгдсэн байдаг тул тэр торгож байгаа мөнгө нь нийгэмд учруулж буй хохирол, хохирлыг тогтоохтой холбогдон гарч буй шууд болон шууд бус зардалтайгаа харьцуулахад бараг “чихрийн цаас”. Би хуульч биш. Гэхдээ бүх хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн торгуулийн заалтаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэйгээ уяваас арай бодитой, амьд болно гэж боддог юм.

ЖИЧ. Модонд хадаг зүүдэг бол арай дэндүү. Тэр модны амьсгалыг нь боогоод хаячихаар хөөрхий минь үхнэ. Харин саяхан Мон Лаа компанийхан Төв аймагт их сайхан ажил хийсэн байсан. Удаан хугацаанд нь тогтворжуулахын тулд нэг удаагийн кампаант ажил бус шүтлэгтэй, тахилтай овооны хажууд нь хогийн сав тавиад нутгийн нэг иргэнийг цалинжуулаад морин тэргээр хогийг нь тээвэрлэчихвэл илүү бүтээлч ажил болох байх. Манай явган аялагчид Цэцээ гүн рүү их гардаг. Буухдаа хэдэн ширхэг хог чирээд ирж байвал хог нь дуусахгүй ч ядаж нэмэгдэхгүй байх даа.

Comments on: "Эсэргүү санаа" (4)

  1. Demjij bainaaaaaaaaaaaa.

  2. hehe, hairan chig emzeg erhtnuud hahaha.
    harin ter hadag uyahaar amisgal boogddog gej medeeguim bn

  3. Бадмаа said:

    сайн уу найз минь? тэртээх өдрүүд нүдэнд харагдах шиг … өнөөдөр УБ-т бороотой яг л тэр өдөр шиг байна, ялгаатай нь шавар шавхай нь дэндүү байнаа. сайн бичсэн байнаа. Чамдаа амжилт хүсье.

  4. Зочин said:

    Замын голд өргөстэй төмөр тавибал түгжрэл улам л нэмэгдэнэ дээ. Бусад нь бол зүгээр санаа байнаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: