Тэтгэлэг горилогсдод тусламж

Should I? Could I? Would I?

Коюки нэрээр Наран Улсаас бичдэг нэг охин бий. Дуу орчуулах, явсан газар орныхоо талаар бичих гээд их хөдөлмөр зарж блогоо хөтөлдөг юм. Орчуулж тавьсан дууг нь хулгайлаад тавьчихсанд эгдүүцэж бичлэг бичжээ. Тэгсэн санхүүгийн зах зээлд ажилладаг Гүндэгээ гэдэг хүн бараг эх орныхоо төлөө гаргаж байгаа золиос чинь гэж ойлго гэжээ. Үнэхээр хүнд юмаа хулгайлуулчаад за хөөрхий ядуу юм яахуу гэж өнгөрөөд байвал нөгөө “Losers weepers, finders keepers-Хаясан хүний хохь, олсон хүний олз” гээч болно биз дээ???.

Харвардад багшлах хүсэлтэй залуу гэнэлээ, энэ хүү. Сайхан мөрөөдөл байна. Мөрөөдлөө биелүүлэхээсээ өмнө Коюки яагаад бухимдсаныг ойлгохыг хичээгээрэй. Бүүр болохгүй бол ядаж оролдоод үзээрэй гэж зөвлөе дөө. (Тэгсэн чамаар заалгахгүй би лаг гэдэг гаруудын нэг байвал би будаа???) Хүний юмыг зөвшөөрөлгүй авч болно, өөрийн юм шиг дураараа аашилж болно гэж бодож байнаа гэдэг чинь чиний ямар их харанхуй байгааг харуулж байгаа юм.

Би их зав зайтайдаа, лаг эх орончдоо энэ блогийг хөтөлдөггүй. Өөрийн туршлагад үндэслэн боломжийг олж харахгүй байгаа, мэдээлэл хүрэхгүй байгаа хүүхдүүдэд дэмжлэг өгөх гэж 100 хүүхдийг тэтгэлэгт хүргэнэ гэсэн зорилготойгоор, юу бичих вэ гэдгээ их бодож байж бичдэг. Таньд их баярласан гээд эргээд холбогдох нэгэн байхад, чамайг танихгүй, мэдэхгүй гэж хэлэх нь ч бий. Нэгэнт гэгээнтэн болж төрөөгүй юм чинь хүнд баярлана, гомдоно, шар хөдөлнө. Гэхдээ залуучууд учраас нас нь ахиж дунд эргэм насанд очихоороо, эсхүл өтөл насандаа миний амьдралд нөлөөлсөн хүмүүс гэдэг жагсаалтаа гаргахад нь миний нэр хамгийн сүүлд нь ч хамаагүй байх болов уу гэж горьддог. Хүн найдвараа хамгийн сүүлд гээдэг гэж үг байдаг даа.

Миний дуртай зүйл олон ч дургүй зүйлс түүнээс дутахгүй. Австрали найз маань Хятад Улсыг пирань загастай зүйрлэдэг юм. Хар мянгуулаа, үргэлж өлбан, ховдог.  Тэрбуман хүн дундаас амьд үлдэхийн тулд боломжийг шүүрэх овсгоотой байхгүй бол хэцүү байдаг биз. Харин хоёрхон сая, үүнээс насанд хүрсэн сая, түүнээс нь нэт ордог, дээд сургууль төгссөн, хэлтэй, устай дунджаар 27-35 насны гэх мэтээр хасагдсаар хасагдсаар үсрээд л 70 мянга орчим хүмүүсээс 100 хүн олдоно. Тэр 100 нь хоорондоо алалцахгүйгээр, хувьдаа мэдээллээ даралгүйгээр цааш нь өөрийн найз, хамаатан садандаа тараасаар гурван зуугуулаа болно. Цаашаа геометрээ боль гэхэд арифметик прогрессээр өссөөр нийгмийн хөгжлийн зүй тогтол, хүнлэг ардчилсан нийгэм гэж чухам юу хэлээд байгааг өөрийн биеэр мэдэрч, бид хүний хөгжлийн хувьд ямар харанхуй байгаагаа олж харсан хүмүүс олуулаа болчихвол Монголдоо байгаа малчин, тариачин, багш, эмч гээд эдийн засгийн салбар бүрт өнөөдрийн талхны төлөө хөдөлмөрлөж буй хүмүүстэйгээ хамтраад өөрсдийнгөө өнө мөнхөд үе залгамжлан төр барина, бидний өмнөөс шийдвэр гаргана гээд дүрдээ итгэчихсэн боловсролгүй, популист луйварчдыг шахаж чадна.  Тэр чинээгээрээ ч хойш үеийнхээ өсөн өндийх бат бэх тулгуур нь болно. Түүнээс намд элсээд, намайг сонгоод аль, эсхүл дарга болно би ийм мундаг, сундаг гэж давхихгүй.

Хувь хүнийхээ хувьд би лаг юм чинь гадаадад сургууль төгсөнө, тэгээд мөнгө төгрөг бүх үндсэн хэрэгцээгээ хангах учраас сраз майор болно гээд давхиад байгаа оппортунист хүмүүст би ДУРГҮЙ. Хүний хүүхдүүд хэлэлтгүй, нэг дүү маань ч гэсэн саяхан ШАНС-тай ажилд орох гэж байгаа гэж хэлж байж ам руугаа алгадуулсан. Хэдийгээр би өөрөө эдийн засагч мэргэжилтэй боловч бодит баялаг бүтээдэггүй, хедж фанд-аар баяжсан америк маягийн “жүүд”-үүдэд дургүй. Яагаад гэвэл эдгээр хүмүүс бүгд оппортунистууд.  Ямар ч дүрэмд exception байдаг ч би ерөнхий утгаар нь ярьж байна шүү. Тэгэхгүй бол баахан санхүүчид пижигнэж орж ирээд зохион байгуулалттай cyber-bullying хийцгээнэ. Өмнө тэгж байсан юм. Миний дургүй байдаг шалтгаан эргээд бид жүүдүүд шиг зовлон үзээгүй, хэдэн зуун жилээрээ доромжлогдон гутаагдаагүй байж яагаад тэдэнтэй зэрэгцэж очих ёстой вэ? Бид чинь “тэнгэрээс тамгатай, тусгай” хүмүүүс биз дээ???

Амьдрал олон өнгөтэйн адилаар хүн гэдэг бодгаль хамгийн төвөгтэй нь. Ямар ч хүнд сайн муу сүлэлдэн байдаг. Аливаа юмыг муугаар харъяа гэвэл юуг ч харлуулж болно. Энд би Гүндэгээтэй санал нэг байна. Гэвч болох, болохгүйн хязгаар ҮНЭН гэдэг улаан, хар, шар, цагаан, ногоон, жууд, америк, хятад, орос, монгол бүх хүмүүст  бүгдэд нь ижил. Яагаад гэдгийг Ганзоригийн Гологдлын шок  эсхүл Болох, болохгүйн хязгаар уншаарай.

 

 

 

 

Comments on: "Shoulda, coulda, woulda???" (4)

  1. Тийм ээ манайханд хүний юмыг зөвшөөрөлгүй авдаг хүмүүс хаа сайгүй бий. Бас хүний ком-руу зөвшөөрөлгүй ширтдэг, АТМ-ээс мөнгө авч байхад хараад зогсоод байдаг. Уулзаад юу хийж яваа юм, хаачих гэж яваа юм гээд хариугаа аймаар шургуу шаарддаг. Төвөгтэй зуршилтай, ядаргаатай хүмүүс их байдаг шүү.
    Бусадттай мэдээлэлээ хуваалцахдаа муу, хуваалцахаа маргаж дийлэн гарч байх ёстой “уралдаан” гэж боддог, буруу ч бай, зөв ч бай хүний бодлыг хүндлэлгүй өөрийнхийгөө тулгадаг яг “Бенжамин Франклины баг залуугийн төрхийг санагдуулав” нөхдүүд олон байдаг даа.

    • Өнөөдөр чиний блогоор зочиллоо. Сайн байна миний дүү. Бичээд байгаарай. Ийм залуучууд өсөж өндийж байгааг харахаар хийж буй ажилдаа урам зориг орох юм даа. Бумаа багшдаа “Шавийн эрдэм багшаасаа” гэж дамжуулаарай.

  2. Блогоор маань орсон баярлалаа. Антропологийн талаарх мэдээлэлүүдийг аль болохоор нэг дор нь цуглуулах, цахим архив үүсгэх гэсэн хувийн жаахан амбицдаа хөтлөгдөн блог нээсэн юм. Монголд ихэнх антропологийн сурах бичиг, ном зохиолууд англи хэл дээр байдаг болохоор уг ухаанаар сурч байгаа хүн унших юм “ховор” эсвэл англи хэлтэй байх хэрэгтэй болдог. Монгол хэл дээр байгаа антропологитой холбоотой мэдээлэлүүдийг аль болох өөрийн блог дээрээ тавихыг хичээж байгаа. За зарим нь миний “уянгын халил” энэ тэр л байгаа даа хэхэхэ.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: