Тэтгэлэг горилогсдод тусламж

Мэйлээр захиа их авах юмөө. Уг нь мэйл хаягаар харьцахгүй, комээнтоор бич гэх юм. Сэргэлэн зарим нь намайг панаалдаад авчих юм, хаяг хүнээс олоод авсан нь ч байх юм. Мэйл хаяг, хувийн мэдээлэл нааш, цааш нь дамжуулаад байгаа нөхдүүд бас жоохон хямгатай баймаар байна шүү.

Асуулт 1. Яавал англи хэл хурдан сурах вэ? Мэдэхгүй. Хичээвэл юуг ч сурна. Ер нь бол туулайг хүртэл тамхи татуулж сургаж болдог. Тийм болохоор өөртөө таарах сурах аргаа л ол, янз бүрээр оролдоод үз. Ном уншиж сурах нь уу, курсэд явах нь уу, караокэдэх нь уу. Баруун солгойгүй “үглэх” үү, Аргодох уу ёстой бүү мэд. Яг онолоороо бол АЙЛТС-ын бүхэл бүтэн нэг оноо ахиулахад дор хаяж 3 сарын англи хэлний тохирох түвшний дамжаанд суу гэдэг юм байна лээ. Энд нэг будаа оллоо.

Асуулт 2. Яавал тэтгэлэг авах вэ? Тэтгэлгийн шалгуурыг хангасан хүн л тэтгэлэг авна. Яг энэ талаар энд бас энд бичсэн байгаа.

Асуулт 3. Яавал Австрали, ер нь гадаадад гарах вэ? Энд бас энд байгаа

Асуулт 4. Америк Австрали хоёрын алинд нь сурвал дээр вэ? Яг одоогийн байдлаар би Америкт сурч үзээгүй болохоор мэдэхгүй байна. 11 сар гээд Харвард явна, тэр үедээ судалж мэдчихээд хэлье. Аль улсад сурвал зүгээр вэ гэдгээр чиний хэн бэ гэдгээс хамаарна гээд өмнө нь энд бичсэн байгаа. 

Гадаадад сурахын давуу болон сул талыг харин бичиж чадах юм байна.

-Олон орны соёлтой танилцана. Зөвхөн Монголоос өөр соёл, ертөнц байдаг гэдгийг ойлгоно.

-Хүний нутагт биеэ дааж, дайчилж сурна. Хүний ая олж сурна. Шийдвэр гаргаж, хариуцлага хүлээж сурна.

-Харьцуулах зүйлтэй байна гэдэг нь чиний давуу тал болно.

Сул тал гэвэл тухайн салбарын монголын эрдэмтэн судлаачдыг танихгүй, тэдний бүтээлийг мэдэхгүй. Тийм учраас мэдээлэл солилцоо, академик түвшний мэтгэлцээн байхгүй. Нэр томъёоны нэр монголоор мэдэхгүй. Орчуулга хийхэд энэ асуудал надад маш их тулгардаг тул би сул тал гэж боддог.  

Би өнөөдрийг болтол privacy, identity, cybery bullying г.м үгийг монголоор яг юу гэж хэлэхээ мэдэхгүй л сууж байна. Cyber-bullying – нэтээр дарамтлах???

Асуулт 5. Танаас биечлэн зөвлөгөө авч болох уу? За даа, энэ бичээд байгаагаасаа илүү юм та нарт хэлж чадахгүй л болов уу. Дараа жилээс Монголдоо очихоороо сард нэг өдөр ч юм уу энүүнд зориулах санаа байгаа. Гэвч цаг зав, ар гэр, аж ахуй, ажил төрлөөс хамаарах болохоор яг таг хэлэх боломжгүй байна.

Асуулт 6. Та ирээд дарга болох уу, улс төрд орох уу? Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас гэдгийг “яам” орчихоод гэрээ цэвэрлээд Төрөөг дууд гэж ойлгодог хүн юу л бол.

Comments on: "Хүсэлтийн хариу бичлэг" (4)

  1. Танаас одоо болтол ийм юм асуусаар л байна уу?

  2. Ariunaa said:

    sain bna u bi oroigoor oor mergejleer bakalavraar sursan. Ter mergejleeree ajilladag. Oroigoor sursan bolohoor yamar negen tetgelegt materialaa burduulj yavuulahad sorgoor nolooloh u. Tanii zovlogoonii daguu eglish -ee uzeed ehelsen.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: