Тэтгэлэг горилогсдод тусламж

Англи хэлтэй орнуудад их өргөн тархсан хүүхдийн дуу. Манайхаар зүйрлэвэл “Чигчийхэн чинээ” гэсэн үг. Хүүхдийн дуу заах гэсэнгүй. Англид болж буй үйл явдлын талаар бодлоо хуваалцах гэсэн юм. (Пээш, нөгөө завгүй хүн чинь нээрээ баларчээнаа. Хичээлээ хийхиймсаан…)

Мундаг улс төр судлаачид, онолчид ярьж алдаж байна. Жишээлбэл: “ажилгүйдэл, үндэстэн дамнасан корпорациудын татвартай холбоотой хэрэг, саяхны Ньюс Интэрнэшнл Корп-тай холбоотой зарга зайлхай нь ёс суртахууны стандартын жишиг болдог эрх мэдэлтнүүд, нийгмийн элит хэсгийн этгээдүүдийн ёс суртахууны доройтол, ялзралыг илрэл” гэнэ шүү. (ABC сувгийн 7:30 Репорт нэвтрүүлгийн өнгөрсөн Мягмар гарагийн дугаарт оролцохдоо Лондон орчмын цагдаагийн газрын зөвлөх байсан Лий Жаспер  гэж хэлэв). Энэ хүнийхээр бол сонин уншдаггүй, дэлхий дээр юу болж байгааг огтоосоо сонирхдоггүй хулгайч нар сүүлийн үеийн мэдээ, сонингийн талаар аймаар их мэдлэгтэй байдаг гэнэ.

Лий Жасперийнхаар бол эмх замбараагүй байдалд гол дүрд тоглосон ажилгүйчүүдийн тэтгэмжээр амьдрагч нийгмийн “эмзэг бүлгийн” этгээдүүд Сони-гийн агуулахаас 52 инчийн ТВ хулгайлахдаа нийгмийн шударга байдлыг хангахгүй байгаа учраас ТОДОРХОЙ мессежийг төр засагтаа өгчээсэн юм байхаа. Вахаха.

Хөөрхий, үйлтэй төрснөөрөө ЕС Дэйвид Камерун сөрөг хүчний шүүмжлэлд үхтлээ балбуулж байна. Шударга ёсонд суурилсан түүний ЗГ-ын нэг бодлого нь хэрэвзээ чи бүтэн биетэй, санал болгосон ажилд учир шалтгаангүйгээр ороогүй бол халамжийн мөнгийг чинь гурван сар өгөхгүй. Учир нь түүний ТОРИ нам сонгуульд ялалт байгуулан засгийн эрхийг авахад Британы халамжийн систем бүр аррраа дэндүү болсон байсан юм. Өрхийн долоо хоногийн цалингийн орлогоос илүүтэй халамжийн мөнгө авах боломж бололцоо бий болсон нь хөдөлмөр эрхлэлт 2004 оноос 550 мянган хүнээр буурсан үзүүлэлт бэлхнээ харуулж байна.

Дэйли Мэйл сонины жишээ авснаар Англсий буюу хунтайж Виллигийн алба хааж байгаа гүнлэгт амьдардаг 2-12 насны долоон хүүхэдтэй Питер, Клэйр Дэйвигийн гэр бүл гэхэд долоо хоногт 815 паундын  (ойролцоогоор 1,700,000) төгрөг тэтгэмж улсаас авдаг байна. Питер Дэйви өмнө захиргааны ажилтан хийдэг байсан бөгөөд ажилгүй, хүүхдийн тэтгэмжээр амьдрах нь илүү ашигтайг мэдэнгүүтээ ажлаасаа гарчээ. Учир нь ИБӨИНВУ-д дундаж цалин долоо хоногт 400-500 паунд байдаг байна. (http://www.statistics.gov.uk/cci/nugget.asp?id=285)

Яаг үүнтэй ижил, зарим хүмүүсийн үгээр бол сонгууль өгөөгүй хүмүүс сонгуулийн дүн эсэргүүцээд 2008 оны  7-р сарын 1-ны жагсаалд оролцоод, галдан шатаагаад, баригдаад хүргэгдсэн гээ биз дээ???

Миний дүүгийн найз банди энэ хэрэгт холбогдоод нэг жил суугаад гарч ирсэн. Би ч яаж дуугай байх уу яасан, ийсэн гэж асууж байсын.  Саваагүй золиг ТВ харчихаад 11 хорооллоос очсон байгаа юм. Тэгээд мөрдөн байцаагч нь чи хэргээ хүлээчихвэл өршөөлийн хуулиар суллагдаад гялс шийдэгдчихнэ гэж ухуулсан гэсэн.

Өрх толгойлсон ээж нь ажил хийж өрхөө тэжээдэг тул хоёр дүүтэй Өөжгийг араас нь хөөцөлдөж гүйх хүн байгаагүй. Тэр хүү ШУТИС-ын оюутан байсан юм. Нөгөө талд нь миний найз прокурор энэ төрлийн хэргүүд дээр өдөржин, шөнөжин ажиллаж байсан бөгөөд ажлаасаа нэг удаа гарч ирэхэд нь чулуугаар нүүлгээд “алах” шахаж байсан гэсэн.

Хэрэвзээ миний дүү тэр үед УБ-д байсан бол яг л “суух” байсан. Мөрдөн байцаалт өгч үзээгүй, жоохон хүүхэд болохоороо туршлагатай мөрдөн байцаагч, прокурорын “мэх”-нд амархан орно. Илрүүлсэн, шийдсэн хэргийнхээ тоогоор ажлын үр дүн нь үнэлэгддэг тэдгээр хүмүүсийн барьдаг стратеги нь эзэн холбогдогчийг нь хурдхан олж тогтоогоод хурдхан шиг Бүгд Найрамдахыг нь унших.

“Өглөө” кинон дээр Сэлэм Тогмид буудуулаад үхчихсэний дараа Сүх жанжин “Бишээ, цаад эздийг нь ол” гэж уурладаг шиг энэ хэргийн эзэд нь одоо болтол  олдоогүй. Гай нь татаж тэнд байж байгаад буудуулсан 5 хүнд нөхөн олговор өгч, хөшөөгөөр бизнес хийгчдэд азны коля болоод дууссан.

Сонгууль ойртоод тэмцэл ширүүсч байна, цаана чинь.

ЖИЧ: Найз прокурор, өмгөөлөгч нарын хэлдэг санаа. Манайхан хэрэгт холбогдохоороо анхан шатны шүүх дээр бараг л надад хамаагүй гэсэн байр суурьтай байдаг гэнээ. Тэгээд шүүхийн шийдвэр гарсны дараа ухаан орсон юм шиг л давж заалдаад, өмгөөлөгч хамгаалагч, таньдаг хүн болоод давхичихдаг гэнэ лээ.

Лондонгийн гүүр нурж унаж байна унаж байна унаж байна сайхан хүүхэн минь

Ган, төмрөөр босгоё доо, босгоё доо, босгоё доо, хөөрхөн хүүхэн мээнь… (Синхрон орчуулга явлаа шүү ККК)

Comments on: "London bridge’s falling down…" (5)

  1. Аниа өдөрт 2 бичлэг шахдаг болсон байна шдээ, Монголдоо амарцан чинь Нийгмийн идэвх ,бичлэг хийх урам зориг сэргээд ирсэн үү?
    Надруу приват мэйл хаягаа явуулна уу, Please.

    • Ойрд харин эрдмийн онгод орохгүй, хэнхэгийн онгод ороод хэцүү байна.

  2. сайхан л байшд, иймэрхүү бичлэг хийгээд байвал…

    • Эрхэм хүндэт Диэраа,

      Би бээр хариултыг блог дээрээ болгоочихсон болой. МҮОНРТ-ын Оюундарь Калифорнийн ИС, Барклейд чиний хэлээд байгаа чиглэлээр мастер хамгаалсан. Түүнээс асуувал илүү их зүйл хэлэх байх.

      Австралид ямар нэг менежментийн чиглэлээр тэтгэлгээр сурна гэдэг боломж ер нь хумигдаж байна. Сурахыг хүсч буй чиглэлээ чухам юу гэж тодорхойлж байгааг чинь мэдэхгүй болохоор яг юу гэж хэлэхээ мэдэхгүй л байна даа.

      Миний мэддэг, олон нийтийн тархи толгойг угаадаг ПиАрчин болоход заавал энэ чиглэлээр сурсан байх гэсэн юм байхгүй. Сэтгэлзүй, нийгмийн тухай мэдлэгтэй, цаг үеэ мэдэрдэг бол “цасан уруйн эффект” гаргах бол нэг их асуудал байхгүй ш дээ. Гэхдээ ПиАрчны хувьд уяж байгаа “морь” маань анхаасаа өгөгдөлгүй илжиг байвал уяач мянга манлай байгаад нэмэргүй шүү дээ.

      ЖИЧ: Чамаас нэг хүсэлт байна. Мобитоне-д гитарчин Өөжгийгийн тоглосон Жалам хар, Хөдөөгийн залуус гээд тэрний поппури байдаг бол кодыг нь олж өгөөч. Байхгүй бол маркетингийнхандаа хэлж, тэрийг оруулбал юун Баясгалан, юун Жавхлан шуу даа, хүүхээ.

      Хүндэтгэсэн Алим.

  3. Hi
    za bi ooriin bodloo maileer ilgeev. mobitone-g asuuj todruulay.
    minii chiglelin tuhaid ooroo buruu oilgoson bna, olon niitiin tarhi ugaah, esvel media management chigleliin talaar ogt yariagui bolno.

    comment, tsag zav zartsuulsand chini bayarlalaa.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: