Тэтгэлэг горилогсдод тусламж

Цаг заваа гаргаж мэдээлэл бичсэн Г-д баярлалаа. Ингээд мэддэг мэддэгээ бичээд байвал тэтгэлэг гэдэг чинь тийм ч хэцүү зүйл биш шүү дээ.

Та бүхэнд өчүүхэн ч атугай мэдээлэл болох болов уу гэж бичлээ. Би ЭйДиЭс 2012 хөтөлбөрт Категори 2 с өмнөх жил өрсөлдөж шалгарсан юм. Одоо Англи хэлний сургалтанд сууж байгаа. 7 сард Айлтс ийн шалгалтаа өгөөд оноогоо авчихвал 1 сард Австрали явна. Үнэнийг хэлэхэд энэ тэтгэлэгт өмнө нь материалаа өгч байгаагүй, энэ тэтгэлэгээр өмнө нь явж байсан таньдаг хүн байхгүй бол асууж лавлах зүйл их гардаг юмаа. Тэр болгон бүх юмаа МАСП с асуугаад байх хэцүү. 2013 ийн өргөдлийг 5.06 нд буюу маргааш аваад дуусах юм байна лээ. Материалуудаа бүрдүүлээд бүгдийг нь 4 хувь копидоод авайчиж өгнө. НД ийн дэвтрийн хуулбар л байхад болно.

Миний түрүү жил бүрдүүлсэн материалууд
1. Компанийн захирлын захидал Англи орчуулгатайгаа. энэ хүнийг тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл өгөхөд нь дэмжиж байна. Манай сайн ажилтан ийм ийм ажил хийж байсан цаашдаа манай байгууллагын тэр зорилгод өөрийн хувь нэмрээ тэгэж оруулах ажилтан гэсэн утгатай. Зөвхөн захирал биш шууд удирддаг албаны даргаасаа бас авч болно. Тэтгэлэг авахад нь дэмжиж өгнө үү гэсэн өгүүлбэр оруулаагүй. Тэртэй тэргүй захирал нөлөөлөх боломжгүй учраас.
2. Анх ажилд орсон тушаалын хуулбар орчууlгын хамт
3. НД ын дэвтрийн хуулбар орчуулгын хамт
4. Expression of interest
5. Action plan энэ хамгийн чухал хэсэг. 1 с 2 нүүр орчим байхалд болно. Бичихдээ энэ хөтөлбөрийн зорилго болон албан байгууллагын зорилгодоо нийцүүлж бичих хэрэгтэй. Энэ хөтөлбөрт орсноор хувь хүнийхээ хэвьд би ийм зорилгодоо хзрнэ. Манай байгууллагын хэрэгжүүлж буй энэ хөтөлбөрт би ингэж хувь нэмрээ оруулна. Цаашлаад улс орныхоо хөгжил дэвшилд ийм хэрэгтэй гээд л хоорондоо уялдаатай байхаар сайн бодож бичих хэрэгтэй. Категори 2 с өрсөлдөж байгаа хүмүүст мэргэжлүүдийг нь заагаад өгчихсөн байдаг учраас тэр мэргэжлүүдээс өөртөө хамгийн ойрхон тохирохыг нь сонгоод тэрэнтэйгээ бас уялдуулах хэрэгтэй. Хэрэв огт өөр мэргэжлээр төгссөн огт өөр чиглэлээр ажиллаж байгаа бол ер нь бараг шансгүй л гэсэн үг.

6. Иргэний үнэмлэхний хуулбар.

Өмнөх жил 550 гаруй хүн энэ хөтөлбөрт өрсөлдсөн гэж сонссон. Үүнээс 400 гаруй нь зөвхөн категори 2 т өрсөлдсөн юм шиг байна лээ. 7 хуваарь байж байгаад ерөнхий сайд Австралид айлчилсны дараа хуваарийн тоо нь 17 болсон. Категори 2 маш өрсөлдөөнтэй байдаг. Гэхдээ энэ жил хуваарийн тоо их байгаа тул өмнөх жилүүдийг бодвол том боломж өгч байна гэж бодож байна.
Шалгаруулалт нь харин маш шударга явагддаг. 5 хүн ширээ тойрч сууж байгаад тус бүрдээ оноо өгөөд 5 хүн зэрэг сайн оноо өгсөн тохиолдолд шалгаруулдаг. Хэрэв аль нэг хүн нь хэтэрхий сайн юм уу муу оноо өгвөл яагаад гэдгээ тайлбарладаг гэсэн. Их л бодож тал талаас нь ярилцаж шүүдэг юм шиг байна лээ. Мэргэжлүүдийг нь маш тэгш тэнцүү хуваарилах жендер талаас нь бас бодох хэтэрхий их эмэгтэй эсвэл хэтэрхий их эмэгтэй, нэг мэргэжлээр олон хүн байлгахгүй ч гэдэг юм уу тиймэрхүү баланслах ажиллагаа бас явагдана.Сүүлийн үед Инженерийн чиглэлээр явж байгаа оюутнуудыг их дэмжиж байгаа. Одоо АЙЛТС ийн бэлтгэлд энд явагдаж байгаа сургалтанд манай ангид сурч байгаа категори 2 ийн оюутнуудаас 4 хүн public health, 3 ч хүн хүний эрх, 1 хүн жендер судлал, 1 хүн нанотехнологи, 1 хүн уул уурхай, 1 хүн байгалийн гамшиг г. м мэргэжлүүдийг сонгосон байна лээ. За ингээд зарим нэгэн зүйлийг мартсан байж магад. Бүгдэд нь амжилт хүсье. Энэ хөтөлбөр миний хувьд Монголд байгаа хөтөлбөрүүдээс хамгийн боломж ихтэй хөтөлбөр шиг санагддаг. Шалгарсны дараа Австрали явахдаа гэр бүлийн бүх хүмүүсээ авч явж болно. Зөвхөн сургалтын тэтгэлэгээс гадна сар бүр амьжиргааны зардалд нь зориулж 1500 орчим австрали доллар өгнө. Дунд сургуульд хүүхэд нь төлбөргүй сурна. Гэр бүлийн хүн нь цагийн хязгааргүй ажиллах эрхтэй гээд л . Бүгдэд нь амжилт хүсье.

Comments on: "ADS 2012-т шалгарсан хүний зөвлөгөө" (13)

  1. Ene medeellig uhsun G-d bas thanks. Alimaagaas asuuh zuil bnaa. tetgelegt hutulburiin shalgaruulaltand oroltsoj bgaa humuusiin ajliin turshlagaar ni shalgaruulahad togtvortoi bdal bolood tuhain huniii position hir nuluutei ve? Yu ve gevel jishee ni ajliin turshlaga ni 2 jil, uund 3 gazar ajillaj bsan, gehdee dandaa orchuulagchiin alban tushaald? Ene met bdal shalgarauulaltand muugaar nuluuhuul gej? Esvel magadgui orchuulagchin alban tushaalig service staff geed discrimination maygiin um bdag boluul gej bodloo? Hariu husey. er ni uurtei chini bolomj bval uulzah umsan.
    Bayarlalaa,
    Hundetgesen
    SGE

    • Шалгууран дээрээ 2 жил тогтвортой суурьшилтай гэж байгаа байхаа. Албан тушаалын хувьд ялгаварлан үзнэ гэсэн юм байхгүй. Эссэ, болон тодорхойлолтууд чамайг хэн бэ гэдгийг тодорхойлоход чухал баримт болдог.

  2. Ochirz said:

    mash heregtei zovolgoo ogson chamd mash ih bayarlalaa.daraagiin shalgaruulalt ni hezee be? haanaas medeh shaardlagatai be? bi ene hotolboriig mash ih sonirhoj bna bi programist mergejiltei mergejileeree barga 4 jil bolj bna. zaaval itel -n shalgalt ogson baih shaardlagatai yu? burduuleh materialaa burduulj ogchood daraa ni itel -n shalglt ogch boloh uu? esvel tend ni surgaltand suulgaag yum bol uu ene tal deer zovlogoo ogooch please? hariu husiy

    chamd mash ih bayarlalaa

  3. Сайн байна уу. Би өмнө нь энэ тэтгэлэгт хөтөлбөрийн тухай бичсэн Г байна. Миний бичсэн өчүүүхэн зөвлөлгөөг блог дээрээ тавьсан Алимаа эгчдээ баярлалаа.

    Энэ хөтөлбөрт өргөдөл гаргахдаа АЙЛТС ийн оноогүй байж болно. Гэхдээ хөтөлбөрийн хэлний минимум шаардлага болох Айлтс 5 оноо авах чадвартай байх ёстой. Хэрэв өөрийн чинь материал шалгарсан тохиолдолд оноогүй хүмүүсийг төлбөрийг нь МАСП төлөөд АЙЛТС шалгалтанд оруулдаг. Энэнээс доош оноотой бол та хөтөлбөрт шалгарч чадахгүй.

    1. 5 юм уу 5,5 оноо авбал 9 сарын хэлний курст Монголд сууна. Улмаар Австралийн их дээд сургуульд элсэхэд шаардлагатай оноогоо авсны дараа сургууль руугаа явах замаа заснаа гэсэн үг.
    2. 6 оноо авбал 6 сарын курст Монголд сууна.
    3. 6,5 оноотой хэдий ч унших, ярих, сонсох, бичих хэсгийн аль нэгэнд 6 с доош оноо авсан бол 3 сарын курст Монголд сурна.
    4. Шууд 6,5 оноо аваад бүх хэсгүүдийн оноо бүгд 6 с дээш гарсан бол Австрали явах бэлтгэлээ хийгээд л сууж байна даа.

    ADS2013 ийн материал авах хугацаа дууссан. Хэрэв та энэ хугацаанд амжиж материалаа өгч чадаагүй бол дараа жилийнхийг хүлээхээс аргагүй. ADS2014 нь 2012 онд 6 сарын эхээр зарлагдах байх. Гэхдээ би сайн мэдэхгүй байна. http://www.masp.mn сайтаас мэдээлэл авсан нь дээр. Та хувийн юм уу төрийн бус, олон улсын байгууллагад эсвэл их дээд сургуульд ажилладаг бол Категори 2 т өрсөлдөнө. сүүлийн 2 жилийн категори 2 ийн заагдсан мэргэжлүүд дотор компъютерийн чиглэлийн мэргэжил байгаагүй. Төрийн байгууллагад ажилладаг бол мэргэжил нь тухайн яам тамгын газрынхаа боловсон хүчний бодлоготой уялддаг тул тийм мэргэжил байх ёстой ёсгүй гэсэн шаардлага байдаггүй юм шиг байна лээ. ALA гээд бас Австралийн засгийн газрын тэтгэлэг байдаг . Энэ нь Айлтс ийн 6.5 оноотой ирээдүйн лидерүүдэд зориулагдсан хөтөлбөр юм. Тэрэн дээр мэргэжил заадаггүй юм шиг байна лээ. Гол нь та Монголынхоо хүмүүстэй биш Ази номхон далайн орнуудын хүмүүстэй өрсөлдөнө. г.м Би энэ талаар сайн мэдэхгүй тул мэддэг хүнээс нь асуусан нь дээр байхаа.

  4. Ochirz said:

    G-d mash ih bayarlalaa.

  5. Sain bnu? Mash ikh bayarllaa. Ikh heregtei medeelel bn. Tegeed yor n 5 onootoi humuus ter surgaltand suugaad 6.5 onoo bugd avdag u? ongorson turshlagaas yamar bdag yum bol bugd l 6.5 avaad yavsan humuus u te. Mon herev teriigee avch chadahgui bol dahin 6 sard suudag gesen ug u te?

  6. zandarmaa said:

    сайн уу зөвлөгөө тань их таалагдлаа би сувилагч мэргэжилтэй 2005 онд АУ-ны магистр хамгаалсан одоо ахиад докторт сурмаар бүр гадаадад сурмаар. энэ мэргэжил хэр шаанстай вэ би шалгаруулалтанд орно гэвэл ямар бэлтгэл хийх ёстой вэ зөвлөгөө өгөөч

    • Англи хэлний шаардлагатай оноотой байх. Тэгээд дараа нь гадаадын сургуулиасаа ямар нэг нөхцөл заагаагүй элсэн орохыг урьсан урилгатай байхад тэтгэлэг зарлагдахаар өргөдөл гаргах боломжтой юм. Англи хэл анагаахын чиглэлээр бол маш өндөр буюу АйЛТС 7.0 байх шаардлагатай. Монголд хамгаалсан магистр, зарим тохиолдолд бакалаврыг ойшоохгүй байх тохиолдол байдаг. Ялангуяа шинжлэх ухаан, анагаах, техник, технологи гэх мэт нарийн мэргэжлийнхний шалгуур өндөр. Гэхдээ хүүхдүүд шалгуурыг нь хангаад ирээд л байна. Шууд доктор гэж байхаар эхлээд магистрт үзвэл яасан юм? Боловсролын системийн ялгаа их тул эхлээд багаас нь эхэлбэл дээр биш үү?

      • zmaа said:

        Зөвөлгөө өгсөнд маш их баярлалаа. Тийм шүү боловсролын системийн ялгаа их би багаас нь эхлэх ёстой юм байна. Шалгуур өндөр гэдгийг сонсоод яана гэж бодсон ч би чадах ёстой гэж бодлоо. Шаардлагатай оноогоо авахын тулд хэлний бэлтгэл чухал юм байна. Ямар сургалтанд хамрагдвал оноогоо авч чадах болоо? Зөвөлгөө өгнө гэдэгт итгэж байна.

  7. Naraa said:

    Alimaa egch bolon G.iin zuwluguu mash une tsenetei sanagdlaa. bi 2-r angilald bagtah salbart ajilladag yum baina. Sanhuugiin management.eer bachelor zeregtei 2014.t hamragdahad oroitson bolow uu? Ta buhen zuwluuch. Enekhuu hutulburt hamragdaj uuryn chadwariig ulam deeshluuleh gesen yum.

  8. munkhzaya said:

    2 jiliin turshlaga geheer neg gazraa togtwort ajillsasan gsn uguu, 2 or 3 gazar ajillaj bsan bj bolohuu 2 jiliiin hugatsaand, bas dungiin golch hir nolooloh ve hariulaach, bi 2014t n material ogch uzeh sanaatai

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: