Тэтгэлэг горилогсдод тусламж

Publicity stunt

Олон нийтийн масс хэрэгслээр тархи угаах ажиллагаа үнэн боловсронгуй шатанд гарчээ. Авьяаслаг Британчууд шоуны финалд үлдсэн нэг дуулаач нь аль 2009 оноос хойш ОД болохоор чармайж байгаа нөхөр байгаад энэ нөхрийг ОД болгохын тулд уг шоуны энэ бүлэгт оролцуулан түрүүлүүлэх ажиллагаа явсан болохыг өрсөлдөгч хөгжмийн продакшн нь блогоор дэлгээд уг шоуны рэйтинг унааский. Үүнтэй яг ижил нэвтрүүлгээр “Монгол эр хүн болохоор уйлдаггүй” нэг өвөрлөгч хүүг Бүх Хятадын ТВ-ээр дуулуулж, хамаг амьтны сэтгэлийг уяраав. Гэтэл Өвөр Монголд нүүрсний тэрэг бэлчээрээ хамгаалсан малчинг дайрсан хэрэг мандаж, жагсаал, цуглаан онцгой байдал зарлахдаа хүрээд байгаа бөгөөд энэ клипийг үзэж байхдаа тохиолдол уу, зохион байгуулалттай зүйл үү гэдэг асуулт миний толгойд эргэлдэж байлаа.

Дэд ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Сара Палин өнгөрдөг долоо хоногт Нэг үндэстэн автобусаараа сурвалжлагч нартай муур, хулгана болж тоглон сайхан ПиАрдав. Энэ мужийн сангийн сайд нэг нөхөр өнгөрсөн жил шөнө явж байгаад зодуулсан гээд ард түмнээрээ өрөвдүүлээд байсан. Яг тэр аргаараа нэр хүндээ өсгөхөөр 4 сард бас нэг хүнд зодуулсан гээл ТВ-ээр гарав. Зодсон гэх этгээд нь өөрөө очиж мэдүүлэг өгөөд хэрэг явдлыг ухаад байсан улс төрч өөрөө болдоггүй, өдөөн хатгасан болж таараад нэр хүнд нь навс унав.

Манай улс төрчдийн хувьд “Дуусдаггүй ярилцлага” нэвтрүүлэгт орж, огт судлаагүй, мэддэггүй сэдвээрээ ТОМ ТОМ бүлтрэх, эсхүл хоолны нэвтрүүлэгт орж ориг бантан хийж үзүүлэх, бүүр болохгүй бол ТВ голлож булга, минжин дээл өмсөж байгаад Юндэн гөөгөөг караокэдэх гэх мэтээс хэтрэхгүй юм. Тийм болохоор хөгжингүй орнуудын зохион байгуулалттай ПиАрыг бодвол бараг “ичмээр дамжиг” юм дөө. 2008 оны сонгуулийн үеэр нэр дэвшигч нар Далай ламтай авахуулсан “зургаа”   Хөвсгөл аймагт айл болгонд тараасан байлаа.   Хөөрхий тэр хүмүүс Далай ламын зургийг хогон дээр хаяж, галд хийж чадахгүй болохоороо хоймортоо залчихсан байж билээ. Жинхэнээсээ биш эвлүүлэг гэж хэлээд чиг нэмэргүй, тэр жирийн иргэд итгэхгүй.

Миний найз байсан алдартай дуучин хоёулаа байхдаа зүв зүгээр байснаа гурав дахь хүн өрөөнд орж ирэнгүүт шууд жүжиглэж эхэлдэг байсан нь миний дургүйг хүргээд одоо толгой дохихоос хэтрэхээ больсон доо. Манай одууд өөрсдийнхөө тухай жижиг мэдээ сонин дээр их бичүүлдэг. Өөрөө л ярьж хэлээгүй бол мэдэх боломжгүй тийм деталиуд гаргаад байхаар мэргэжлийн ПиАр компани хөлслөөд тэрийгээ арай боловсронгуй хийх хэрэгтэй ш дээ. Сонин хачин үйлдэл хийгээд л, тэрийг нь уншсан жирийн иргэн би жуумалзаж суухдаа “Муу ПиАр гэж байдаггүй” гэдэг томъёоллоор ажиллаж байгаа юм байх даа л гэж гайхдаг юм.

Comments on: "Publicity stunt" (1)

  1. […] энэ тухай өвөр монгол хүү Уудмаа дээр жишээлээд цухас дурдаад өнгөрсөн байгаа. Баабар […]

Leave a reply to Бараг дүүрэн vs Бараг хоосон « Alimaa's Cyber Space Хариулт болиулах