Монголд очсон үндсэн зорилгоо бичээгүй аялал жуулчлал, амралт сувилал гээд бичээд байсан байна ш дээ. Хамгийн дуртай зүйлийнхээ талаар гоё бичлэг хийнээ.
Алдарт “Балетын үдэш”-ийг үзлээ. Боргилмаагийн бичсэн нийтлэлийг уншаад яаж дуугай байх вэ комментоор хэрэлдээд л тавьсан. Алиа салбадайд бүжиглэсэн африкан-амэрикан бүжигчнийг хар арьстан болохоороо уян налархай байв гэж арьс өнгөний үнэр нэвт ханхалуулсан бичлэг байсан нь миний бухимдлыг төрүүлсэн юм. Бүжигчний ур чадварыг дүгнэхэд хар, ногоон, цагаан ямар хамаа байнаа, айн?
Балет гоё байлаа. Үзэгчид нь бүүр “гоё” байв. Шинэ баячуудын “Хэн нь хэн бэ?” гэдэг шоу болсон гэвэл илүү үнэнд дөхөх байх. Найз балетчины урилгаар үзсэн болохоор дээр сууж, хүмүүсийг тольдох боломж олдсон юм. Ядуу орны иргэн гэж хэлэхээргүй баян, тансаг хувцаслалт. Брэндийн цуглуулга болсон хүүхнүүд. LV, Burberry, Armani, Chanel… Парисын Загварын долоо хоног шиг, гэхдээ бүүр 2000 оны шинэ оросуудын хувцаслалт, Голливудын скандалд дуртай залуу оддын хэв загвар тэнд ноёрхож байлаа. Understated elegance буюу интеллект ангиллыг бусдаас ялгадаг тэр вкус тэнд үнэхээр ховор байв. Эдгээр брэндийг Парист, эсхүл Нью Йоркод бутик дэлгүүр хэсэхдээ өмсөхөд болж байнаа. Түүнээс дунд сургуулийн гурван багшийн сарын цалинг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний үнэтэй, ухаантай маркетингийн ачаар үнэд орсон цүнх барьчихаад ядуу оронд алхах нь politically incorrect үйлдэл юм. Тэгээд тэр цүнх нь театрт барихаар гоёмсог жижиг клатч бол бас яахав. Хүн цохиж алмаар том, хүрэн бор өнгөтэй, эсхүл бизнес СЕО эмэгтэйчүүдийн барьдаг Hermes байсан нь инээдтэй байлаа.
Надад тэр брэндүүд байхгүйдээ би ингэж бичсэнгүй. Хүмүүс LV гэдгийг мэддэггүй 90-ээд онд надад үүргэвч, түрийвчтэйгээ байсан. Залуу ч байж, миний амжилтыг олонд илтгэх бэлгэ тэмдэг болсон брэндлэх өвчин тусч явлаа. Харин одоо үүнээс илүү үнэ цэнэтэй зүйл амьдралд байдгийг ойлгосон учраас УБ гудамжаар явах брэндийн цуглуулгыг хараад нийгэм, хүмүүсийн сэтгэхүй ямар шатандаа явааг үнэлэх баримт болж хөгшин Европын аманд багтаж байгааг хараад шүүрс алдав.
Conspicuous consumption буюу хүчээр бий болгосон хэрэглээг дэмжих Америк соёлын гүнзгий түрэмгийллийн хажууд Дээлтэй Монгол наадам үнэхээр үндэсний соёлоо сурталчилсан сайхан арга хэмжээ болов. Хүмүүс өвөг дээдэс, удам судраараа их бахархадаг болж. Би ч мөн адил. Өчигдрийн үргэлжлэл, ирээдүйн тулгуур болсон бидний үед үндэсний соёл, үнэт зүйлээ хадгалж үлдэх үүрэг ноогджээ. Тийм болохоор өөрсдийгөө тусгай заяатай, оюун потенциаль сайтай гойд хүмүүс гэж хэт дөвийлгөлгүй, гэхдээ бас үндэсний үнэт зүйл, соёлоо харийнхаар бүр мөсөн сольчихолгүй шиг байвал хойч үедээ дурсагдах бидний гавъяа тэр юм.
Балетчдын хувьд ДБЭТ-ын гоцлол бүжигчин Саруул, Батчимэг хоёрыг ихэд дэмжив. Саруул Хунт нуурын цагаан хунд бүжиглэдэг шинэ прима балетчин. Театрын улирлын нээлтээр заавал театрт очиж, түүний бүжихийг хараарай.
Хэрэвзээ би балетчин болсон бол хар хунд бүжиглэхийг хүснэ. Миний бодлоор энэ дэлхийн хамгийн сайхан хар хун бол Светлана Захарова.
Бас энэ http://www.youtube.com/watch?v=e6xhKxDGWqo&playnext=1&list=PL1F45C26B748D0CE0
Comments on: "Үндсэн зорилго БАЛЕТ" (5)
Хувцаслалтан дээр нээрээ нэг юм хэлэхэд манай хамаатны охин дүү тэгсэн шүү. “Дотоодод сургууль төгссөн хүмүүс аймаар үнэтэй загварлаг хувцасладаг, харин гадаадад сургууль төгссөн эсвэл гадаадад удаан амьдарсан хүмүүс хувцаслалтандаа нэг их анхаарал тавьдаггүй хайш яайш хувцасладаг” гэж билээ. Нээрэн ажиглаад байсан чинь тийм байсан шүү. Манай ажлынхан лав тэгэж брэнд мрэнд энээ тэрээ гэж огт ярьдаггүй, ажил дээрээ би ганц ч мэддэг брэндийн хувцас өмссөн хүн хардаггүй юм. Манайхан чинь голдуу л гадаадад сургууль төгссөн эсвэл аль нэг оронд хэдэн жил амьдарсан хүмүүс ихэнхдээ. Тэгсэн эртээд ажил хэргийн шугамаар хүнтэй уулзах гээд Шангрила оффис руу МСS орсон чинь бөөн л ганган ганган нуль брэнд цүнх мүнх барьсан өндөр өсгийттэй хүүхнүүд гунхаад байсан оффис дотор нь. Тэгээд би манай дүүгийн хэлсэн үг үнэн ч юмуу даа гэж бодож билээ.
Балетын үдшийг үзсэн. Алтанхуягаараа маш их бахархсан.
Би ядуу болохоороо брэнд мрэнд ялгадаггүй өмсөж ч үзээгүй шд. Би гадаадад сургууль төгссөн юм шиг харагддын байна шд. Гоё гоё. Хэ хэ
Дүүгийн чинь “хайш яйш” гэдэг ойлголт нь нийлэмжгүй, сонирхолтой бус гэсэн утга агуулж байгаа байх гэж бодож байна. Би хүмүүсийн гутлыг их анзаарч хардаг. Хөлд эвтэй, сайн чанарын гутал маш үнэтэй байдаг тул тухайн хүний боловсрол, зэрэг зиндааг хамгийн сайн харуулдаг гэдэгт итгэдэг.
Hi egch mini. Tetgelguudtei holbootoi Heden saihan zovlogoo avah gesen yum. Mail hayagaa ilgeene uu.
balet ch uneheer goyo shuu hunii uyan nalarhai chanar bas tesver tevsheer huch chadal geed l bi bagadaaa balatchin bolohiig ih husdeg bj bilee naaguur tsaguur tevhtseed l he he.gehdee boloogui ee.odoo uzeh durtai