Тэтгэлэг горилогсдод тусламж

Өчигдөрхөн Гилийн хатны бүтэлгүйг гайхаад, шоолоод байсан өөрөө торгуулчихлөө. Ядаж байхад торгуулийн мөнгө бараг хоёр дахин нэмэгдчихэж. Санхүүгийн хямрал болоод торгуулийнхаа мөнгийг хүртэл нэмчих юмаа энэ муу капиталистууд.

Флиндерс эмнэлэг орсийн. Арай гэж 15 минутын зогсоол олоод хоолонд орчихоод, эмнэлэг орчихоод гараад ирсэн яг намайг торгоод байжээнаа. Гүйгээл очлоо. Тэгсэн чинь уучлаарай л гэнэ. За яах уу 22 дойлуур гэж бодоод аль дүүргийнх торгожуу гээд харсан юу вэ миний амьдран суудаг дүүрэг, төлбөр нь 43 дойлуур гэжээнэ. Уур хүрээл, уушиг зүрх шууд сагсайгаад иржаагаам чинь. Яахаараа ийм үнэтэй байдгийн, 22 л байдаг ш дээ гэсэн өнгөрсөн сараас нэмэгдсэн гэнэ. Яагаад миний амьдардаг дүүрэг намайг торгодгийн энэ чинь Марионы нутаг дэвсгэр гэж хэрэлдсэн чинь замын голын зурвасаас наашхи хэсэг нь Митчам, цаадах нь Марион буюу манай сургуулийн дүүрэг гэнээ.  Одоо төлөхөөс. Бас дуугай байхгүй, эмнэлгийн паркинг чинь пиг байхад нааг яа гээв гэсэн би консулын нутаг дэвсгэр хариуцахаас эмнэлгийн паркинг хариуцахгүй  гэж учирлав. Ий, ёстой нээрээ. Мэдсэн бол сургууль дээрээ 4 дойлуураараа тавиад доошоо алхаад, эсхүл үнэгүй автобусандаа суухгүй, нойрноос морио гэдэг шиг хоол эргүүлж байж ингэж байгаам. Хохь нь.

Comments on: "Торгуулав" (2)

  1. chuups said:

    heheheh hohi ni baihdaa yahav dee za yahav ee daraagiin udaa l hicheeye

  2. […] хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гээд үнэнч шударгаар паркингийн […]

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: