Тэтгэлэг горилогсдод тусламж

Шуналтай хүн чинь дуртай юмаа л бичих гэж байна. Та нар ч гэсэн дуртай л уншдаг биз дээ?

Зиак, тэгэхээр УБ-ын гудамжаар алхах залуус, хүүхнүүдийн хувцаслалт, ажиглалтаас гаргасан дүгнэлтэд үндэслэнээ.

Хэдэн жилийн өмнө Да Хүрээ зах гарваа. УБ-д олдохгүй байгаа залуучууд чинь тэнд ёстой арав, хориороо арзайгаал байжээнаа, синглүүдээ. ККК. Үндсэн форм болох сүлжмэл даавуун эрээн өмдтэй, өнгө гандмал алчуур хүзүүндээ хөндлөн тохсон наранд борлож, түлэгдсэн хүдэр цээжээ гайхуулах харцуул зөндөө, зөндөө. Зуз, зуз,зуз. Би гээч нүгэлт эм нүд баясгах тэднийг падан хар нүдний шилний цаанаас хөөрхөн алаг нүдэндээ “хуял тачаал” хуралдуулан цоо ширтээстэй. Даанч… Арай доошлуулаад хартал хятад резинэн углаашны цаанаас цухуйх өнгө алдсан оймс. Нөгөө сэтгэл хөөрөлтийн байдал шууд навс. Арай ч дээ, та нар минь даанч яав даа. Бүсгүй миний эмзэг зүрхийг ингэж чиг урах гэж дээ. Ий-ий-ий.

ЮБи хотын гудамжаар олон үндэстний залуус, хүүхнүүд алхана. Монгол залуучуудыг ар талаас нь яаж ялгадгыг та нар мэдэх үү??? Мэдэхгүй ш дээ. Майгавтар бадриун богино хөл мөл энд хамаагүй шүү. Одооны ЮБи хотын залуус чинь 80-аад оны вакцинжуулалт, витаминжуулалтын ачаар өндөр гуалиг, өгзөг хондлой сайхан болсон дамшигнууд шуу даа. Өгзөг хондлой гэснээс би бөхчүүд сайн таньдаггүй. Гэхдээ Бат-Эрдэнэ аваргыг бол хаанаас ч гэсэн таниад л байгаам даа. Ха ха ха. Солонгосууд бол хөлөө цохилт, доргилттой явдаг, хятадууд сайван явдалтай гэж хэлж болох ч монгол залуучуудын өмдний салтаа байх ёстой газраасаа даруй 4-5 см доор явна. Та нар яг одоо гүйж гараад хараарай. Уг нь бүгд л тэлээтэй, бүстэй байх шиг байдгийн.  Яагаад өмдөө тэгж доор өмсдөгийг нь би гэдэг хүн одоо хүртэл ойлгохгүй л байгаам даа, ер нь вол. Тээгэлж тулах юм ихтэйм бол уу гээд энд тэндхийн судалгааны дүн уншихаар стандарт л байдгийн ш дээ.

За дараагийн төрөл зүйл нь metrosexual мааркийн залуучууд байнаа. Ёо, энэ бол тусад нь судалгааны нэг сэдэвт бүтээл гаргахуйц сэдэв. Манайхан чинь үе удмаараа морь унасийм болохоор тахимаараа жоохон майжига. Тэгэнгүүт бие барьсан жийнс өмсчихөөр брюкин өмдтэй байхад үл анзаарагддаг энэхүү үндэсний анатомийн онцлог нь тодроод л ирнэ шуу даа. За дээр нь тэгээд хавтгай цээжтэйгээ мэдэхгүй, нарийн подоок (Эрээний хужаа нар ингэж хэлдэг гэсэн) шахнаа. Үсээ гээлдээд өрвийлгөчихвөл ОО, ЛА ЛА ЛА!.

Хүйсийн тэгш эрхийг хангах үүднээс хүүхнүүдийг бас дурдаад хая. Наадмын үеэр 30 давж халаваа. Пээш тэр хар халуунд 5см-ээс өндөр өсгийт дээр явах залуу бүсгүйчүүдийг хараад өрөвдөөд, өр зүрх минь урагдах гэжээнэ лээ ш дээ. Нүүрээ нарнаас хамгаалах гээд тэр үү, эсхүл цайх гээд чиг тэрүү зузаан түрхсэн крэм-пудртэй нүүр нь хүзүү, гарнаасаа ялгараастай. Байнга өмд өмсдөг болохоороо хөл нь цагаан.  Нарнаас хамгаалдаг SPF-тэй тос Улаанбаатарт нэг үеэ бодвол зөндөө болсон байна лээ ш дээ. Нэгж SPF нь таныг 20 минут нарны хорт туяанаас хамгаална. Тийм болохоор хэр удаан хугацаанд гадуур байхаа тооцоод дор хаяж SPF 15 тай тос, эсхүл tinted moisturizer түрхээд нүдний шил, саравчтай малгай, бүүр болохгүй бол нарны шүхэр бариад яваач дээ.  Хөл гар чинь биеийн бусад хэсгээсээ өөр өнгөтэй борлосон бол тэр Орифлэймын борлуулдаг тосыг аваад түрхчих. Ядаж ижил жигд өнгөтэй болно. Биеийн хоёр төгсгөл нь цагаан, гол хэсэг нь борлосон шинэ төрлийн эрээн тахь шиг охид, бүсгүйчүүд өндөр өсгийт дээрээ дэнжигнээд.

Гутал гэснээс Их дэлгүүрт GEOX, ECCO, Hush Puppies гээд хөлд эвтэй ортопедик гутал зарж байна лээ. Гүрийж мөнгөө цуглуулж байгаад тэрнээс нь аваад өмсчихвөл хойшид ээж болох бүсгүйчүүдийн эрүүл мэнддээ оруулж байгаа том хөрөнгө оруулалт шүү дээ. Эмээ загвартай гэж битгий голоорой, намхан өсгийтэй балетка, өмдөн дээр өмсөхөөр мокассинууд зөндөө л байлээ ш дээ. Үнэхээр үнэтэй, чанартай болохоор та нар лав 10 жил өмсөхөөс гадна нэг ийм гутал өмссөн хүн дахиж нум, тулгуур нь тооцоололгүй хийгдсэн гутал өмсөж чадахаа больчихдог юм. Кристиан Лубутан гээд часан улаан улаараа алдартай гутал байнаа. За тэр чинь бол 10 см өсгийтэй байсан ч хөл ядраана гэж байхгүй шуу даа. Гэхдээ ориг нь шүү. Манайд мэр сэр харагддаг юм байна лээ. ТВ-ын Зулаа бил үү дээ нэг охин лав нюд өнгөтэйг нь өмссөн байсан. Ориг үгүйг нь мэдэхгүй байна.

Шуналт эм би боловоос гуталны хоббитой. Жижиг хөлтэй болохоор ч тэгдэг юм уу, таарсан, эсхүл таарах шахаж байгаа гутал тааралдвал үнэ хайрлахгүй авдаг. “Молтогчин туулайн савар шиг жижигхээн хөлтэйм байж гэрээр нэг гутал” гээл зарим нэг хүн хэдэн жилийн өмнө шүүмжилж байсын. Яадгийн би Эмальдо Маркосын хойт дүр болох гэж байгаам. ККК. Жижиг, эсхүл том хөлтэй хүүхнүүд миний зовлонг ойлгоно. Ямар мөнгөөрөө хөлөө бүрчээд хөл нүцгэн гүйлтэй нь биш.

Зун очих бүр УБ-т ус тас. Яахаараа ч зун болгон бүтэн сараар нь тэгэж ус таслаад байдаг юм. Долоо хоног бол бас яахуу, түмпэндэнэ гэхсэн. 90-ээд онд төрсөн хүүхдүүд “ТОГ ТАС” гэж хэлд орж байсан гэдэг шиг одооны хүүхдүүд “УС ТАС” гэж хэлд орж байгаа байхөө. Нээрээ энэ хотын удирдлагууд, шугам сүлжээнийхэн бас бодмоор юм. Ирэх жилийн орон нутгийн сонгуульд зун бүр ус тасалж, засвар үйлчилгээ хийдэг хугацааг 7 хоног болгоно гээд мөрийн хөтөлбөртөө тавьчихвал чинь аягүйлол дүүрэг, нийслэлийн ИТХ-д гараад ирнэ шүү. Улс төр рүү зүтгэж буй залуучууд иймэрхүү бодит уриа лоозон дэвшүүлбэл чинь бид дэмжий ш дээ.

Халуун ус ярьдаг шалтгаан нь усанд ороогүй биен дээрээ хурц үнэртэй, хулхи үнэртэй ус эр, эмгүй цацдагийг л хэлэх гээд байна. Тийм ус цацсанаас яршиг сайхан Да Хүрээ захынхан шиг хөлсөө үнэртүүлж байсан нь арай ориг.

Би Тэнгис-т “Рашаантын 18”-ыг үзсийн. Амьдралын эмгэнэл гарч байхад инээлдээд байгаа үзэгчдийг ойлгоогүйгээсээ илүүтэй урд талд суусан хулхи Диор, Шанел түрхсэн хүүхнүүдийг ёстой нээрээ үсдээд хаячмаар байсан ш дээ. Ядаж байхад хоцорч орж ирлээ. Суудал дээр нь хүн суучихсан байлаа. Лав 10 минут наашаа, цаашаа, би, чи гэж мэдрэл нервэнд нөлөөлсөн. Суудал дээр нь суусангууд нь хурдан босоод өгчихгүй ён, хоцорч ирсэн тэд чиг хүмүүст хүндрэл үзүүлчихгүйгээр хоосон суудал олоод суучихгүй ён. За бас нэг гоё үйл явдал нь нойлын өрөөнд болсон. Хүүхдүүдээ чирээд очсон хүмүүст энэ чинь их том асуудал шүү дээ. Нойлын хаалга болгоны үүдэнд оочерлож байсныг нь миний ээлж болохын алдад болиулаад хойш нь хоёр эгнээ үүсгээд голоор нь гарч байгаа хүмүүс чөлөөтэй зөрөхөөр зай үлдээсийн. Тэгсэн нэг шударга гар шууд дайраад орчдийм даа. Дутагдлын хажуугаар дуугай өнгөрөх биш, соёлгүй, боловсролгүйг нь дуудаад л хаялаа. Нойл дотроос өмдөө тайлж байхдаа нөгөө охин чинь урдаас “хохь чинь, соёлтой, боловсролтойгоороо тэгээд оочерлоод зогсжоохгүй юу чи” гэжээнэ ш дээ. Яа яа яа. “Би тэсэхгүйнээ, та намайг оруулчаач” гээд гуйвал би татгалзахгүй. Хажууд нь ундаа их ууснаасаа болоод доороо дэвхцэх жоохон охидууд зөндөө л байсан, тэр хүүхдүүдэд ямар муухай үлгэр үзүүлж байнаа, тэ?

За за, гоё юм бичиж байснаа бүүр бухимдлаа тайлчихсан суужээнэ. Эргээд сэдэв рүүгээ орий доо энэ чэнь одоо.

Би чинь уг нь дизайнер болох гэж байсан хүн шүү дээ. Болоогүй шалтгааныг нь эндээс уншаарай. Бараг дизайнер болох шахсан хүний үүднээс фэшн зөвлөгөө өгий даа. Энэ зөвлөгөө гэдэг үгийг сүүлийн үед ямар их хэрэглэж байнаа, би (ГАЙХАВ).

Jude Law

HOW TO DRESS TO THRILL, NOT KILL (me).

Би хүний гутлыг их хардаг. Shoeholic өвчнөөс гадна гутал хүний зэрэг зиндаа, мөнгө санхүүг илэрхийлэх нэг хэмжүүр яахын аргагүй мөн гэж үздэг. Ялангуяа эрэгтэйчүүдийн хувьд. Ямар маниус шиг арван хуруундаа алтан бөгж зүүж чадах биш, эрчүүд сайн гутал, сайн цаг байхад л болоод явчихна.

Гутал нь болж өгвөл үнэтэй сайн,  цэвэрхэн, өнгөлсөн, хувцсандаа зохицсан бол болчихно. Гонжоомон дээр пүүз, кед өмсчихөөр нэг л сондгой харагдаад байдаг юм. Урлагийнхан бол болох л байх, миний шунан дурладаг alfa male бол буудаж ална гэж байсан ч тийм юм хийхгүй ш дээ.

Гар. Удирдлагын академид хамт сурч байсан ангийн “хүү” нээх гоё гартай. Эмч үү гэсэн чинь эмч, бүүр мэс заслын эмч байсан. Сүмбэн цагаан хуруугаа болъё гэхэд тосолж арчлаад байвал хүний гар чинь хөөрхөн болчихдогийн ш дээ. Хэдийгээр гоё гартай ч бай би эр хүмүүстэй гар барих үнэн дургүй. Яагаад гэдгийг өөрсдөө бодоод олчихоорой.

Хувцасаа бол улиралдаа тааруулаад. Хар халуунд гоонжтой яваад байх нь хайшаан, өвлийн хүйтэнд цасан цагаан өмдтэй гүйх нь хайшаан. Брюкин өмд, чинос гэж хэлдэг өмд өмсөөд дээр нь богино ханцуйтай цамц өмсчихсөн залуу сайхан л харагддаг. Дуучин Болд шиг гоо сайханд байнга ордоггүй юмаа гэхэд нүүрнийхээ баагийг мэргэжлийн хүнээр шахуулаад нүүрэндээ чийгшүүлэгч тос, сугандаа хөлс дарагч түрхчигдэг бол болжээнэ. Тэгэхгүй NBA -ийн тамирчин лугаа суганы тэрүүгээрээ харлачихсан подооктой хүмүүс бас сонин харагдаад байдаг юм.

Үнэртэй усны хувьд хувь хүний өөрийн гормон, арьсны үнэрээс хамаараад өөрөөр үнэртдэг гэдгийг санаарай. Тийм болохоор Хьюго Босс, Армани Код хүн бүрт тохирохгүй. Зундаа бол сахлын ус түрхэхэд л хангалттай.

Оймс. Тас хар гутлан дээр цагаан оймс өмсөв, таминь. Жапанууд л биш бол бас л сонин харагддагийн. Ер нь бол гуталныхаа өнгө дагуу оймс өмсдөг. Хар, хар хөх, хар саарал хамгийн сонгодог нь. Оймс гэснээс нэг авахдаа нэг ижил оймсыг арав, хориор нь, уутаар нь аваад тавьчихвал өглөө босч өрөөсөн оймсоо хайхгүй, нэг нь цоорсон ч нөгөөтэй нь нийлүүлээд нилээд хугацаанд өмсчих их параахшиг арга байгаам.

За эрчүүдийн хувьд бол ингээд л болчихож байгаам даа.

Алим модноосоо хол унадаггүй ээ гэж...

Хүүхнүүдийн хувьд бол эндээс уншчихаарай. Өмнө бичиж байсан даа. Эмэгтэй хүн бол урлагийн бүтээл. Тийм болохоор Матисс, Микэланжело, ДаВинчи-гээсээ хамаараад хувцсаа тохируулаад байхад “Ийм нэгэн явдал” дээр нарийн бичиг хүүхний хэлдэг шиг”Ямар ч эр чамайг урдуураа зүгээр өнгөрөөхгүй дээ”. Үр хүүхэд чинь ч бас та нар шиг сайхан хувцасладаг болно, цаашлаад сайхан хувцаслуулдаг хань, ижил сонгоно.

ЖИЧ: Гилийн хатан “декрет” авдаг шиг би бас 9 сар гартал их завгүй байх тул дахиж иймэрхүү төрлийн бичлэг хийх зав зай муутай байна байх шүү.

Comments on: "Хувцас бурхан, бие чөтгөр" (4)

  1. Гилийн хатан “декрет” авдаг шиг

    haha, hunuus shuud utgaar ni oilgochihvii dee
    bi bumbug zalgiagui gedgee end alban yosoor hariutslagataigaar medegdej bna gesn

  2. […] хайж байдаг байна. Жишээлбэл: би өмнө альфа мэйлд шунан дурладаг гээд бичиж байсан нь өөрөөсөө ИЛҮҮ хүнийг хайх […]

  3. […] ээ, би чинь дэлгүүрчин, түүний дотор гутланд үнэн хоббитой гар шүү дээ  Бид яагаад ийнхүү гутланд үеийн үед хайр […]

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: