Тэтгэлэг горилогсдод тусламж

2005 онд Засгийн газрын “Нээлттэй хаалга“-ны өдөрт оролцож байснаа бичиж байсан юм байна.

Тэрүүн шиг манай сургуулийн Нээлттэй хаалганы өдөр өнгөрсөн хоёр өдөр тохиож, би идэвхийлэн оролцов. Манай Их дээд, сургуулиуд үүнийг нэвтрүүлүүштэй.

Энд бага сургуулиасаа их сургууль хүртлээ нээлттэй хаалганы өдөр хийж үйл ажиллагаагаа сурталчилдаг.  Ерөнхий боловсролын сургуулийн хувьд эцэг, эхийн зөвлөл идэвхийлэн оролцож, барбекью хийгээд хөөрхөн мөнгө босгочихно. Хүүхдүүд нь концерт тоглоно. Үнэтэй охидын болон хөвгүүдийн ахлах сургуулийн хувьд хүүхдүүд эцэг эхтэйгээ нээлттэй хаалганы өдрөөр зочлох бөгөөд тухайн сургуулийн философи, соёлыг нь ойлгоход энэ үйл ажиллагаа их тустай байдаг. Төлбөртэй хувийн сургуулиуд хайж “дэлгүүрдэх” иймэрхүү үйл ажиллагаанд би идэвхитэй явдаг бөгөөд бусад үед гадны хүн сургуулийн орчинд ингэж чөлөөтэй нэвтрэх боломжгүй тул Нээлттэй хаалганы өдөр нь сургуулиудтай танилцах сайхан боломж юм.

Их сургуулийн нээлттэй хаалганы өдөр нь энэ жил ахлах сургууль, коллеж төгсөж байгаа хүүхдүүд, тэдний эцэг эх, дээд боловсрол эзэмшихийг хүсч байгаа насанд хүрэгчдэд чиглэсэн үйл ажиллагаа юм.

Нээлттэй хаалганы өдөр болох долоо хоногийн Даваа гарагт нь айлуудын шуудангийн хайрцагт эвхмэл материал хийсэн байв. Эвхмэл материал дээр гол кампусын газрын зураг, паркинг, гол үйл ажиллагаа болох спортын ордонг тод тэмдэглэснээс гадна 2012 онд шинээр санал болгож буй хөтөлбөрүүдийг жагсаасан байв. НН, Твиттер, Ютюб, АОЛ гэх мэт соушл нэтвооркоор холбогдох боломжийг дурдсан нь Нээлттэй хаалганы өдрөөс өмнө хүмүүст тодорхой суурь мэдлэгтэй болох боломжийг олгов. 

Эвхмэл брошур дээр энэ хоёр өдөрт болох арга хэмжээний цагийн хуваарийг тавьсан ба сургуулиуд заасан цагт нь лекцийн танхимд тухайн мэргэжлийн чиглэлээр сонирхолтой лекц уншиж байлаа. Мөн тэтгэлэг, сургалтын зээл, насанд хүрэгчдэд зориулсан сурах боломжууд, мэргэжил, хөтөлбөр солиход кредит тооцох г.м практик ач холбогдолтой лекцүүдэд дүүрэн хүнтэй байв. Үнэгүй кампус аяллын хувьд цаг тутам байсан бөгөөд дотуур байр, оюутнуудын ногооны аж ахуй, биологийн сургуулийн лаборатори амьтад, 3Д театр, Арт оюутнуудын зургийн үзэсгэлэн, жүжиг гээд их сонирхолтой аяллуудын хөтөч нь дан оюутнууд байв.

Гол арга хэмжээ болж байгаа спорт зааланд үнэгүй тарааж өгч байгаа зүйл их. Би гүйж ороол тэмдэг, тор, бал, бугуйвч авсан. Тэр бүр өөр сургууль руу ордоггүй болохоор нэг дор цугласан ийм арга хэмжээнээс сайхан мэдээлэл авах боломжтой байдаг юм.

www.flinders.edu.au/openday энэ линк рүү орвол энэ жилийн арга хэмжээний хуваарь байгаа.

Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гээд үнэнч шударгаар паркингийн төлбөрөө хийсэн чинь Нээлттэй хаалганы өдрөөр паркинг үнэгүй байсан байж би “шатав”. Сургуульдаа өргөсөн хандив гээд болчихоос…

Comments on: "Нээлттэй хаалганы өдөр" (1)

  1. Сайн байна уу.

    Блог чинь их хэрэгтэй зүйлээр дүүрэн юмаа. Би бүүр дээр нэг орж байсан тэгээд ямар блог байлаа…гээд хэдэн өдөр бодлоо.. Тэгээд гүүглэдэхээр шийдлээ. А-аар л эхэлсэн байсан гэсэн чинь аз болж таны блогыг гүүглээр хайцан байна.

    Уучлаарай. Нэг асуулт асуух гэсэн юм. Бакалаврын түвшинд тэтгэлэг бага олддог гэдэг үнэн үү? Ер нь 100 хувьтай тэтгэлэг авах нь бүтэшгүй зүйл үү? Миний хувьд би тэтгэлэг л авахгүй бол юун гадаадад сурах …. хэхэ. Тэгэхээр тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, ирээдүйрүүгээ илүү итгэлтэй алхах зорилго тээгээд л явж байна. Илүү эрт энэ бүхнийг эхлэх хэрэгтэй байсан. Гэхдээ одоо ч гэсэн оройтойгүй байх гэж найдаж, итгэж байна.

    хүндэтгэсэн,

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон цуваа

%d bloggers like this: