Тэтгэлэг горилогсдод тусламж

МCS компанид ажлын урилга авсан нэгэн татгалзсан хариу өгснийг сонсоод учрыг лавлатал “Хүүхдийн паркыг устгасан, УБ-ын өнгөтэй өөдтэй бүхнийг эзэмшсэн компанид ажиллахгүй” гэсэн хариулт сонсоод бахархах сэтгэл төрлөө. Үнэхээр л хууль зөрчөөгүй бүхэн зөв шударга зүйл мөн үү?

Авилгачин, газрын наймаачдыг жигшин зэвүүцдэг мөртлөө Зайсангийн ам, Туулын эрэгт барьсан байшин худалдан авч орох нь хэр зэрэг зөв зүйл вэ? Хэдийгээр чи авилга аваагүй, орон сууцаа банкны зээлээр авсан ч гэсэн анхнаасаа Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийг зөрчин байж баригдсан барилгыг худалдан авч байнаа гэдэг чинь энэхүү хууль зөрчсөн үйлдлийг дам дэмжиж байна гэсэн үг. Нэгэнт барьсан байшин нь зарагдаад байгаа учраас газрын үнэ тэнгэрт гарч, эрх мэдэлтнүүд гарын үсгээ хууль бус орлогын эх үүсвэр болгон хувиргаад, тэрхүү эрх мэдлийн төлөө улайран дайрч байна. 

Билл Клинтон, Моника Луинскигийн хэрэг явдлын дуулианы үед Клинтон худал хэлсэн эсэх талаар Конгресс дээр хэлэлцэхэд Ерөнхийлөгчийн талын өгч байсан тайлбар “Хууль зөрчөөгүй боловч зөв биш үйлдэл”-ийг ойлгоход их тустай. АНУ-д гэр бүлээс гадуур бэлгийн харилцаатай байхыг хуулинд хориглодоггүй тул Клинтон хууль зөрчөөгүй. Харин “I did not have sexual relationship with this woman” гэж улс даяараа мэдэгдсэн нь ард нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэх мэдэгдлийг санаатайгаар хийсэн гэж үзсэн. Секс гэдэг үгийн тодорхойлолт аман сексийг бэлгийн харилцаа гэж үзэхгүй байхаар утгачилсан байдаг(http://en.wikipedia.org/wiki/Sexual_intercourse) тул Клинтон мэдэгдэл хийж байхдаа үнэн хэлсэн, иймд хууль зөрчөөгүй. Тэгвэл яагаад Клинтонд итгэл үзүүлэх эсэх талаар ард нийтийн санал асуулга явуулсан бэ? Яагаад гэвэл гэр бүлтэй хүн гэр бүлээ хууран мэхэлж чадаж байгаа учраас тэр.  Иймд “Хууль зөрчөөгүй л бол зөв” гэдэг тайлбар нь бүх зүйлийг зөвтгөх боломжгүй юм.

Хамт ажилладаг залуу хэдэн жилийн өмнө “Монголчууд бүгд хулгайч сэтгэхүйтэй” гээд тэрийгээ маш энгийн жишээгээр нотолсон юм. Манай ажлын үүдэнд “Эргэхийг хориглоно” тэмдэг байдаг бөгөөд цагдаа байгаа өдрүүдэд жолооч нар эргэдэггүй, тийм учраас түгжрэл үүсдэггүй. Харин цагдаа байхгүй өдрүүдэд бол түгжрээтэй, бөөн сигнаал, дуу чимээ. Т-ын дэвшүүлж буй постулат нь “Хэрэвзээ цагдаа байхгүй бол хориглосон үйлдэл хийж болно гэж сэтгэж байгаа учир хүн хараагүй бол хулгай хийж болно гэж сэтгэнэ. Тийм болохоор бид хулгайч сэтгэхүйтэй”. Нээрээ бодоод байсан шар гэрэл дээр зогсолгүй зүтгээд уулзварт улаанар ороод цагдаад баригдаастай, торгуулаастай, авилгач замын цагдааг хараагаастай. Хэрэвзээ шар дээрээ зогссон бол торгуулахгүй, цагдаад мөнгө хийх боломж олдохгүй. Сайндаа л арын машинууд сигналдана биз. Гэвч чи авилга өгөөгүй, тийм болохоор нэг өдөр ч гэсэн авилгаас ангид.

Comments on: "Болох болохгүйн хязгаар" (1)

  1. […] Амьдрал олон өнгөтэйн адилаар хүн гэдэг бодгаль хамгийн төвөгтэй нь. Ямар ч хүнд сайн муу сүлэлдэн байдаг. Аливаа юмыг муугаар харъяа гэвэл юуг ч харлуулж болно. Энд би Гүндэгээтэй санал нэг байна. Гэвч болох, болохгүйн хязгаар ҮНЭН гэдэг улаан, хар, шар, цагаан, ногоон, жууд, америк, хятад, орос, монгол бүх хүмүүст  бүгдэд нь ижил. Яагаад гэдгийг Ганзоригийн Гологдлын шок  эсхүл Болох, болохгүйн хязгаар уншаарай. […]

Leave a reply to Shoulda, coulda, woulda??? « Alimaa's Cyber Space Хариулт болиулах