Тэтгэлэг горилогсдод тусламж

2011.08.09-ны өдөр буюу өчигдөр миний амьдралд чухал үйл явдал тохиов. Таван жил тутам явагддаг Австрали Улсын хүн амын нэгдсэн тооллогонд хамрагдав. Цаашид энэ өдрийг хуанли дээрээ часан улаанаар будаж, ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байх болно.

Аль намраас, манайхаар бол хавраас хүн амын тооллого болно гэсэн мэдээлэл сайн түгсэн бөгөөд түр ажилтнууд шалгаруулж авна гэсэн зар нэтээр, сонингоор хаа сайгүй их явсан юм. Монголоос ирснээс хойш ТВ, сонингоор 8 сарын өдөр бол Алимаа чиний амьдралд тохиох хамгийн биш гэхэд чухал өдөр шүү гээд л сануулаад байлаа. Нэг дэхэд ажлаасаа ирсэн шуудангийн хайрцаганд бүртгэлийн маягтыг нь дугтуйлаад хийчихэж. Үзвэл 61 асуулттай лут эд байнаа. Хамгийн сүүлийн асуулт нь гарын үсгээ зураад, огноогоо тавихаар байв.

За тэгээд асуултууд нь бичиг үсэг тайлагдсан хэн ч уншаад ойлгохоор эд юм. Овог, нэр, нас, хүйсээс гадна анхаарал татахуйц хэдэн сайхан асуулт байлаа.

Хөдөлмөр эрхлэлтийн байдлын хувьд

Таны цалингийн шаталбар, ажилладаг салбар, ажлын байрны нэр, үндсэн үүрэг, өнгөрсөн долоо хоногт цалинтай ажил хэдэн цаг хийсэн, ажил хайсан эсэх, хэрэв ажил олсон бол энэ долоо хоногт шууд орох боломжтой эсэх. 

Зөвхөн энэ хэдэн асуултаас харахад хөдөлмөр эрхлэлтийн байдалтай холбоотой сайхан мэдээллүүд гаргаж ирж болохоор байна.

Нийгмийн туст хөдөлмөрийн чиглэлээр бас хэдэн асуулт байнаа.

Өнгөрсөн долоо хоногт та хэн нэгний тусламж авах шаардлагатай байсан уу, тусламж нь ямар хэлбэрээр байсан, хэн нэгнийг асран халамжилсан уу, сайн дурын ажил хийсэн үү, хүний хүүхэд харсан уу? Асуулт бүр нь 3-5 сонголттой. Эндээс эдийн засгийн үзүүлэлтэд орж тооцогддоггүй боловч нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хэрэгтэй мэдээллүүдийг авж байна. Тэгээд үүнээс үүдээд нийгмийн үйлчилгээ, халамжийн хүртээмжийг тооцоод гаргаад ирж болно.

Тухайн өрхийн нийгмийн давхарга, гарал үүслийг тогтоох асуулт. Та гэртээ англиас өөр хэлээр ярьдаг уу, таны эзэмшсэн хамгийн дээд шатны боловсрол, чиглэл, өнгөрсөн жилийн яг энэ өдөр та хаана байсан бэ таван жилийн өмнө энэ өдөр хаана байсан бэ гээд бас л ёстой нэг зөв асуултууд байнаа. Энэ бүлэг асуултаас гэхэд л шилжилт хөдөлгөөн, суурьшлын чиг хандлага гээд юм юм гаргаж ирж болохоор.

Хамгийн сүүлд өрхийн машины тоо, орон сууц хэдэн унтлагын өрөөтэй вэ, өмчлөлийн хэлбэр, хэрэв түрээслэдэг түрээсийн хэлбэр, төлбөрийн хэмжээ долоо хоног, хоёр долоо хоног сараар, интернэттэй эсэх, бөглөсөн хүн тус бүр нь өгсөн мэдээллээ Үндэсний архивт 99 жил хадгалагдах, үүний дараа олон нийтэд нээлттэй болгохыг зөвшөөрч буй эсэх гэнээ.

Манайд өнгөрсөн жил болсон хүн ам, орон сууцны тооллогын асуултыг би олж үзээгүй. Лав л их л нүсэр юм болсон юм шиг байна лээ. Ямар ч байсан хүнийхээ тоог ойролцоогоор 2.7 сая гэж тооцсон гэсэн. Гадаад, дотоодод хэд, насны ангилал гм үндсэн мэдээллээс гадна нийгэм, эдийн засгийн цаашдын төлөвлөлт хийхэд шаардлагатай мэдээллүүдийг гаргахуйцаар өгөгдлийн сан үүссэн гэж найдаж байна.

Бөглөсөн маягтыг энэ амралтын өдрүүдээр хүмүүс явж хураана. Мөн тухайн өдөр нь маягтны нүүрэнд бичигдсэн байсан кодын дагуу www.ecensus.gov.au хуудсаар бөгөлж болно.

Гадаад улсад тоолуулах сонин л байдаг юм байна. Тухайн өдөр Австрали Улсад байгаа гадаадын иргэд мөн үүнд хамрагддаг тул би бөглөсөн юм. Түүнээс би иргэншлээ солиогүй, байнгын оршин суугч болоогүй ээ. Би чинь  үхэн үхтэлээ Монголоосоо салахгүй шүү дээ.

Comments on: "Тоолуулчихлаа." (2)

  1. тийм байлгүй дээ! хэхэ. манайд бол асуултуудын нарийвчилсан байдал нь таны жишээг гүйцэхгүй боловч одоогийн байдлаар цуглуулсан хамгийн дэлгэрэнгүй мэдээллүүдийг л багтааж байгаа байх даа. Гэхдээ бас бичиж авч байгаа ажилтны хариуцлага их санагдсан. Зарим нь пармалдаад дөхүүлээд л бичээд байх бололтой санагдсан.

  2. chuups said:

    manaid lav sudalgaag taraaj bogluulj baisan humuus ni oorsdoo zarim asuultiig ni boglood yavchihaj bgaa ni haragdaj baisaan

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: