Тэтгэлэг горилогсдод тусламж

Дэлхийн мэдээллийн агентлагууд шуугиж алдаж байна, цаана чинь. Манай ах намд зөвлөгөө өгдөг ПиАр-ын багтай Путин ах ёстой ониго болжээнэ.

Хэзээ билээ Путин агаа Тувад нүцгэн цээжээ гаргаал, морь унаж давхиал, Байгаль нуурын гүн рүү шумбаал, халим хөөж давхиад байсан. Путин сая Хар тэнгист шумбаадахсан чинь манай эрины VI зуун, Византийн гүрний эхэн үед хамаарах түүхийн үнэт олдвор “байжээнэ” гэнээ. Оросын археологичдыг би их мундаг гэж боддог, ЕС нь бүүр мундаг юм байна.  Манайхан Нарангуудыг хөөж явуулаад Путинг залбал их хааны онгоноо дор нь олно доо. Ха ха ха.

http://media.theage.com.au/news/world-news/putins-underwater-treasure-2552340.html

Яг тэрүүн шиг манай Сугар дарга нисдэг тэргээр Өвөрхангайд залраад хэний нисдэг тэрэгт суусан, Ланд Круизерны гурван янзын модельтой хүмүүс тоссон энэ тэрийг нь ёстой мэдээгүй гэжээнэ. Хөөрхий тасарчихсан явсийм болов уу?Дуугай л байна биз дээ, ярилцлага өгөөл мэдээгүй гэж гүрийгээл… Онигоотой юмаа.

Энэ улс төрчид нээрээ. Хнг, хнг, хнг (Мишаагийн эгчээс нь сурсан хөөрхөн инээд шүү). Тэгжаахаар намайг хөлслөөд авдаг болоосой. Ядаж л онигоо шиг харагдахгүйгээр publicity stunt хийж чадна даа.

Хэрэв та нар анзаарвал манай залуу, улс төрч болохыг хүсэгчид НН-н дээр маангар их найзтай байгаа. Яах уу болжээнаа, өөрийгөө таниулж байна. Улс төрч болох хүсэлтэйг нь чи яаж мэджаагаан гэж асуумаар байна уу?. Ёссссстой амархан. Профайл дээрхи зургийг нь хар, фото альбомон дахь зургийг нь хар. Уусан, идсэн, унасан туссан зураг естой үзээд өгий гэсэн ч түй байхгүй байгаа. Мэддэг хэл энэ тэр нь бол аман дотроо багталцахгүй, тангад, түвд, тува, башкир гээл явж өгнө ш дээ. Тэгээл одоо би ийм мундаг, сундаг, чухал чухал хурал, цуглаанд суужээнэ, ийм хүнтэй уулзаж байна гэсэн зураг, статус, апдэйт дүүрэн. Түүнээс мани мэтийнх бол идсэн уусан, унасан туссан зурагнууд, дэлгүүрдсэн, муу авсан, хэрэлдсэн, заргалдсан апдэйт дүүрэн байгаа. За, ирээдүйдээ юу ч болоо билээ, НН профайлаа цэвэрлий байз. Юмыг яаж мэдэхэв, тэ?

ЗАРЛАЛ: Өөрийн бус нэрээр НН-оор найзлах хүсэлт тавьж байгаа хүмүүсийг би шууд “жийдэг” хүн шүү. Учир нь янз бүрийн сонин содон нэртэй хүмүүс надад итгэл төрүүлдэггүй юм.

Нээрээ хаанаас билээ уншсан юм байна. Монголд Ротари клубын дүү нийгмийн сайн сайханд чиглэсэн үйл ажиллагаа их идэвхитэй явуулдаг JCI гэдэг байгууллагын салбар байнаа. Тэдний гишүүдээс долигонуур нь ах намд, пээдгэр нь АН-д, арай дөнгүүр, боловсролтойнууд нь ИЗН- руу явдаг 3 замналтай гэжээнэ лээ шүү.  Миний танил, найз нөхөд дотор тэр байгууллагад олон хүн байдаг. Залуу улс төрчдийн Оюутны холбооны дараа дамждаг нэг шат юм шиг байгаам.

Тэр МОХ-ны НН “Нэгдэх үү?” гээд групп байна. Уг санаа нь нийлж хог түүж, архинаас гарах хүсэлтэй хүмүүсийг дэмжиж, улсынхаа хөгжлийг хурдасгахад хувь нэмрээ оруулах юм шиг байгаам. Өлзийбаярын Ганзоригийн  8 сарын 7-ны НН-ын статус сайхан хариулт болсон байна лээ дээ.

“Өчүүхэн амбицат, том яриат – энэ синдром хэт их газар авч эхэллээ. Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулахын тулд нэг шуудай хог түүх юм гэнэ. Том яриа нь Монгол Улсын хөгжил, өчүүхэн амбиц нь ганц шуудай хог. Өөрийнхөө амьдралыг ч зохицуулж чадахгүй байж юун Монгол улсын хөгжил. Нэг мод тарих, нэг шуудай хог түүх, ядуу хүнд туслах бол хөгжилтэй огт холбоо хамааралгүй, зүгээр л иргэний үүргээ биелүүлж буй хэрэг. Хөгжилтэй ч бай хөгжилгүй ч бай нийгэм байгаа л юм бол хийх ёстой ажил.” Ө. Ганзориг

Comments on: "Ичиг, ичиг буюу улс төрчдийн ПиАр" (1)

  1. нэргүй said:

    Яавлагтаа хайртайм бгам шд уншууртай…

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: