Тэтгэлэг горилогсдод тусламж

Дүү асууж байна. “Эгчээ, ёс бус хүчирхийлэл гэж байгаа юм чинь зүй ёсны хүчирхийлэл гэж байх уу?”

ТВ 25-ын мэдээнээс болоод үүнийг асуух болсон юм байна. Хөдөө байдаг эцэгтээ хүчирхийлүүлсэн насанд хүрээгүй хүүхдийг ээжтэй нь УБ-т авчирч 3 сар байлгах “бэлэг” барьж байгаа ТББ тухай мэдээ гарчээ. Тухайн гэр бүл, бага насны хүүхдийн хувьд энэ хэрэг эмзэг асуудал. Хохирогчийн эмзэг, чадамжгүй байдлыг далимдуулан ПиАр хийж байгаа ТББ гутамшиг, тэрийг нь сурвалжлаад “ёс бус хүчирхийлэл”-ийн тухай мэдээлж байгаа сурвалжлагч илүү гутамшиг.  Сурвалжлагч нар нь сул байж, юм уншдаггүй байж гэхэд тэр редакторууд нь юу хийдэг байнаа??? Олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр тархи, толгой угаах ажиллагаа хэрээс хэтэрч байна.

Эрхтэн дархтан эвэртэн туурайтнууд сонгогчидтойгоо уулзах, ахмадуудад хандив өргөх нтр-ээ сурвалжлуулах нь арай л ёс зүйгүй Пи Ар юм. Хувийнхаа блог, НН-дээрээ тавьдаг юм байгаа биз, ОНРТ, сонингоор нийт хэдэн төгрөгний үнэ бүхий зүйл өгөв гээл ТВ дэлгэц эзлээ л, бас нэг ядарсан хөгшнөөр сэтгэгдлийг нь яриулаал… Ой гутмаар. Мөн тухайн хүн ТВ гарах хүсэлтэй үгүйг үл харгалзан зураг авна. Гудамжинд зүгээр явж байхад зураг авснаа ДОХ-ын мэдээний титрт гаргачихдаг юм даа. 

За нөгөө үндэсний манлай үйлдвэрлэгч нар бол дэндүү. Саяхан УВС групп олон улсын шагнал авсан тухай мэдээ www.news.mn -ийн нүүр нуудаснаас лав 3 хоног салсангүй. Хэрэгтэй нийтлэл гарахаар маргааш нь алга болчихдог байж, чухам зүгээр амт чанараараа гайхагдсан архи үйлдвэрлээд тэр нь хаанахын ч юм шагнал авсан тухай мэдээгээр далд сурталчилгаа хийж, тэрийг нь энэ веб сайт хуга дэмжив.

Одоо гоё юм ярьнаа. “Хүрээний бузар булайг ухвал далай гэсэн үг. Тэгж Тамирын голын мөсийг долоох шахаж байж цуглуулсан жаахан юмаа дуусгаад яахав” (http://tulhuur.com  дээр Тунгалаг тамир МП3 форматаар байгаа) гэдэг шиг болохгүй бүтэхгүйг ярьвал дуусахгүй.

Эхний мэдээ http://ganga-cz.blogspot.com/2011/05/blog-post_31.html. Гоё доо. Оройдоо хүүхэддээ 10 минут ном уншиж өгөөд байвал үр хүүхэд чинь том болсон хойноо энэ зуршлаа мөн үр хүүхдүүддээ таниулан цаашид үе дамжин амьдралын хэв маяг болон хэвшинэ гэсэн үг.

Дараагийн мэдээ: Энэ сарын 19, 24, 25-нд Хунт нуур тоглох юм байна. Алтанхуяг бас америкчууд бүжиглэнэ гэнээ. Миний хамгийн дуртай зүйлсийн нэг учраас би очиж үзнэ.

Сүүлийн үед холбоо барьж буй хүмүүс бүгд англи хэлний оноотой байж намайг баярлуулав. Гэвч оноо нь арай л хангалтгүй байна. Дахиад нэг жил мэрийвэл оноогоо аваад бас жоохон гүрийвэл тэгээл тэтгэлэгт хүрнэ дээ. Тийм болохоор зорилгоосоо хазайлгүй тэвчээртэйхэн үзвэл болох гээд байна.

Англи хэлний оноотой хүмүүс боломжтой бол

1. Эссе (болбол англиар болохгүй бол монголоор)

2. СиВи

3. Англи хэлний оноо

Би чадвал Монголд байх хугацаандаа уулзахыг бодно. Тухайн үед нь зарлана.

 

 

 

Comments on: "Ёс бус хүчирхийлэл vs Зүй ёсны хүчирхийлэл" (4)

  1. календарь дээрээ Лебединое озеро гээд тэмдэглэцэн бгааааа : )

  2. Yostoi chig. 6 sariinhaa calendar deer yutai ch 19-25nd Alimaa egch mongold baina. Gegeenii office deer ochij sain ergeld gedeg notice bichij uldeenee.

  3. obviously like your web-site but you have to
    test the spelling on several of your posts.

    Many of them are rife with spelling problems and I in finding it very bothersome to tell the reality
    then again I will definitely come again again.

  4. Please let me know if you’re looking for a article writer for your site.
    You have some really great posts and I feel I would be a good asset.
    If you ever want to take some of the load off, I’d absolutely love
    to write some material for your blog in exchange for a link back to mine.
    Please send me an email if interested. Thanks!

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон цуваа

%d bloggers like this: